FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ТҮМНИЙ ӨМНӨ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭС ӨМНӨ
ХУВИЙН БЭЛТГЭЛ БАЙДАГ.
Жером Барбер
Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ. Орой
болоход Тэр тэнд ганцаараа байв.
- Матай 14:23
Бид гүйцэтгэлээр удирдуулж, харагдах байдалд төвлөрч, түмний төсөөллийн дэлхийд
амьдардаг. Спортын ертөнц нь тэмцээн, уралдаанд маш их ач холбогдол өгдөг. “Би ямар
харагдаж байна?” бас “Би яаж амжилт гаргах вэ? гэдэг асуултууд хамгийн эхэлж бидний
толгойд орж ирдэг. Гэрэлтүүлэг, камер, гүйцэтгэлүүдээ л бид бодоод байдаг. Энэ нь
тамирчдыг удирддаг. Бид өөрсдийгөө бэлдэхээс илүүгээр харагдах байдалдаа их анхаардаг.
Бидний ганцаараа байхдаа хийдэг зүйл олны өмнө хийх зүйлсэд нөлөөлдөг нь бодит байдал
юм.
Есүс олны анхаарлын төвд байсан ч Өөрийнхөө эрч хүчийг хувийн бэлтгэлдээ зориулсан
юм. Боломж завшаан гарах бүрд Есүс Эцэгтээ залбирч, чанартай цагийг өнгөрүүлсэн. Тэрээр
хүмүүс цугласан газраас холдон, олны нүднээс зугтаж, Өөрийн хүслүүдээс зайлсхийн,
Бурхантай хувьчлан уулздаг байв. Дагалдагч нар нь Түүнээс хэрхэн залбирахыг зааж
өгөөч гэж гуйсан нь ч үүнтэй холбогдож байгаа юм. Есүсийн номлол, сургаал, хүмүүсийн
хэрэгцээнд тусалж байгаа болон үйлдэж буй гайхамшгуудыг нь хараад тэдний хүссэн цорын
ганц хүсэлт нь “Эзэн минь, хэрхэн залбирахыг бидэнд зааж өгөөч” байсан юм. Есүс олны
өмнө гайхалтай зүйлсийг амжилттай хийж байсны баталгаа нь хувийн бэлтгэл нь байв.
Дасгалжуулагч бидний хувийн цаг нь олны нүдэнд харагддагаас илүү чухал байдаг.
Чимээгүй цаг тоглолтын үед бидэнд тусалдаг. Бүгдээрээ Эзэнтэй хамт чимээгүй цагаа
тогтмол хийдэг дадалтай болъё.
1.Та Бурханы Үгийг тунгаан бодож, залбирахад тогтмол цаг гаргадаг уу?
2.Та өөрийн чимээгүй цаг болон дасгалжуулагчийн ажил хоёроо холбож бодож байсан
уу?
3.Та амьдралын шахалт дарамтнаас болж Бурханд цаг гаргах завгүй болж байсан уу?
4.Нэмэлтээр унших: Дуулал 5:3, 55:17, 63:1, Сургаалт Үгс 8:17
Эзэн минь, Тантай чанартай цаг өнгөрөөдөггүй байсанд уучлаарай. Чухал зүйлсээ
хийсээр байхад минь туслаарай. Тантай нөхөрлөх боломж өгсөнд талархаж байна.
Та энэ өдрийг орших боломжтой болгосон тул хийж байгаа бүх зүйлээрээ Таныг
алдаршуулах болно гэж амлаж байна. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

5 Days of 5-Minute Devotions for Teachers

Thriving in God’s Family

Retirement: The 3 Decisions Most People Miss for Lasting Success

Journey Through James and 1 2 3 John

Conversations

Nearness

Solo Parenting as a Widow

God Gives Us Rain — a Sign of Abundance

Here Am I: Send Me!
