FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХАНДЛАГА БОЛ БҮХ ЗҮЙЛ
Брайд Типпинс
Өөр хоорондоо Христ Есүст байсан шиг тийм бодолтой бай.
- Филиппой 2:5
Дасгалжуулагч, тоглогчийн хувьд зөв хандлагатай байх нь амаргүй. Бид хэн нэг тамирчны
талаар “Тэр хандлагаа өөрчлөх хэрэгтэй” эсвэл “Түүний хандлага авах юм алга”, “Хэрэв
тэр зөв хандлагатай байсан бол гайхалтай тамирчин байх байсан” гэж ярих нь олонтоо.
Заримдаа бид ялж байх үедээ Бурханд таалагдахааргүй бардам, ихэрхүү хандлага гаргадаг.
Заримдаа бидэнд даруу болох хэрэгтэй үе байдаг. Харин тийм үе сэтгэлийг шаналгадаг.
Дунд сургуулийн дасгалжуулагчийн хувьд залуу тамирчдад зөв хандлагатай байх талаар
заах нь миний ажлын хэцүүхэн хэсэг гэдгийг би олж харсан. Бид бүгд өндөр зэрэглэлийн
тамирчид алдар цуугаа дуурсгаж байгааг зурагтаар хардаг бөгөөд тэд ихэрхүү бардам
байдаг. “Би эхэнд байх ёстой, би мундаг байна” гэсэн хандлагатай бид тэмцэх хэрэгтэй.
1.Амжилт байгуулсан үедээ багийнхандаа зөв хандлагаа харуулж байна гэдгээ яаж
мэдэх вэ?
2.Өөрийн чадвар болон багтаа итгэлтэй байх болон дэндүү эрдэх хоёрын дундах
тэнцвэрийг хэрхэн олох вэ?
3.Үйлчлэх зүрх сэтгэлийг сул дорой байдалтай холихгүйгээр хэрхэн харуулах вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 8:13; 11:2; Иохан 13:1-9; 1 Коринт 4:6-7; Филиппой
2:5–11
Эзэн минь, бидэнд амжилт өгсөнд баярлалаа. Таныг алдаршуулахаа мартахгүй байхад
туслаарай. Учир нь Та биднээр дамжуулан Өөрийгөө алдаршуулахын тулд бидэнд
авьяас бэлэг, чадвар хүртээсэн билээ. Хамтран ажиллаж буй залуучууддаа үлгэр
дуурайл болоход туслаарай. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Judges | Chapter Summaries + Study Questions

Breath & Blueprint: Your Creative Awakening

The Lies We Believe: Beyond Quick Fixes to Real Freedom Part 2

Ruth | Chapter Summaries + Study Questions

Homesick for Heaven

Unapologetically Sold Out: 7 Days of Prayers for Millennials to Live Whole-Heartedly Committed to Jesus Christ

Stormproof

FruitFULL - Faithfulness, Gentleness, and Self-Control - the Mature Expression of Faith

Faith in Hard Times
