FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЯЛАГДАХЫГ СОНГОХ
Иш Смит
Би айсан тул явж, таны талантыг газар нуучихсан. Хар, таны юм энэ байна.
- Матай 25: 25
20 жилийн турш бэйсболын баг дасгалжуулсан хүний хувьд багууд маань үргэлж хүчтэй
бүрэлдэхүүнтэй байгаагүй тул “жижиг бөмбөг” аргын дагуу тоглох хэрэг их гардаг байлаа.
Үр дүнд нь сул цохилт бидний довтолгооны томоохон хэсэг болсон юм.
Гайхалтай нь хамгийн амархан техник болох сул цохилт нь зарим тоглогчдод хамгийн
хэцүү техник байлаа. Ихэнхи тоглогчид шидсэн бөмбөгийг талбай давуулан хөнгөхөн
цохиж чадна. Гэвч зарим нь багийн бусад гишүүдийг урагш хөдөлгөхийн тулд өөрийгөө
золиослохыг хүсдэггүй байсан юм.
Есүс энэхүү зан чанарыг нэгэн сургаалдаа дурьдсан юм. Нэгэн зарц эрсдэлтэй тулахаас
айж эзнийхээ өгсөн талантыг булж нуусан байдаг. Тэрээр бүтэлгүйтэхээс айсан тул хамгийн
амар замыг сонгожээ.
Бүх спортод эрсдэлтэй тоглолтын төлөвлөгөө бий. Зарим үед энэ нь өрсөлдөгчдөд оноо
авах амар боломжийг үүсгэж болох ч, сайн тамирчид хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд
хамгийн өндөр эрсдлийг үүрдэг.
Христийн дотор амьдрах нь үүнээс өөрцгүй. Бид итгэлээр амьдрахаар дуудагдсан юм.
Еврей номын бичээч итгэлийг “найдварын үр дүн, үл харагдах зүйлсийн баталгаа” гэж
тайлбарласан байдаг. Бид хүний ухаанаар тайлбарлаж чадахгүй, эсвэл бүрэн дүүрэн ойлгож
чадахгүй нөхцөлд ч Бурханы үгийг барин, Түүнд итгэхээр дуудагдсан. Иймд бидний төлөө
эрсдэл гарган, амиа зориулсан Христийн дотор, Түүний төлөө эрсдлийг үүрцгээе.
1.Үг болон үйлсээрээ та эрсдэл гаргахыг хүлээн зөвшөөрөх үү?
2.Христтэй алхах амьдралдаа та Түүний төлөө хэрхэн эрсдэл гаргаж байсан бэ?
3.Эрсдэлтэй алхам хийхээс таныг юу хойш нь татаж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Тооллого 13: 26-33; Матай 25: 14-30; Лук 8: 43-48
Эзэн минь, Таны надад өгсөн бүх чадварыг ашиглаж сурахад надад туслаач.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Wild Faith Devotional for Kids

Another Gospel? Student Edition: 5 Days to a Firm Faith

Be Fruitful

Hearing From God's Word

Living LifeWise: The Good Samaritan

Only You Can Be You

Written in Heaven: His Story, Our Lives

The Promise of Heaven by Dr. David Jeremiah

Isaiah: Light Breaking Through Darkness | Video Devotional
