FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЖИНХЭНЭ БОДИТ БАЙДАЛ
Трэйси Эллис-Вард
Уриалгахнаар та нар дагах аваас
Уг газрын сайныг иднэ.
- Исаиа 1:19
Өнөөдөр телевизээр маш олон “бодит байдал”-г үзүүлсэн шоу гардаг болсон бөгөөд
тэдний ихэнх нь үнэхээр хачирхалтай салбаруудыг судалж гаргадаг. Миний анхаарлыг
татсан нэг шоу бол хүүхдүүдээ хянах чадваргүй болсон гэр бүлийг аврахаар гадаадаас ирсэн
туршлагатай хүүхэд асрагчийн орсон нэвтрүүлэг байсан юм. Эцэг эх нь цөхрөнгөө барж,
амьдралдаа бухимдсан, аз жаргалгүй хос байв.
Нэвтрүүлгийг үзэж байхдаа тухайн хүүхдийн аав ээж хоёр адил байр суурь баримталж,
зарим зүйл дээр илүү хяналттай байхгүй байгаад миний сэтгэл хямарч байв. Эцэг эх нь
хүүхдүүдээ сахилга батад сургахаас зайлсхийснээс болж хүүхдүүд нь дуулгаваргүй болж,
гэр бүлд нь ийм хямрал, эмх замбараагүй байдал бий болсныг тэд ухамсарлахгүй байгааг
хараад бүр балмагдсан гээч. Хайр, өрөвч сэтгэл, уучлал яг л тэр асрагч шиг гадаад юм шиг
санагдсан. Ийм орчинд хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүн ч цэцэглэн хөгжиж чадахгүй.
Тэдний “бодит байдал”-аас болж би Бурхан бидний хүсэл эрмэлзэл болон дуулгавартай
байдлын мөн чанарыг хэрхэн хардаг тухай эргэцүүлэн бодоход хүрсэн юм. Дасгалжуулагч
бүр бэлтгэлийн дүнд илүү сайн гүйцэтгэл гардаг гэдгийг мэддэг.Гэхдээ заримдаа
тамирчдын хүсэл сэтгэлийг анзаарахгүй орхидог. Сайн тоглох хүсэлгүй эсвэл зааварчилгааг
дагадаггүй тамирчид багтаа эмх замбараагүй байдлыг бий болгодог. Бид тэнгэр дэх Эцэгтээ
захирагдалгүй, дуулгаваргүй байх үед бидний амьдралд үүнтэй адил зүйл тохиолддог.
Хүсэл тэмүүлэлтэй, дуулгавартай байна гэдэг нь сайн сайхан амьдралаа алдах биш харин
бидний төлөө амлалт өгсөн, Библиэр дасгалжуулуулах юм. Бид Бурханы бодит байдалд
дуулгавартай байж, Түүний хүслийн дагуу амьдрахаар хичээх ёстой.
1.Та өөрийнхөө замыг чиглүүлж байна уу? Эсвэл Бурхан таны амьдралыг хөтөлж
байна уу?
2.Дасгалжуулагчийн үүрэг тань Бурханы зааварчилгаатай нийцэж байна уу?
3.Та амьдралынхаа аль хэсэгт хүсэлгүй, дуулгаваргүй байх хандлагатай байна вэ?
4.Нэмэлтээр унших:Сургаалт үгс 16:7-9; Еврей 12:7-11; 1Петр 3:17
Эзэн минь, Таны бодитбайдал үргэлж миний хэрэгцээг хангаж байдаг. Таны хүсэл юу
болохыг надад үргэлж сануулж, Танд дуулгавартай байх зүрх сэтгэлийг надад өгөөч гэж
залбирч байна. Таны өмнө дуулгаваргүй байсан үеүдийг минь уучлаарай. Сул талуудаа
засаж, илүү сайжран, Таныг алдаршуулж амьдрахад минь туслаарай. Таныг даган
дуурайх эрх чөлөөг өгсөнд баярлалаа. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

5 Days of 5-Minute Devotions for Teachers

Thriving in God’s Family

Retirement: The 3 Decisions Most People Miss for Lasting Success

Journey Through James and 1 2 3 John

Conversations

Nearness

Solo Parenting as a Widow

God Gives Us Rain — a Sign of Abundance

Here Am I: Send Me!
