YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 208 OF 365

СҮНС ДОТОР НЭГ

Оол Шиербам

... Ионатаны зүрх түүнийхтэй нэгдэн Давидыг Ионатан амь шигээ хайрлалаа.
– 1 Самуел 18:1б


Ижил сонирхол, хүсэл мөрөөдөл, туршлага, ур чадвар нь хүмүүсийг цаанаасаа л нэгтгэж
байдаг. Занг нь мэдэх хүмүүстэйгээ хамтарч юм хийх хэзээд амар байдаг. Заримдаа
хүмүүс нэг нэгэндээ “юу бодож байгааг чинь мэдэж байна” гэхэд нөгөөх нь ч шууд л “тийм”
гэж байвал тэдний хооронд аль хэдийн дотно холбоо үүсжээ гэсэн үг. Библид гардаг Давид,
Ионатан хоёр яг л ийм андууд байсан. Тэр хоёр Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг байсан ба
яг л нэг сүнстэй мэт бие биеэ мэдэрч бас хайрлаж, нөхөрлөдөг байсан. Ийнхүү гайхалтай
хамтардаг байсан учраас тухайн үеийнхээ дайснууд болох филистчүүдийг ялах Бурханы
төлөвлөгөөний гол хүмүүс болов.
Тэдний Эзэнд итгэх шийдвэр амар байгаагүй ч тэд бие биеэ байнга зоригжуулдаг байлаа.
Бид Библиэс Ионатаны Давидыг хайрлах хайр түүний өөрийгөө гэх хайраас ч дутуугүй
байсныг харж болно. Гэвч түүний энэ их хайр эцэг нь болох Саул хааны Давидад атаархсан
сэтгэлээс болж шалгагдахад хүрдэг. Хорин жилийн турш Саул хаан болон Давидын хооронд
тэрээр энэ хайраа харуулсан.
Эцэст нь эцгийнх нь атаархал хэрээс хэтэрч Давидыг алахаар санаархан, Давидад
тусалсан бүхнийг өөрийнхөө урвагч, дайснаа хэмээн тунхаглахад хүрдэг. Тэр үед ч Ионатан
амиа эрсдэлд оруулан, эцгээс нь зугтаан явж байсан Давид дээр очин, түүнийг Эзэн дотор
зоригжуулдаг. Ионатаны энэ урам зориг, итгэл найдвар Давидыг Эзэн дотор улам бүр
хүчирхэгжүүлдэг.


1.Ионатан, Давид хоёр шиг дотно анд танд байна уу? Хэрвээ байгаа бол тэр найздаа
өнөөдөр талархаарай. Хэрвээ байхгүй бол үзэл бодол, жаргал зовлонгоо хуваалцахуйц
ижил хүсэл мөрөөдөлтэй хүн эргэн тойронд тань байгаа эсэхийг хайгаарай.
2.Өөр итгэгч хүнтэй чин сэтгэлээсээ дотносож, анд болох ямар алхам хийж болох вэ?
3.Нэмэлтээр унших: 1 Самуел 14: 1-14; 18:1-4; 23:15-18


Эзэн минь, Тантай хамт алхахад хажууд минь байж, зааж, зөвлөж, жаргал зовлонгоо
хуваалцах үнэнч андыг өгөөч. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More