Бүх зовнилоо хаяЗагвар

Бурханы хамгаас тайвшруулах амлалт
Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно. - Иошуа 1:9
Олон жилийн өмнө манай гэр бүл АНУ-ын дөрвөн муж нэг дор уулздаг цорын ганц газар болох Дөрвөн буланд зочилсон юм. Миний нөхөр Аризона гэж тэмдэглэгдсэн хэсэгт зогсов. Том хүү А.Ж. Юта муж руу үсрэв. Бага хүү Хавиар гараас минь атган Колорадо руу орлоо. Намайг Нью Мексик муж руу алхтал Хавиар "Ээж ээ, намайг Колорадод орхисонд тань би итгэж чадахгүй байна!" гэв. Бид нэг дор байсан ч, бидний инээд дөрвөн өөр мужид сонсогдсон юм. Хөвгүүд маань өсөж том болоод гэрээ орхин явах үед, Бурхан бүх хүмүүстэйгээ хаана ч ойрхон байна гэсэн амлалтад би үнэхээр их талархаж билээ.
Мосег нас барсны дараа Бурхан Иошуаг удирдагчаар дуудаж, Израильчуудын газар нутгийг тэлэхдээ Өөрийн оршихуйгаар хамт байхаа амласан (Иошуа 1:1–4) юм. Бурхан “Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй” (эш 5). Өөрийн ард түмэн нь эргэлзээ, айдсаа даван туулахаар тэмцэнэ гэдгийг мэдэж байсан Бурхан дараах үгсээрээ дамжуулан найдварын суурийг тавьсан: “Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв” (эш 9).
Бурхан биднийг эсвэл бидний хайртай хүмүүсийг хаа нэг тийш хөтлөхдөө, хүнд хэцүү үеүдэд ч гэсэн Тэр үргэлж хамт гэсэн Түүний хамгаас тайвшруулах амлалт нь баталгаа болдог.
Хочитил Диксон
Хязгааргүй оршигч Бурхан минь ээ, Та Өөрийн оршихуйгаараа байнга хамт байна гэсэн амлалтаар намайг тайвшруулсанд баярлалаа.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Та Бурханыг нигүүлслийнх нь төлөө магтаж байгаа эсвэл Түүнтэй тэмцэлдэж байгаагийн аль нь ч бай Бурхан тантай үргэлж өөрчлөгдөшгүй хайр, үнэн, хүч чадлаараа уулзах болно. Бурхан байдаг бөгөөд үргэлж хангалттай байх болно гэдэгт итгэдэг, Бурханд болон бие биедээ улам ойртохыг эрмэлздэг эмэгтэйчүүдийн бүлэгт нэгдээрэй.
More
Холбоотой төлөвлөгөө унших

BibleProject | Topa

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

ГЭРЛЭЛТ

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт

Миний бизнес Бурханых

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
