FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ХЭМЖИХ НЬ
Чарльз Жий
Саул Хавилагаас Египетийн өмнө орших
Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив.
- 1 Самуел 15:7
Спортын амжилт гарган, тэтгэлэг авснаа баталгаажуулж гарын үсэг зурах өдөр болж
өнгөрлөө. Зэрэглэлүүд нь гарч ирэв. Тус улсын “шилдэг” тамирчдыг зарлаагүй байлаа.
Эцэст нь Бүх Америкчууд, Бүх Одод шийдвэрээ гаргаж, “Цэнхэр чипперүүд” шалгарав.
Гэсэн хэдий ч тэдний авьяас чадварууд ньамжилтын баталгаа биш билээ. Хэрэв багууд
амжилтад хүрье гэвэл тэдэнд “зүрх сэтгэл” байх ёстой. Гэсэн хэдий ч манай технологийн
дэвшлийн эрин үед тамирчны “зүрх сэтгэл” -ийг хэмжих систем байхгүй.
Бурхан бидний зүрх сэтгэлийг гадаад төрх, чадвараас илүү үнэлдэг. 1 Самуел 16:1–13
-т буй Хуучин Гэрээний түүхэнд Саул чийрэг бие бялдартай байсан боловч Бурханд
таалагдахаа больж, хаан ширээнээс буусан тухай бий. Эш үзүүлэгч Самуел Бетлехемд,
Иессигийн гэрт очиж, найман хүүгийнх нь нэгийг дараагийн хаан болгон тослохоор явдаг.
Иесси бүх хөвгүүдээ Самуелийн өмнө дуудан ирүүлсэн. Ууган хүү Элиабын гадна төрх
сайхан байсан тул Самуел түүнд найдлагаа тавьсан ч Бурхан түүнийг сонгосонгүй. Давидыг
Бурхан сонгохдоо илүү том төлөвлөгөөтэй байв. Түүний удмаас өөр нэг Хаан болох Есүс
төрөх байлаа.
Ирэх дөрвөн жилийн хугацаанд олон авьяаслаг тамирчин Саул шиг нэр алдар нь бүдгэрэх
болно. Дараа нь гадна байдлаараа нүдэнд тусахгүй ч Давидтай адил зүрх сэтгэлтэй тамирчид
гарч ирэх болно. Тэд хувиараа болон багаараа сайжрахын тулд шаардлагатай бүхнийг хийх
болно. Ингээд тэд Бурхан бол хамгийн агуу Сонгогч гэдгийг сануулах юм. Тэр бидний зүрх
сэтгэлийг байлдан дагуулахын тулд Хүү Есүсээ илгээсэн. Тэр биднээс Есүсийг Хаан хэмээн
өргөмжилж байгаа зүрх сэтгэлийн хандлагыг олж хардаг болов уу?
1.Библийн үүднээс “зүрх сэтгэлтэй” байх гэдэг нь ямар утгатай вэ?
2.Биеийн тамир тэнхээ багатай ч агуу “зүрх сэтгэлтэй” ямар тоглогчийг та мэдэх вэ?
3.Нэмэлтээр унших: Дэд хууль 8:1–2; 1 Самуел 16:1–13; Лук 6:43–45.
Эзэн минь, амьдрал болон ажил төрлийн минь гадаад байдлаас илүү зүрх сэтгэлд
минь анхаарч үздэгт баярлалаа. Хийж байгаа үйлс болон хэлж байгаа үгээрээ Есүсийг
Хаан гэж өргөмжлөн амьдрахад туслаарай. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Stormproof

Stop Living in Your Head: Capturing Those Dreams and Making Them a Reality

Multiply the Mission: Scaling Your Business for Kingdom Impact

Friendship

Unapologetically Sold Out: 7 Days of Prayers for Millennials to Live Whole-Heartedly Committed to Jesus Christ

Breath & Blueprint: Your Creative Awakening

Psalms 1-30 Book Study - TheStory

The $400k Turnaround: God’s Debt-Elimination Blueprint

Faith in Hard Times
