YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 242 OF 365

МӨНХИЙН ЗОРИЛГО

Майкл Хилл

Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ.
- Лук 19:10


Тамирчид баг дотроо ямар зорилготой байгаагаа заавал мэдэх шаардлагатай. Тухайлбал,
хагас хамгаалагч эсрэг талын довтолгооноос хамгаалж, хариу довтлох боломжийг гаргах
зорилготой. Бейсболд бол шидэгч бөмбөгөө оногдуулалгүй баригчид хүргэх зорилготой.
Хөлбөмбөгт хаалгач гоол алдахгүй байх гэх мэт.
Тамирчдад зорилго байдгийн адил дасгалжуулагч бүрд онцгой зорилго байдаг. Туслах
дасгалжуулагч багтаа тодорхой нэг зүйлийг хариуцаж болно. Магадгүй бэлтгэлийн өмнөх
халаалт, сунгалт хариуцаж болно. Ахлах дасгалжуулагчийн хариуцлага бол тамирчдыг
тэмцээнд бэлтгэхээс гадна залуу хүнийх нь хувьд төлөвшүүлж, бие хүн болоход нь туслах
байдаг.
Цуглаанд байдаг шиг багийн гишүүн бүрд онцгой үүрэг байдаг. Хэрэв баг амжилтад хүрч,
ялалт байгуулахыг хүсч байгаа бол гишүүн бүр өөрийн авьяас, туршлагыг бүрэн ашиглах
шаардлагатай. Хэрэв бидэнд зөв ур чадвартай тамирчид байхгүй бол, хэрэв бид тамирчдаа
зөв байрлалд тоглуулахгүй байвал зорилгодоо хүрэхэд хэцүү байх болно.
Есүст мөн зорилго байсан. Тэр “алдагдсаныг хайж аврахаар ирсэн” хэмээх энгийн ганц л
зорилготой байсан. Энэ л Түүний дэлхийд ирж, бидний төлөө загалмай дээр амиа өгөхөөр
сонгосны шалтгаан юм. Тэр Өөрийнхөө бүх тамирчдын авьяас билгийг мэддэг бас хэн яг
хаана байхыг маш сайн мэдэж байдаг. “Есүс Христийн баг”-ийн гишүүний хувьд бид Бурханы
зорилгын төлөө багтаа заавал үйлчлэх хэрэгтэй. Есүс дэлхий дээр хүний биеэр ирсэн нь бид
Түүнийг мөнхөд хүндлэхийн тулд юм. Өнөөдөр бид Түүний багт ямар зорилгоор байгааг
ойлгосноор Түүний үгийг сонсох хүн бүрд хүрч, Түүнд үйлчилцгээе.


1.Таныдуудлага болон одоо хийж буй ажилд чинь Бурханы өгсөн зорилго юу вэ?
2.Та өнөөдөр Есүст хэрхэн үйлчилж байна вэ?
3.Есүс таныг аврахаар загалмай дээр нас барсан гэдэгт та итгэдэг үү? Хэрэв хараахан
үгүй бол өнөөдөр Түүн рүү эргэх үү?
4.Нэмэлтээр унших: Иохан 10:9, Ром 5:8, Ефес 2:8-9, 1 Иохан 5:9-10


Аав аа, өнөөдөр амьдрал минь зориулсан Таны хүслийг эрэлхийлэхэд минь туслаач.
Бусдын төлөө Таны зорилгыг биелүүлэхээр намайг бүтээсэнд баярлалаа. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More