FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ДАСГАЛЖУУЛАГЧИД ЗОРИУЛСАН
ӨДӨР БҮРИЙН 7 ДАСГАЛ
Кармен Андрей
Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд
та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.
- Матай 5:16
Залбир. Бид стратеги, тоглолтууд, сайжрах зөвлөмж, тоглолтын төлөвлөгөөг ярихгүйгээр
нэг ч өдрийг өнгөрөөхгүй. Яг энэ хандлагаар бид залбиралдаа хандана. Бид ямар ч
шийдвэр гаргасан, шинэ өдөр ирэхэд, Бурханд хандахгүйгээр хөтөлбөрөө эхлэхгүй.
Библи унш. Тоглолтын үеэр үүсэх янз бүрийн нөхцөл байдалд тамирчид бэлтгэлтэй
байх ёстой гэж дасгалжуулагчид үздэг. Бурхан биднээс мөн адил зүйлийг шаарддаг. Тэрээр
биднийг “амьдралын сурах бичиг” -г өдөр бүр уншиж, амьдрал хэмээх тоглолтод өдөр бүр
бэлэн байгаасай гэж хүсдэг.
Хэн нэгнийг өдөр бүр зоригжуул. Өдөр бүр урам зориг хэрэгтэй тамирчин, дасгалжуулагч,
хамт ажилладаг хүн эсвэл найзуудаасаа хэн нэгийг нь урамшуулъя. Элэгсэг үг хэлж, бусдыг
сонсож, Бурханы Үгнээс зөвлөж, Эзэний итгэмжит байдлыг гэрчилье. Оронд нь бид
гайхалтай ивээл ерөөл хүртэх болно.
Хойш ухран, томоор хар. Дасгалжуулах үйл явц маш их цагийг шаарддаг бөгөөд ялангуяа
шахуу бэлтгэлтэй үед бид “том зургийг” бүдгэрүүлдэг жижиг сажиг зүйлсэд орооцолддог.
Дэлхий дээрх бидний гол зорилго бол Бурханыг алдаршуулж, бусдад гэрчлэх явдал гэдгийг
санах хэрэгтэй.
Нөлөөгөө сана. Дасгалжуулагчийн хувьд бид тоглогчдодоо төсөөлснөөсөө ч илүүгээр
нөлөөлөх боломжтой. Бидний нөлөө Бурханд таалагдаж, мөнхийн үр дүнг авчрахуйц
байхын төлөө бид өдөр бүр анхаарах хэрэгтэй. Тамирчид маань биднийг сайн дасгалжуулагч
байсан төдийгүй сайн Христэд итгэгч байсан гэж дурсаасай гэж хүсэж байна.
Тунгаан бод. Бид өдөр бүрийн төгсгөлд дор хаяж таван минут зарцуулж, Бурханы
сайн сайхан хийгээд ивээл ерөөлд анхаарлаа хандуулна. Гэм нүгэл хийсэн бол, хийх
сайныгаа хийгээгүй бол уучлал хүснэ. Бурханд үйлчлэн, өөрсдийгөө зориулна гэдгээ дахин
тунхаглана.
Бурханыг магт. Өдөр бүрийг өгч байгаа Бурханыг магтахгүйгээр нэг ч өдрийг бид
өнгөрөөхгүй. Өдөр бүр Бурханд хүндэтгэл өргөж, Түүнийг сайн сайхан чанарынх нь төлөө
магтах болно. Та Эзэнтэй өдөр бүр хэрхэн улам гүн бат холбоотой болж, алхах вэ?
Нэмэлтээр унших: Иохан 15:1–11; Ефес 5:10-20
Бурхан минь, надад эдгээр дасгалуудыг өдөр бүр хийж, Тантай ойр алхаж, бусдад
эерэг нөлөө үзүүлэхэд туслаарай. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Judges | Chapter Summaries + Study Questions

Breath & Blueprint: Your Creative Awakening

The Lies We Believe: Beyond Quick Fixes to Real Freedom Part 2

Ruth | Chapter Summaries + Study Questions

Homesick for Heaven

Unapologetically Sold Out: 7 Days of Prayers for Millennials to Live Whole-Heartedly Committed to Jesus Christ

Stormproof

FruitFULL - Faithfulness, Gentleness, and Self-Control - the Mature Expression of Faith

Faith in Hard Times
