FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ТА ЯАГААД
ДАСГАЛЖУУЛАГЧ ХИЙДЭГ ВЭ?
Жэйсон Стэйн
Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга. Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн
жишээ болгон харуул. Сургаалдаа зөв, хүндлэлтэй, буруутгагдахааргүй эрүүл үгээр
ярь. Тэгвэл эсэргүүцэгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно.
- Тит 2: 6-8
Нэг тамирчин маань томоохон алдаа гаргаж,тоглолтын чиглэл эргэхэд хүрсэн
бөгөөд би “Яаж ийм тэнэг байж чаддаг байна аа” хэмээн орилсон юм. Тэр үед би
дасгалжуулагчийн хувьд шалдаа буусан. Ялалт миний хувьд хэтэрхий чухал болж, үүний
үр дүнд би тамирчнаа олны нүдэн дээр муугаар хэлсэн юм. Би хэсэг хугацаанд Бурхантай
цагийг өнгөрөөж, Түүнээс “Би үргэлжлүүлэн дасгалжуулагч байх хэрэгтэй гэж үү?” хэмээн
асуухад Бурхан Иеремиа 7: 3-аар дамжуулан надад хариултаа өгсөн. “Өөрсдийн зам болон
үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно”. Үүнийг уншаад Бурхан
намайг дасгалжуулагчийн ажлаа үргэлжлүүл гэж хэлж байна хэмээн хүлээн авсан ч Түүнээс
“Яагаад би дасгалжуулагч болсон юм бэ?” гэж асууж эхэлсэн. Ялалт байгуулж, нэр алдартай
болохын төлөө юу? Бурханы алдрыг дуурсгахын төлөө юу?
FCA-н захирал Лес Стекэл надад энэхүү асуултын хариултыг өгсөн бөгөөд тэрээр
“дасгалжуулах гэдэг нь бүх төрлийн харилцааг агуулж байгаа” гэдгийг сануулсан юм.
Дасгалжуулагч бид нийгэмд маш өндөр нөлөөтэй байр суурьтай байдаг. Тамирчид
биднээс чиглүүлэг, зоригжуулалт, хайр болон зааварчилгааг хүлээдэг. “Харилцаан дээр
тулгуурласан” арга барилаар дасгалжуулахын мөнхийн үр дүнг бодоод үзээч.
1.Таныг дасгалжуулагч болоход хүргэсэн хамгийн чухал таван шалтгааныг бичээрэй.
2.Мөнхийн үр дүнтэйгээр дасгалжуулахын тулд та юуг өөрчлөх шаардлагатай гэж
бодож байна вэ?
3.Тоглолтуудад ялалт байгуулах болон сүнснүүдийг Бурхан руу эргүүлэх хоёрын аль
нь илүү чухал вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 6: 33, 16: 26; 1 Коринт 3: 12-15, 10: 31, Колоссой 3: 23-24
Эзэн минь, надад дасгалжуулагч болох авьяас чадвар өгсөнд баярлалаа. Таны өгсөн
бэлгүүдийг өөрийнхөө нэрийн төлөө ашигласан бол уучлаарай. Хаант улсынхаа төлөө
намайг ашиглаач. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

I Feel Abandoned

Weary of Waiting: Finding Peace in God's Plan

Parables of Grace: Embrace God’s Love for You

Horizon Church October Bible Reading Plan - the Book of Romans: Freely Justified

The Letter to the Colossians and the Letter to Philemon

God's Love Letter to You - Chronological Bible in a Year

The Table: What a Boy Discovered at Camp

Workplace Evangelism - 40 Rockets Tips (26-30)

So That
