FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХЭН БОСЧ ЗОГСОХ ВЭ?
Дэвид Форестэр
Би энэ нутгийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож,
хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч ганцыг ч олсонгүй.
- Езекиел 22: 30
1984 оны найман сард Аламо Хайтс ахлах сургуульд ажилладаг байхдаа би хувцас солих
өрөө рүү орон, “Энэ долоо хоногт хэнийг ялах вэ?” гэж орилоход тоглогчид болон
дасгалжуулагчид бүгд тэмцээний аварга болсон мэт баярлан орилолдож билээ. Бид тэгэхэд
эхний тоглолтоо ч хийгээгүй байсан шүү дээ. Тэр баяр хөөрийн дунд миний амьдралыг
өөрчлөх нэгэн зүйл болсон юм. Лүи Рейнигэр хэмээх тоглогч маань над дээр ирээд
“Дасгалжуулагч аа, та өнөөдөр FCA дээр ирэхгүй юу?” гэж асуув.
Бурхан энэ мөчийг 36 жилийн турш хүлээсэн бөгөөд Өөрийн тусгай салааны цэрэг болох
Лүигээр дамжуулан, хөгширч замаа алдсан дасгалжуулагчид гэрээ олоход нь тусалсан
юм.Бурхан биднээс хүлээлтгүй зориулалтыг хүсдэг. Тусгай салааны цэрэг бол сайтар
бэлтгэгдсэн цэрэг бөгөөд дайралтын үеэр цайз руу нэвтэрч, дайснуудтай тулалддаг.
Тэр орой FCA-д 12 тамирчин өөрийн хүсэл сонирхол болон зориг зүрхээ илэрхийлж,
өрсөлдөгчдөө хэрхэн хайрлах, уучлах болон нөхөрлөх талаар ярьж байлаа.Миний
амьдралд маш их хоосон зай байсан юм. Тэр орой хариад би өвдөг дээрээ сөгдөн, Христийг
амьдралдаа урин залбирч билээ. Одоо би өглөө бүр Лүиг ашигласны адил намайг ашиглаж,
бусад хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрахыг зөвшөөрөөч гэж Эзэнээс гуйдаг болсондоо.
1.Таны амьдралд ийнхүү зориулалт гаргадаг нэгэн бий юу? Эдгээр хүмүүсийн төлөө
Бурханд талархаж, мөн тэдэнд хувиасаа талархал илэрхийлээрэй.
2.Та тамирчид, найз нөхөд болон гэр бүлээ Бурхантай холбогч нь болохын төлөө
залбирахыг хүсч байна уу?
3.Библи дээр ийм хүмүүс хэр олон байсан бэ? Давид, Даниел, Паул? Тийм ээ, гэвч
хамгийн агуу нэгэн бол Есүс Христ юм. Тэрээр бүх зүйлсээ золиослож, бидний
төлөө өөрийгөө зориулж, биднийг хайрлаж, амиа өгсөн юм.
4.Нэмэлтээр унших: Езекиел 22: 23-31
Эзэн минь, Та надад зүрх сэтгэл, зориг болон хүч чадлаа соёрхооч. Бусад хүнийг Тантай
холбодог нэгэн болоход туслаач. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Wild Faith Devotional for Kids

Another Gospel? Student Edition: 5 Days to a Firm Faith

Be Fruitful

Hearing From God's Word

Living LifeWise: The Good Samaritan

Only You Can Be You

Written in Heaven: His Story, Our Lives

The Promise of Heaven by Dr. David Jeremiah

Isaiah: Light Breaking Through Darkness | Video Devotional
