YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 238 OF 365

АЛЬ НЬ ЧУХАЛ ВЭ?

Жош Картер

Хүн бүх ертөнцийг олж авсан ч, өөрийгөө алдвал ямар ашиг байх билээ?
- Лук 9:25


Үндэсний хамгийн шилдэг хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч болоход юу шаардлагатай
вэ? Ихэнх хүмүүс гэр бүл болон бусад бүх зүйлээ гаргуунд нь гаргаж, сэрүүн байгаа мөч
бүрээ амжилтад хүрэхийн тулд зориулах ёстой гэж үздэг. 2000 оны үндэсний хөлбөмбөгийн
аварга Оклахома Сүүнерс багийн ахлах дасгалжуулагч Боб Стүүпс юу хийсэн бэ? Тэр
ажилчидтайгаа өдрийг өглөөний 8:45-д эхлүүлж, ихэнхдээ оройн хоолны өмнө гэртээ
харьдаг бөгөөд Лхагва гарагийн орой эхнэр хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлийн цугларалт
хийдэг байв. Тэр өөрийнхөө амьдралд хэд хэдэн зүйлсийг чухалд тооцож, гэр бүл болон
ажил төрөл хоёроо маш сайн, тэнцвэртэйгээр удирдсан юм.
Та 10 удаагийн үндэсний аварга болохын тулд Бурхантай болон гэр бүлтэйгээ өнгөрүүлэх
цагаа орхигдуулмаар байдаг уу? Лук 9:25-д Есүсийн асуусан асуултад та хэрхэн хариулах
вэ? Бид сэтгэлийнхээ гүнд амжилт, мөнгө, нэр хүнд гэх мэт зүйлийн төлөө гэр бүл болон
Бурхантай харилцах харилцаагаа золиослох нь буруу гэдгийг мэддэг. Ингэх нь ямар ч утга
учиргүй гэж мэддэг ч яг эдгээр зүйлийн төлөө бүхнийг хийдэг дасгалжуулагч хаа сайгүй
байдаг. Гэр бүл болон Бурхан хамгийн чухал гэж хэлж магадгүй. Гэхдээ бидний гаргасан
төлөвлөгөө ихэнхдээ арай өөр зүйлийг хэлээд байдаг.
Энд ярьж буй зүйл зүгээр нэг санал биш гэдгийг таныг ойлгоосой гэж би хүсэж байна.
Бид дасгалжуулагчийн ажлаа ч, бас гэр бүл болон Христтэй харилцах харилцаагаа ч нэг
дор амжилттай сайн байлгаж чадна гэж би итгэдэг. Та надад итгэж байна уу? Оролдоод үз,
тэгээд хараарай. “Эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг нь хайгтун. Тэгвэл энэ бүхнийг
та нарт нэмж өгөх болно.” (Матай 6:33).


1.Та тэмцээндээ бэлдэхийн тулд өдөрт хэр их цаг зарцуулдаг вэ?
2.Та ирэх 7 хоногийн төлөвлөгөөгөө харвал юуг чухалчилсан байна вэ?
3.Та энэ 7 хоногт гэр бүл болон Бурханд илүү их цаг зориулахаар төлөвлөж байна уу?
4.Нэмэлтээр унших: Дуулал 37:1-6, Матай 22:36-38


Эзэн минь, би чадах хэмжээндээ хамгийн сайн дасгалжуулагч болохыг хүсдэгийг Та
мэднэ. Харин энэ нь гэр бүл болон Тантай харилцах харилцаагаар төлөх үнэтэй
байхыг хүсэхгүй байна. Таныг нэгт, гэр бүлээ хоёрт тавьж, гуравт дасгалжуулах
ажлаа тавьсан нь харагдахуйц төлөвлөгөөг гаргахад надад туслаарай. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More