FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХЭН ТАНЫ БАЙРЫГ НӨХӨЖ,
ТАНЫ ГУТЛЫГ ӨМСӨХ ВЭ?
Грег Спрадин
Израилд өв золин авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа
урьдын цагт нэг нь шаахайгаа тайлж, нөгөөдөө өгдөг заншилтай байв. Энэ бол
Израилд өвийг баталгаатай болгох арга нь байжээ.
- Рут 4: 7
Дөрвөн жилийн турш би бяцхан охин Жулианагаа чуулганы байрыг сүлжин гүйхийг харж
билээ. Мөн Киндра гэх өөр нэгэн охиныг 13 жилийн турш тэргэнцэр дээр суухыг харсан
юм. Нэгэн өдөр Киндра чуулганд хаврын шинэ хослол өмсөн ирсэн байсан бөгөөд өвөр
дээрээ нэгэн шинэ гутал тавьсан байхыг би анзаарав. Үйлчлэл дууссаны дараа Киндрагийн
ээж нь эхнэрт маань өнөөх гутлыг өгч, охиндоо өгөөрэй гэжээ. Дараагийн хэдэн мөргөлийн
өдрүүдэд Киндрагийн ээж шинэхэн гуталтай байшин дотор эргэлдэж байгаа Жулиана руу
ширтэж байгааг би анзаарч билээ.
Христийг төрөхөөс өмнө Рут 4:7 дээр бичигдсэнээр өв хөрөнгөө солилцохдоо үйлддэг
заншил байжээ. Газраа зарж буй нь авч буй нэгэндээ гутлаа өгч, энэхүү газар дээр дахин
гишгэхгүй гэдгээ харуулдаг байв.
Эцэг хүний хувьд яагаад Жулиана маань эрүүл саруул байж, Киндра өвчин зовлонтой
байгааг би ойлгодоггүй. Дасгалжуулагчийн хувьд бас яагаад зарим тэмцээнд ялагдаж,
заримд нь ялагддагийг бас ойлгодоггүй.
Есүс Христ хөлөндөө хадаас зоолгохын тулд гутлаа тайлсан гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
Бид Түүний байранд орж, Түүний гутлыг өмссөнөөр авралд хүрэх болно.
Охин маань тэр гутлыг цөөн хэдэн сар л өмссөн. Бурхан биднийг дасгалжуулагчийн
байранд ч богино хугацаагаар илгээсэн. Энэ цагт бид бусдыг аврал руу чиглүүлэх үүрэгтэй.
1.Одоогийн би Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна уу?
2.Ялсан ч, ялагдсан ч би талархаж чаддаг уу?
3.Нэмэлтээр унших: Рут 4; Исаиа 44: 21-28
Бурхан минь, Таны илгээсэн байр сууринд сэтгэл хангалуун байхад туслаач. Таны
гутлыг өмсөж, Таны тааллын дагуу алхахад туслаач. Амен
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

I Feel Abandoned

Weary of Waiting: Finding Peace in God's Plan

Parables of Grace: Embrace God’s Love for You

Horizon Church October Bible Reading Plan - the Book of Romans: Freely Justified

The Letter to the Colossians and the Letter to Philemon

God's Love Letter to You - Chronological Bible in a Year

The Table: What a Boy Discovered at Camp

Workplace Evangelism - 40 Rockets Tips (26-30)

So That
