YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 193 OF 365

ЗОРИГТОЙ СОНГОЛТ ХИЙХ НЬ

Ларри Кер

Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар.
Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.
- Иошуа 1:9


Дасгалжуулагчдын хувьд дуугүй байж, сонсох нь яагаад тийм хэцүү байдаг юм бол гэж
бодох үе надад гардаг. Бусдыг удирдан чиглүүлж, тушаал өгөх нь бидний хувьд асуудал
биш. Харин чиглүүлэг хэрэгтэй үед бид хэнд ханддаг вэ? Хүнд шийдвэр гаргахад хэн бидэнд
тусалдаг вэ? Өөртэйгөө ижил төстэй, хүнд бэрхийг туулсан удирдагч олох гэж холоос
хайх хэрэггүй. Харин Бичээсээс хай. Иошуа бол сүнслэг нөлөө ихтэй, цэргийн гайхалтай
стратегич байсан. Түүний амжилттай байсан шалтгаан нь хүнд хэцүү сонголтуудын өмнө
хэнд хандахаа мэддэг байсанд оршдог. Бурханд захирагдахгүй л бол даалгавраа хэзээ ч
биелүүлж чадахгүй гэдгээ тэр мэддэг байсан. Бурхан ярих үед Иошуа сонсож, дуулгавартай
дагадаг байв.
Бурханд захирагдах Иошуагийн чадвар нь бидэнд агуу нэг удирдагчийг санагдуулж
байна. Тэр золиос гарган Бурханд дуулгавартай байсан юм. Есүс Христ бол тэрхүү удирдагч
байсан бөгөөд шударга бус шүүлттэй айж түгшилгүйгээр, зовлонт үхэлтэй зоригтойгоор
нүүр тулсан. Есүстэй адил Иошуа ч мөн бидний мэдэх хамгийн агуу бэлэг бол Бурханы
оршихуй гэдгийг мэддэг байв. Гэсэн хэдий ч Есүс үхэхдээ Эцгээсээ салсан бөгөөд тэгснээр
бид Бурхан Эзэнтэй үргэлж хамт байх боломжтой болсон билээ.
Дасгалжуулагчид бид хайрлаж, удирддаг тамирчдынхаа амьдралд агуугаар нөлөөлөх
сонголтуудыг хийх хэрэгтэй болдог. Бусдыг удирдан манлайлах дуудлага нь сэтгэлзүйн
дарамтыг бий болгодог. Талархалтай нь бидний сэтгэлийн зовнилыг ойлгодог Бурхан
бидэнд байна. Есүс бидний төлөө үхлийг сонгох зоригтой байсан тул биднийг хаана ч явсан
хамт байх болно гэж амласан юм. Түүний зөвлөгөөг дагаж мөрдвөл бид зоригтой сонголт
хийхэд шаардлагатай мэргэн ухааныг олж авна. Бид Бурханы зөвлөгөөг дагах үед зоригтой
шийдвэр гаргах мэргэн ухааныг олж авдаг.


1.Та зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй үетэй тулгарч байсан уу?
2.Шийдвэр гаргахдаа та Бурханы тусламжийг яаж хайдаг вэ?
3.Бичээс дэх Бурханы дуу хоолойнд найдаж байгаа, эсвэл өөрийнхөө хүслийн дагуу
хариу үйлдэж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?
4.Нэмэлтээр унших: Дэд хууль 31:6-8; Дуулал 18:30; Сургаалт үгс 2:3-6; Матай 7:13–14


Аав минь, үргэлж надтай хамт байна хэмээн амласанд тань талархъя. Таны оршихуйд
байх цаг гаргахад туслаарай. Тэгвэл би Таны төлөө хүчтэй, зоригтой байж чадах
болно. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More