FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

МАГТААЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ
П.Ж.Медүри
Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй,
Би чамд хайртай.
Тиймээс Би чиний оронд хүмүүсийг,
Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө.
- Исаиа 43:4
Үүнийг уншиж байгаа та дасгалжуулагч байж болох юм. Гэхдээ дасгалжуулагч, эцэг эх
эсвэл тамирчны аль нь чбайсан та бусадтай харилцдаг. Харилцааны хамгийн сэтгэл
сэргээсэн нэг тал бол чин сэтгэлээс гарсан, нүүр тал засаагүй магтаал сайшаал явдал юм.
Дасгалжуулагчид сэлгээнд суудаг тоглогчдод тэр бүр талархаад байдаггүй. Бид гарааны
тоглогчидтой их зууралддаг тул авьяас чадвар болон туршлагын хувьд арай сул тамирчиддаа
багт байгаад нь талархаж байгаагаа хэлж чаддаггүй.
Бид зөнч Исаиагаар дамжуулан Бурханы зүрх сэтгэлийн талаар сурч болно. Тэнгэрлэг
Эцэг маань биднийг үнэ цэнтэйд тооцон, Христийн дотор биднийг өргөмжилж байна. Тэр
биднийг маш их хайрладаг тул үүнийхээ баталгаа болгон цорын ганц Хүүгээ илгээсэн. Тэр
хайр дотор бид гүн бат оршихын тулд Христэд итгэсэн эхэн үедээ ч бус, харин амьдралынхаа
турш анхаарч, цаг зориулах хэрэгтэй. Тэнгэрт буй бүх оддыг нэрээр нь дуудагч Бурхан
таныг үнэ цэнтэй гэж харж байна (Исаиа 40:26).
Спортод бидний үнэ цэн ихэвчлэн гүйцэтгэл дээр тулгуурладаг бол Бурханы биднийг
хайрлах хайр нь ямар нэг зүйл дээр үндэслээгүй. Тэр биднийг харахдаа Хүүгээ хардаг,
тиймээс л Тэр бидэнд хайртай. Бид Христ дотор бүрэн болдог. Есүсийн ачаар Бурхан
биднийг мөнхийн хайраар хайрладаг (Иеремиа 31:3). Тэр бидний хийсэн зүйлээс бус, харин
хэн бэ? гэдгээс нь болж биднийг хайрладаг. Бурхан бол хайр юм (1 Иохан 4:8). Тиймээс,
өнөөдөр эдгээр үгсийг зүрх сэтгэл, оюун бодолдоо бичье. Багийнхандаа Бурханы хайрыг
түгээцгээе. Тамирчин бүр дасгалжуулагч болон Бурханд үнэ цэнтэй гэдгийг хэлэхийн тулд
онцгой хичээл зүтгэл гаргацгаая.
1.Бурханд үнэ цэнтэй гэдгээ мэдээд та гайхсан уу?
2.Бид бүх тамирчдадаа үнэ цэнтэй гэдгийг нь харуулж байна уу?
3.Бурхан бидэнд хайртайгаа хэрхэн баталсан бэ? (1 Иохан 4:9–10-г харах)
4.Нэмэлт унших: Ром 8:28 –39
Аав аа, агуу хайрын тань төлөө талархая. Таны хайрыг илүү гүн гүнзгий ухаарч, өөрт
буй зүйлсээ болон Таны хайрыг багийнхандаа хуваалцахад туслаач. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Stormproof

Stop Living in Your Head: Capturing Those Dreams and Making Them a Reality

Multiply the Mission: Scaling Your Business for Kingdom Impact

Friendship

Unapologetically Sold Out: 7 Days of Prayers for Millennials to Live Whole-Heartedly Committed to Jesus Christ

Breath & Blueprint: Your Creative Awakening

Psalms 1-30 Book Study - TheStory

The $400k Turnaround: God’s Debt-Elimination Blueprint

Faith in Hard Times
