YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 241 OF 365

ҮР ДҮНГЭЭС ДЭЭГҮҮРХ ҮЙЛ ЯВЦ

Тоби Шварц

Уралдааны замд гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй
гэж үү? Та нар ялахын тулд гүйцгээ. Тэмцээнд өрсөлдөгч бүр бүх талаар биеэ
захирах чадварт өөрийгөө дасгалжуулдаг. Тэд муудах титэм хүртэхийн төлөө бол,
харин бид үл муудах титмийн төлөө юм.
- 1 Коринт 9:24-25


Ихэнх ахлах сургуулийн дасгалжуулагчдын адил надад ч бас тамирчнаа мужийн аварга
болгох зорилго байсан. Би өөрөө 800 метрийн зайд гүйдэг тамирчин байсны хувьд яг
энэ төрөлдөө тамирчнаа ялалт байгуулахад нь туслахыг хүсдэг байв. Ахлах сургуулийн
дасгалжуулагчаар ажилласан анхны улиралдаа мужийн аваргын тэмцээн дээр байхад минь
Бурхан надад маш чухал зүйлийг заасан юм. Манай нэг гүйлтийн тамирчин 800 метрийн
тэмцээнд аваргын төлөө уралдахаар шалгарсан байв.
Би 5 юм уу, 10 жилийн дараа л энэ түвшинд хүрнэ гэж бодож байсан ч анхныхаа жилд
энэ төвшинд хүрсэн байлаа. Гэхдээ тамирчныхаа өрсөлдөж байгааг хараад хоосон мэдрэмж
авна гэж бас бодоогүй юм. Дасгалжуулагч байна гэдэг ингээд л болоо гэж үү? гэсэн хоосон
мэдрэмж. Энэ тамирчныг дасгалжуулахад мөн бусад тамирчинд хэр их цаг зарцуулснаа
би санав. Би тэднийг хувь хүний хувиар төлөвшүүлж, сүнслэг байдалдаа өсөж хөгжихөд
нь хичнээн цаг хугацаа зарцуулснаа дүгнэж үзээд, олон дасгалжуулагчийн унадаг урхинд
унаснаа маш хурдан ойлгосон билээ. Би амьдралыг төлөвшүүлдэг үйл явцаас илүү үрдүн
болох ялалтыг зорилгоо болгосон байлаа.
Тэр өдөр би хоёр зүйлийг сурсан юм. Эхнийх нь бидний юу хийж чадахаас илүүгээр
хэрхэн хийж байгаад Бурхан илүү анхаардаг. Хоёрт, Бурхан зүрх сэтгэлд анхаардаг шигээ
тоонд анхаардаггүй бөгөөд цорын ганц Хүүгээ бидний нүглийн төлөө загалмай дээр
цовдлуулахаар дэлхий рүү илгээхдээ үүнийгээ бүх хүн төрөлхтөнд батлан харуулсан.
Тэр өдөр буун дуу дуугарч, гүйлт эхлэхээс өмнө «Үр дүн ямар байх нь хамаагүй. Харин
дасгалжуулж байгаа тамирчдынхаа бие махбод, сүнсний бэлтгэлд илүү их анхаарч байя»
гэж шийдсэн юм.


1.Та тамирчдынхаа өсөлтөөс илүү ялалтад анхаардаг уу?
2.Таны хамгийнчухал зорилго юу вэ?
3.Таны зорилго үйл явцыг тань удирддаг уу? Эсвэл үйл явц таны зорилгыг удирддаг
уу?
4.Нэмэлтээр унших: Езекиел 11:17-21, Матай 23:23-28, Лук 16:14-18


ЭЗЭН минь, надад тамирчдадаа анхаарахболомжийг өгсөнд баярлалаа. Есүс Христийн
өгсөн, үл муудах титмийг тэдэнд харуулахад туслаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More