YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 237 OF 365

ҮЙЛЧЛЭЛИЙН ҮНЭЛЖ БАРШГҮЙ БЭЛЭГ

Даан Бриттон

Иймд хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэнэ, тэр хүндэтгэлд зориулагдан
ариусгагдсан, Эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно.
- 2 Тимот 2:21


Ихэнх хүмүүс үйлчлэлийгүйлчилгээ үзүүлэхтэй ижилхэн гэж боддог. Гэхдээ энэ хоёрын
хооронд маш том ялгаа байгаа гэдэгт би итгэдэг. Зоогийн газар, шатахуун түгээгүүрээр
үйлчлүүлэхдээ ийм л байх ёстой гэж боддог зүйлс байдаг бөгөөд бид бас үүний төлөө
мөнгө төлдөг. Үйлчлэх гэдэг бол үйлчилгээ үзүүлэхээс илүү гүн утгатай зүйл. Үйлчлэл нь
зүрх сэтгэлээс урган гардаг бол үйлчилгээ илүү өнгөц байдаг. Үйлчлэл золиос шаарддаг бас
хэрэгцээг жинхэнээс хангадаг. Үйлчлэл маш өндөр өртөгтэй байж болно.
Христ бидэнд сайн үйлчилгээ үзүүлэхээр ирээгүй. Тэр өөрөө үйлчлэхээр ирсэн. Христэд
итгэгч тамирчид багийнхаа гишүүдэд үйлчилгээ үзүүлэх шаарддаггүй харин үйлчлэхээр
дуудагдсан. Есүс Христийг дагадаг дасгалжуулагчид үйлчилгээ үзүүлэхээр дуудагдаагүй
харин багийнхандаа үйлчлэх завшааныг хүртсэн гэдгээ мэдэх нь зүйтэй.
Христ биднийг тамирчдадаа, багийнхаа гишүүдэд, найзууддаа, гэр бүлийнхэндээ болон
бусад харилцаа холбоотой байгаа хүмүүстээ үйлчлэгч нь болоосой гэж хүсдэг. Бид түүний
үйлчлэлийн зэмсэг юм. Энэ дэлхийд хүн бүр үйлчлэгчээс илүү удирдагч болохыг хүсдэг
учраас энэ нь бидэнд хэцүү байдаг. Гэхдээ Есүс биднийг удирдагч бай гэж хэзээ ч хэлээгүй.
Харин Тэр биднийг үйлчлэгч байхаар дуудсан юм. Есүс бол үйлчлэгчдийн дээд байсан
юм. Тэр бидний төлөө хамгийн дээдээр амьдралаа зориулж, үйлчилсэн учраас бид ариун
Бурханд ойртож, зөв харилцаатай байх боломжтой болсон.
Энэ л бидний сонсож болох үнэлж баршгүй мэдээ юм. Тийм учраас Христитгэлт
Тамирчдын Нөхөрлөлийн удирдагчийн цугларалт нь жинхэнэ үйлчлэлийн цугларалт
болдог.Тэдгээр цугларалтын зорилго нь оролцогчдодоо дэлхий дээр алхаж явсан
гайхамшигт зарц болох Есүс Христтэй уулзахад нь туслах явдал юм. Хэрэв бид өмнө нь
удирдагч болно гэж найддаг байсан бол заавал үйлчилж сурах шаардлагатай бөгөөд төгс
үйлчлэлийг хийж байсан Түүнийг дуурайж сурдаг.


1.Тамирчид, хамтрагч, гэр бүл болон найзууддаа хэрхэн илүү сайн үйлчлэх вэ?
2.Үйлчлэлийг үлгэрлэн харуулдаг удирдагч хэн байна вэ?
3.Бурхан ямар үйлчлэлийн бэлгийг танд өгсөн бэ?Үүнд хэрхэн бэлдсэн бол?
4.Нэмэлтээр унших: Ефес 2:10, 2 Тимот 2:21


Орчлон ертөнцийг бүтээсэн Эзэн минь, Танд баярлалаа. Есүс Христийг дэлхийг
хайрлаж, үйлчлүүлэхээр илгээж, Түүний золиосын үргэлжлэл болох боломжийг надад өгч
байгаад баярлалаа. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More