YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 210 OF 365

ХРИСТ ДОТОРХ БИ

Черил Берд

Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг
хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа.
- Колоссай 3:1


Дасгалжуулагчдаас ‘Танаар юу байна даа?’ хэмээн асуухад голчлон багийнхаа талаар
“Манайхан хэт эрт догдлоод учраа олох гээд удчихлаа” гэх мэт хариулт өгдөг.
Харамсалтай нь дасгалжуулагчид өөрийгөө багийн гүйцэтгэлээр үнэлэх гээд байдаг. Ийм
байдал үүсвэл ялах гэсэн дарамт дотор байсаар бид өөрсдийгөө гээдэг. Спортоос хүсэн
хүлээдэг зүйлээ Христ дотор би хэн бэ? гэдэг ойлголтоос ялгаж салгаж ойлгох нь байнга
хийх ёстой, чухал дадал юм.
Христийн дагалдагчдын хувьд бид амьдралын хамгийн чухал зүйлээс хараагаа холдуулж
болохгүй. Паул Колоссай хотын итгэгчдэд бичсэн захидалдаа тухайн үеийн сүйрэлд хүргэх
зүйлс, өмнө нь байсаар байсан аюулын талаар дурдсан. Тэрээр энэ дэлхий бол дур булаам
тул юунд ч бүү урхидуулаарай гэж анхааруулсан. Учир нь түр зуурын шагнал биднийг
урхидаж, толгойг маань эргүүлэх боломжтойг тэр мэдэж байж. Хуурамч сургаал Колоссай
хотынхныг төөрөгдүүлэх зорилготой байсан шиг ялалтын тэмдэглэл дасгалжуулагчийн
толгойг эргүүлэх зорилготой.
Хэрвээ бид шагнал, амжилтад уруу татагдаж эхэлбэл Паулын сэрэмжлүүлж байсан
шашинлаг зан үйл давтах болно. Амьдралын гол хараагаа “дээгүүрх зүйлсэд” биш,
дэлхийн зүйлсэд тавих нь уналтдаа бэлтгэж байна гэсэн үг. Ингэснээр байнга сэтгэлээр
унаж, найдвараа алдаж, дараагийн тоглолт эсвэл багийн гишүүдийн дараагийн сонголтод
найдлагаа тавьдаг.
Хүний бий болгосон ямар ч загвар бидний амьдралын төв байж болохгүй гэдгийг Паул
маш тодорхой хэлсэн байна. Христтэй харилцах харилцаанд минь саад болж байгаа зүйл
нь бид Христэд бүх зүрх сэтгэл, оюун бодлоороо бууж өгөхөд саад болдог. Зөвхөн Бурхан
л бидний хүслийг хангаж чадах тул зүрх сэтгэлээ дэлхийн зүйлсэд хандуулах нь үхлийн
аюултай.


1.Та багийнхаа амжилтаас өөрийнхөө хэн гэдгийг ялгаж салгаж чадаж байна уу?
2.Та дээгүүрх зүйлсэд оюун бодлоо чиглүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
3.Багаараа Бурханд бууж өгөх гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 26:2-3; Филиппой 3:7-20; Колоссай 2:8


Эзэн минь, Таны дотор хэн гэдгээ бүрэн ухаарч, ойлгоход туслаач. Дэлхийн хүсэл
бодлынхоо оронд Таныг тавихад туслаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More