YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 346 OF 365

ЧИ ХЭН БЭ?

Кендел Хале

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд,
Өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.
- Иохан 1: 12


Та хэн бэ? Үнэмлэх дээр байгаа чинь зүгээр л таны нэр шүү дээ. Та бас зүгээр нэг
дасгалжуулагч ч биш. Энэ бол таны ажил. Дасгалжуулагч бид бусдын гаргасан амжилтаар
өөрсдийгөө дүгнэх гээд байдаг тул өөрсдийгөө хэн гэж дүгнэх нь их чухал байдаг.
Түүхэнд маш олон хүнийг эрхэлдэг ажил, эсвэл эцгийнх нь нэрээр овоглосон байдаг.
Бусад хүн таныг ажлаар тань овоглох болов уу? Эсвэл Бурханы хүү хэмээн нэрлэх болов уу?
Хүүхдүүд ихэнхдээ эцэг эхийнхээ гадаад төрх болон үг үйлдлийг дуурайдаг. Христэд
итгэгч дасгалжуулагч бид Бурханы хүүхдүүд гэдгээ санах хэрэгтэй. Баг маань 100 ялж, эсвэл
100 удаа ялагдсан ч бид өөрсдөөрөө дамжуулан бусдад Бурханыг харуулж байвал Тэрээр
биднийг хайрлах болно. Ром 8: 16-17-д бид Түүний өв залгамжлагчид гэж хэлжээ. Энэ нь
үнэхээр нэр төрийн хэрэг бөгөөд том хариуцлага юм. Үүний адил тамирчид тань таны үг
үйлдэл, ааш занг өвлөн авах болно. Бид ардаа юу үлдээж байна вэ?
Бид өөрсдийгөө таньж мэдвэл дасгалжуулах ажил маань илүү хөгжилтэй байх болно. Бид
ямар нэг зүйлийг баяртайгаар хийж буйг хараад Бурхан баярладаг шүү.


1.“Бурхан намайг өөрт минь бэлэг болгон өгсөн бөгөөд харин хэн болох минь Түүнд
миний барих бэлэг юм” гэдэг үгэнд би их дуртай. Бид Тэнгэрлэг Эцэгтээ ямар бэлэг
өгч байна вэ?
2.Бидний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж хаанаас үүсдэг вэ?
3.Нэмэлтээр унших: 1 Коринт 2: 9; Колоссой 3: 12; 1 Петр 2: 9


Эзэн минь, намайг хүүгээ болгон сонгосонд талархаж байна. Би Таны тааллыг авахыг
хүсч байна. Хийх үйлдэл бүрдээ Таныг хайж, бусдад Таныг гэрчлэхэд туслаач. Тэнгэрлэг
Эцэгийнхээ талаар би хэр их бахархадаг болохоо харуулах боломж олгооч. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More