FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХРИСТ ДОТОРХ ЯЛАЛТ
Пат Стрийт
Эзэний нэрийг дуудах бүхэн аврагдах болно.
- Үйлс 2: 21
Хүн бүр юунд ч хамаагүй ялахыг хүсдэг. Усан цанын дэлхийн аварга Синди Тодд
ялалтын талаар Филиппой 3:14-д “Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын
шагналын төлөө бариа өөд урагшилдаг” гэхийг уншаад надад хамгийн түрүүнд усан цанын
спорт маань санагдсан. Хүн бүр шагналын төлөө өрсөлддөг ч зөвхөн нэг л ялагч тодордог.
Бурхан надад усан цанын спортоор хичээллэх авъяасыг өгсөн ч Түүний дотор би өөр нэгэн
төрлийн ялагч болсон юм. Есүсийн цусаар дамжуулан миний гэм нүгэл уучлагдсан бөгөөд
би Бурханаас ивээл болон авралыг хүлээн авсан. Энэ бол амьдралын минь хамгийн чухал
ялалт бөгөөд хамгийн гайхалтай нь бид бүгд үүнийг хүртэж болно” гэжээ.
Есүс биднийг амьдралын ялагчид болгодог. Ром 8: 37-д “Харин бид энэ бүхний дотор
биднийг хайрладаг Түүгээр дамжуулан бүрэн ялдаг” гэжээ. Тэрээр нас барж, дараа нь
үхлээс амилснаар бидний төлөө чөтгөрийг ялсан юм. Бид Христийг амьдралдаа оруулахдаа
гэм болон үхлийг ялсан ялалтыг нь ч хүлээн авах болно. Түүгээр дамжуулан бид уучлал
хүртэж, баяр хөөр, амар тайван болон хүч чадал, мөн бидний бүх хэрэгцээг хангах хариулт
болох мөнх амийг олж авах болно.
1.Та Есүс Христийг өөрийн Аврагчаа болгон хүлээн авсан уу?
2.Үгүй бол танд юу саад болж байна вэ?
3.Нэмэлтээр унших: Үйлс 2: 14-26; Филиппой 3: 12-21
Есүс ээ, би ялахыг хүсэж байна. Би Таныг өөрийн Эзэн бөгөөд Аврагч хэмээн хүлээн
авахыг хүсэж байна. Таны нэрээр залбирлаа. Амен
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

I Feel Abandoned

Weary of Waiting: Finding Peace in God's Plan

Parables of Grace: Embrace God’s Love for You

Horizon Church October Bible Reading Plan - the Book of Romans: Freely Justified

The Letter to the Colossians and the Letter to Philemon

God's Love Letter to You - Chronological Bible in a Year

The Table: What a Boy Discovered at Camp

Workplace Evangelism - 40 Rockets Tips (26-30)

So That
