FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЧИГЛҮҮЛЭГЧ
П. Ж. Медури
Мэргэн ухааныг эзэмш, ухаарлыг олж ав
Миний амнаас гарах үгсийг бүү март,
Үүнээс бүү гаж.
Мэргэн ухааныг бүү огоор
Тэр чамайг хамгаална.
Мэргэн ухааныг хайрла
Тэр чамайг сахина.
Мэргэн ухааныг эзэмш
Билэг ухааныг байгаа бүхнээрээ олж ав
Энэ нь мэргэн ухааны эхлэл болой.
- Сургаалт үгс 4: 5-7
Та бүхэн сайн дасгалжуулагч болохын тулд бусад дасгалжуулагчидтай уулзаж, нийтлэл
уншиж, олон зүйлийг хийсэн гэж бодож байна. Заримдаа эдгээр мэдлэгийг авахын тулд
үнэ төлөх хэрэгтэй болдог. Мөн бид бусад дасгалжуулагчид, тамирчид болон өөр олон
хүнтэй холбоо харилцаатай болдог. Эдгээр нь бүгд сөрөг зүйлс биш ч, заримдаа амьдралд
тулгардаг асуудлууд, гэр бүл, санхүү гэх мэт хүчин зүйлсийг хамруулдаг учир эдгээрийг
Бурханы үгийн дагуу нягтлахгүй бол сөрөг үр дагаврууд авчрах талтай. Харин Бурханы
үгсийг Дуулал номон дээр “Таны гэрчлэлүүд мөн миний баясал, миний зөвлөгчид юм” гэж
бичжээ.
Бусдаас зөвлөмж авах нь үнэ цэнтэй ч хэрэв Бурханы үгээс холдуулж байвал хор хөнөөл
учруулах болно. Өнөөдрийн үг биднийг Бурханаас мэргэн ухааныг олж аваарай хэмээж
байна. Эдгээр эшлэлүүдэд мэргэн ухаан нь биднийг хамгаална гэж амласан. Хүний мэргэн
ухаан үүнтэй адил амлалт өгч чадахгүй шүү дээ. “Бурханы мунхаглал хүмүүсээс илүү мэргэн”
гэж 1 Коринт номд хэлжээ.
Зарим дасгалжуулагчийн үг Бурханы үгстэй зөрчилдөж байгааг би хардаг. Иймээс би
Бурханы таалалд нийцсэн дасгалжуулагч болохоор шийдэж, Сургаалт үгс номыг судлаад,
Бурханы мэргэн ухаан үнэхээр агуу гэдгийг ойлгосон. Бурханы мэргэн ухааныг ойлгоход
цаг хугацаа их зарцуулах хэрэгтэй боловч хэрвээ үүнийг ойлгохгүй бол илүү ихийг алдах
болно.
1.Та зөвлөгөө чиглүүлэг хаанаас авдаг вэ?
2.Та амьдралынхаа ямар хэсэгт Бурханы мэргэн ухааныг ашиглах шаардлагатай гэж
бодож байна вэ?
3.Бурханы мэргэн ухааныг хүлээн авснаар ямар ашиг тус гарах вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 2: 1-8
Аав минь, буруу зөвийг ялгахын тулд Та Өөрийн мэргэн ухааныг бидэнд соёрхооч. Таны
үгийн дагуу амьдрах хүч чадал өгөөч. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

I Feel Abandoned

Weary of Waiting: Finding Peace in God's Plan

Parables of Grace: Embrace God’s Love for You

Horizon Church October Bible Reading Plan - the Book of Romans: Freely Justified

The Letter to the Colossians and the Letter to Philemon

God's Love Letter to You - Chronological Bible in a Year

The Table: What a Boy Discovered at Camp

Workplace Evangelism - 40 Rockets Tips (26-30)

So That
