YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 188 OF 365

НОМХОН ДӨЛГӨӨН БАЙХ НЬ
СУЛ ДОРОЙ ГЭСЭН ҮГ БИШ

Билл Бүрнет

Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ!
Тэд газрыг өвлөх болно.
- Матай 5:5


Дасгалжуулагч Жон Вүүдэн амжилтын пирамиддаа тэмцлийн нэг гол чанар бол зоримог
хичээл зүтгэл гэж тодорхойлсон байдаг. Тэрээр үүнийг “хяналт дахь эрчимтэй байдал”
гэж нэрлэсэн. Тулаанд орж буй тоглогчийн гэдсэнд гал дүрэлзэж байдаг бөгөөд энэ нь
төвлөрсөн хүсэл тэмүүлэл болох ёстой.
Дасгалжуулагч Вүүдэний номоос тэмцлийн талаар уншихдаа би номхон дөлгөөн гэдэг
үгийг хуудасны хажуу захад нь бичлээ. Христ өөрийгөө дөлгөөн гэж хэлж байсан бөгөөд
Өөрийг нь энэ талаар дууриа хэмээн бидэнд хэлсэн байдаг (Матай 5:5). Даруу дөлгөөн
зан нь сул дорой гэсэн үг биш. Шинэ Гэрээний ихэнх ном грек хэл дээр бичигдсэн байдаг
бөгөөд энэхүү үг нь грекээр “захирагдаж байгаа хүч” гэсэн утгатай. Дөлгөөн байдлыг өөрөөр
даруу зан гэж хэлж болно. Эзэндээ дуулгавартай захирагдах, хазаартай аргамаг хүлэг болон
зэрлэг, сургаагүй, хэний ч эрх мэдэлд ороогүй эрх дураараа морийг төсөөлөөрэй. Талд
давхих, хазааргүй аргамаг хүлэг гайхалтай сүрлэг харагдах ч хүч чадлын тэгширсэн хэлбэр
бишээ. Хазааргүй, сургаагүй хүлэг бол хүнд хэрэггүй. Аргамаг хүлгийг хазаарлаад, сургаж,
ашиг тустай болгосонд л хүч чадал нь оршино.
Яг үүнтэй адил зарчим багийн нэг хэсэг болж тоглодоггүй, зөвхөн урдах юмаа л хийдэг
авьяаслаг хагас хамгаалагчтай ч холбоотой. Хазааргүй хагас хамгаалагч дасгалжуулагчаа
сонсдоггүй бөгөөд өөрийн даалгаврыг ч гүйцэтгэдэггүй. Довтлохдоо аль болох их сүйрэл
тарих гэж байгаа мэт байдаг. Ийм тамирчны хүч чадал болон хүсэл тэмүүлэл нь нэг зүйл
рүү чиглэж чаддаггүй тул түүний хүчийг харсан дасгалжуулагчид атаархдаг ч нөгөө талаар
түүний захирагдах хүсэлгүй байдал нь багийн хувьд үнэ цэнээ алдахад хүргэдэг.
Бид амьдралдаа Бурханы зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дөлгөөн байх ёстой. Бид
Бурханы мэдэл дор хазаарлуулж, захирагдаж байж хүчтэй болдог. Христ номхон дөлгөөн
байсан тул бид ч бас тийм байх ёстой. Матай 5:5-д Христэд бууж өгч, Христээр удирдуулж,
Түүний удирдлага дор амьдрахад бид ерөөгдөнө гэж заасан байдаг. Бурханы зорилго руу
бидний амьдрал ойртох тусам бид илүү их ерөөгдөнө.


1.Бардам зан яагаад номхон дөлгөөн байдлын эсрэг байдаг гэж та бодож байна вэ?
2.Биднийг номхон дөлгөөн байхад юу тусалдаг вэ?
3.Нэмэлтээр унших:: Матай 11:28-30; 2 Тимот 4:7


Эзэн минь, надад номхон дөлгөөн байдлын талаар зааж өгөөч. Би өөрөөрөө бахархаж,
өөрийгөө хангалттай сайн авч явдаг гэж боддог. Таны мэдэлд байхын үнэ цэнийг олж
харахад минь туслаач. Танаар амьдралаа удирдуулахыг хүсэж байна. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More