FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЭРХЭМ ЭЭ,
ТАНД ЭНЭ СУУДЛЫН БИЛЕТ БАЙГАА ЮУ?
Кейт Мадисон
Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүхэн номхруулагдаж, харин өөрийгөө даруу
байлгагсад өргөмжлөгдөнө гэв.
- Лук 14:11
Та өөрийгөө гарцаагүй шагнал авна гэж бодож байсан чинь өөр хүн шагнуулж байсан
удаа байна уу? Та хэзээ нэгэн цагт өөр хүнийсуудалд суучхаад босож байсан удаа байгаа
юу?
Заримдаа бид бардам зангаасаа болж өөрсдийгөө эвгүй, ичгүүртэй байдалд оруулдаг.
Есүс энэ тухайд ингэж зааж байжээ. “Чамайг хэн нэг нь хуримын найрт уривал хойморт
нь бүү залар. Эс тэгвээс чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байвал хоёуланг чинь
урьсан хүн ирж, чамд ‘Энэ хүнд суудлаа тавьж өг’ гэвэл чи ичиж, доош суух болно. Харин чи
уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж ‘Анд минь, дээшээ суу’
гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. Учир нь өөрийгөө
өргөмжилдөг бүхэн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө
гэв” (Лук 14:8–11). Бид бүгд эвгүй байдалд орж байсан, тэвчихэд хэцүү үе ч байсан. Тийм
үеүдийн ихэнхид нь бид өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж бодсоноос болсон байдаг. Бурханы
үг биднийг даруу байхад уриалж байна. Учир нь Есүс бүхний зарц болсноороо дөлгөөн
байдлыг харуулсан билээ. Есүсийн дүү Иаков ингэж бичсэн байна. “Харин та нарын хэн нэг
нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд
түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5).
1.Бид яагаад бусдад анзаарагдах хүсэлтэй байдаг юм бол?
2.Спорт нь цаанаасаа л бардамналын үндэс болдог уу? Яагаад?
3.Нэмэлтээр унших: Даниел 4:28–37
Эзэн минь, би даруу байхдаа эсвэл даруу болгогдох үедээ Тантай илүү ойр болдог. Таны
өмнө зүрх сэтгэлдээ даруу байх үедээ би Таны хайр, намайг хүлээн авч байгааг үргэлж
мэдэрдэг. Даруу байснаар би Танд ойртож болох тул бардам, Танаас хол байхыг
хүсэхгүй байна. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More