YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 239 OF 365

НЭН ЧУХАЛ ҮЙЛЧЛЭЛ

Кевин Буррел

Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө
амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.
- Матай 20:28


Нуурт живж байсан дасгалжуулагчийн тухай хуучны түүх байдаг. Нуурын хажуугаар
явж байсан хүн үсрэн орж, түүнийг аварчээ. Үүний дараа тэр дасгалжуулагч амийг нь
аварсан хүн дээр баярласнаа илэрхийлэхээр очиж гэнэ. Дасгалжуулагч түүнд “Амийг минь
аварсанд баярлалаа. Би танд маш их өртэй” гэж хэлэхэд нөгөөх залуу дасгалжуулагчид “Та
ямар ч өргүй ээ. Та аврагдах зохистой, үнэ цэнтэй байсан гэж бодоорой» хэмээн хариулжээ.
Ямар нэг сайн зүйл хийсэн юм уу, эсвэл гавьяа шагнал авсан болохоор тань Бурхан
таныг авраагүй. Харин таныг маш үнэ цэнтэй болохоор аварсан юм. Аврал зөвхөн Бурханы
нигүүлслийн үр дүнд л ирдэг. Харин Бурханы авралд талархснаа бид үйлчлэх сэтгэлээрээ
илэрхийлдэг. Есүс тэднийг аврахаар ирсэн гэдгийг харуулахын тулд, хүмүүсийг хайрлахын
төлөө та амьдралаа эрсдэлд оруулж байсан уу? Есүс биднийг аврахаар амиа өгсөн тул энэ
нь бидний хийж чадах хамгийн жижиг зүйл юм. Аврагдсан, чөлөөлөгдсөн хүн цоо шинэ
амьдрал олж авдаг. Аврагдахаасаа өмнө хийж байсан бүх зүйлээс маань аврал болон
чөлөөлөлтэй холбоотой хийх зүйлс илүү чухал юм.


1.Та бусдад үйлчлэхийг хүсдэг үү? Хувь хүн болон дасгалжуулагчийн хувьд үйлчлэх
ямар боломж байна вэ?
2.Талбай дээр, талбайн гадна тамирчид болон ажилчид чинь бие биедээ үйлчлэхийг та
харна гэж найддаг уу?
3.Үйлчлэгч дасгалжуулагч гэж ямар утгатай вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 5:16, Ефес 2:10, Филиппой 2:7-8


Эзэн минь, Та надад үйлчлэх зүрх сэтгэлийг өгөөч гэж гуйж байна. Таны дуудсан, тийм
л дасгалжуулагч байхыг би хүсэж байна. Таны хүсэж байсан шиг үйлчлэгч биш байснаа
ухаарлаа. Зөвхөн Таны нигүүлсэл, ивээлээр Тан шиг үйлчилж чадна гэдгээ мэдэж байна.
ЭЗЭН минь, Та миний ерөнхий дасгалжуулагч болсонд баярлалаа. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More