YouVersion Хувийн Нууцлалын Талаарх Бодлого


Товч

Манай Ашиглах нөхцөл болон Хувийн нууцлалын журмын хураангуйг доорхоос та олж харах бөгөөд энэ нь Youversion нэр бүхий бүхий л бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээнүүдийг хамааруулна:

Бүхий л зүйлсийг өөрийнхөө хүссэнээр тохируулах.

Та Youversion данс үүсгэх эсвэл манай аль нэг аппликешн эсвэл сайтыг ашиглах үед, бидний цуглуулсан бүхий л мэдээллүүд нь улам олон хувийн Библи хэрэглээг таньд боломжтой болгохын тулд ашиглагддаг.

Таны мэдээллүүдийг бид хэрхэн ашиглаж байна вэ.

Нууцлалын Бодлогод таны үйл ажиллагаанаас бидний цуглуулдаг мэдээллийн төрлүүдийг болон таны YouVersion ашиглалтыг улам илүү сайжруулахын тулд бид энэ мэдээллийг хэрхэн ашигладаг болохыг тодорхой заасан байдаг. Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдийн зар сурталчилгаа эсвэл зар сурталчилгааны сүлжээнүүдтэй хуваалцдаггүй.

Таны хувийн нууцлал хамгаалагдсан.

Бидний таньтай статистикүүдийг болон дэлхий даяар Библитэй хэрхэн холбогдож буйг хуваалцах үед, таны нууцлалыг хамгаалах арга замаар өгөгдлүүдийг бид боловсруулдагт та итгэлтэй байж болно. Эдгээр мэдээллүүд нийтлэгдэх үед, таны хувийн мэдээллийг ил гаргахгүй зөвхөн нэгтгэсэн цогц мэдээлэл маягтаар хүрдэг. Үүнээс гадна бид таны мэдээллүүдийг хамгаалахад чиглэсэн үйлдвэрлэлийн стандартын аюулгүй байдлуудыг ашигладаг.

Энэ бол таны ашиглалтад зориулагдсан зүйл.

Youversion-ийг ашиглах үед хувийн мэдээлэлдээ нэвтрэх, хуваалцах, өөрчлөх болон устгахыг оролцуулан ямар эрхүүдийг та эдлэх талаар манай журамд тодорхой дурьдагдсан байдаг. Энд бид мөн мэдээлэл цуглуулах технологиуд болон эдгээр үйл ажиллагаанууд нь Youversion-той болон Библитэй холбогдох бүрэн боломжийг олгоход хэрхэн дэмжлэг үзүүлдэг талаар дурьдагдсан байдаг.


Хувийн мэдээллийн талаарх баримтлал

Хамгийн сүүлд 2018 оны 5-р сарын 25-нд өөрчлөгдсөн

Хэрвээ YouVersion нь Нууцлалын Бодлогыг англи хэл дээр орчуулагдсанаар таньд өгсөн бол та энэ орчуулга нь зөвхөн таньд хэрэгтэй үед боломжтой байдлыг хангахын тулд өгөгдсөн бөгөөд Нууцлалын Бодлогын англи хэл дээрх хувилбар нь YouVersion-тэй харилцах таны харилцааг зохицуулна гэдэгтэй санал нийлж байна гэсэн үг. Хэрэв Нууцлалын Бодлогын англи хэл дээрх хувилбар болон орчуулгын хооронд маргаантай зүйл гарвал, англи хэл дээрх хувилбар нь давамгайлах болно.

Тодорхойлолтууд

Энэ бичиг баримтыг уншихад хялбар болгохын тулд бид зарим нэг товч бичлэгийг ашиглах болно. Жишээ нь "YouVersion" гэж хэлэхэд бид дараах зүйлсийн талаар ярьж байна:

  • Эдгээр YouVersion мобайл аппликейшнүүд
    • Библи Апп
    • Хүүхдийн Библи Апп
    • Bible Lens
  • Эдгээр YouVersion вэбсайтууд
  • Эдгээр YouVersion аппликейшнүүд нь бусад платформууд дээр
    • Видеог цацах аппликейшнүүд
    • Дуут туслахууд

YouVersion бүтээгдэхүүнүүдийг "Life.Church", "бид," гэсэн бидний ашиглах нэрүүдтэйгээр Life Covenant Church, Inc., эзэмшин бас ашигладаг. Бид таньд "Гишүүд" эсвэл бүртгэлтэй хэрэглэгчид, мөн "Зочид" гэж нэрлэгддэг бүртгэлгүй хэрэглэгч байдлаар YouVersion-ийг ашиглахыг зөвшөөрдөг. Бид энэ бодлогын хувьд аль алинд нь хандах үедээ бид "Хэрэглэгчид" эсвэл "та" гэсэн нэр томъёог ашигладаг

Нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөх

Энэ Хувийн нууцлалын бодлогыг анхааралтайгаар уншина уу. Учир таны хувийн мэдээллийг бид хэрхэн цуглуулдаг, ашигладаг, хуваалцдаг болон боловсруулдаг талаар энд дурьддаг, мөн YouVersion-д та нэвтрэх замаар энэхүү Нууцлалын Бодлого, түүний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч бас Ану-д таны мэдээллүүдийг шилжүүлж бас боловсруулах зөвшөөрлийг олгож байна гэсэн үг. YouVersion-ны хэрэглээ тань Ашиглах нөхцөл-р мөн зохицуулагддаг. Эдгээр нөхцлүүдийг мөн анхааралтай уншина уу.

Энэ Нууцлалын Бодлого болон нууцлалын хэрэглээний талаарх асуултууд эсвэл сэтгэгдлүүдээ та чөлөөтэй асууж бас хэлж болно. Хэрэв танд ямар нэгэн асуулт эсвэл сэтгэгдэл байвал дараах хаягаар бидэнтэй холбоо барина уу: Life Covenant Church, Inc., attn.: YouVersion Support, 4600 E. 2nd St., Edmond, Oklahoma 73034 эсвэл help@youversion.com.

Бид таны мэдээлэлийг хэрхэн ашигладаг вэ

Бид таны хувийн мэдээллийг ямар нэгэн гуравдагч этгээдийн сурталчилгаа эсвэл зар сурталчилгааны сүлжээнүүдтэйгээ хуваалцдаггүй. Бид таны талаар цуглуулсан мэдээллийг эсвэл таны бидэнд өгч буй мэдээлэл, түүний дотор дараахь мэдээллийг ашигладаг:

  1. YouVersion болон таны хүссэн бусад мэдээлэл, бүтээгдэхүүнүүд эсвэл ашиглахаар бидэнд хүсэлт гаргасан үйлчилгээнүүд;
  2. Энэхүү Нууцлалын Бодлогод тодорхойлсноор;
  3. Таны өгсөн бусад зорилгыг биелүүлэхийн  тулд;
  4. Энэ Нууцлалын бодлого болон Ашиглах нөхцлүүдийнхүрээнд бидний хүлээх үүрэг болон эдлэх эрхийг бэхжүүлэх;
  5. Таны өгсөн мэдээллийг бид өөрөөр тайлбарлах боломжтой эсэх; болон
  6. Өөр бусад зорилгоор таны зөвшөөрөлтэйгээр.

Бидэнд таны хувийн мэдээллээ өгөх байдлын тухайд YouVersion-д таны нэвтрэх чадвар нь тохиолдлын зүйл биш бөгөөд та хувийн мэдээллээ бидэнд өгөхөөс татгалзаж болох боловч, энэ нь бид таныг YouVersion-ны тодорхой үйлчилгээнүүд болон/эсвэл функцээр хангахыг боломжыг хязгаарлахад хүргэх болно.

YouVersion-ны хэрэглээг тань хялбарчилж байна

Хэрэв та гишүүн бол таныг YouVersion руу нэвтрэх гишүүний эрхтэй болгохын тулд бид таны хувийн мэдээллийг ашигладаг. Бид таны ашигладаг болон сонгож байгаа функцээс болон таны бидэнд өгөхөөр зөвшөөрсөн хувийн мэдээллүүдээс хамаарч YouVersion-ны тодорхой функцээр таныг хангахын тулд мөн хувийн мэдээллийг тань ашигладаг. Бид таны талаарх мэдээллийг энэ бодлогод хэлэлцсэн автоматжуулсан технологиудын болон бидний цуглуулсан мэдээллээс бидний гаргасан дүгнэлтүүдийн тусламжтайгаар YouVersion-ыг таньд ашиглуулах, сайжруулах бас хувийн болгохын тулд ашигладаг.

Найз

YouVersion нь таньд YouVersion-ны бусад хэрэглэгчидтэй холбогдож Библийн эшлэлүүд, мессэжүүд болон бусад агуулгыг хуваалцах боломжийг олгох болно. Бид бас YouVersion-ээр дамжуулан таны болон бусдын хоорондхи харилцаа холбоог, тухайлбал, Гишүүдийн хоорондын мессэжүүдийг боломжтой болгосон. Өөр гишүүнтэй харилцах, холбогдох эсэхээ шийдэх нь таны сонголт юм. YouVersion-ны бусад хэрэглэгчидтэй холбогдох, харилцах бас аливаа агуулгыг тэдэнтэй хуваалцах боломжийг танд олгоход туслахын тулд таны мэдээллүүдийг бид ашиглах болно. Үүнд таны бидэнд болон таны харилцаж буй хувь хүмүүст өгч буй хувийн мэдээлэл орно. Мөн бид таны хөдөлгөөнт хэрэгслэлүүд дээрх холбоо барих мэдээллийг ашиглаж болзошгүй бөгөөд YouVersion-д ашиглах адил эрхийг та олгох боломжтой.

Арга Хэмжээ

YouVersion Үйл явдлууд нь Үйл явдлуудыг ашигладаг танд ойр буй сүмүүдийг олох боломжийг таньд олгож, өгөгдсөн агуулгатай нь нийцүүлэн тухайн сургаалийг дагах, Судартай холбогдох, тэмдэглэл хөтлөх, ирээдүйн лавлагаанд зориулж өөрийн хувийг хадгалах боломжийг олгодог. Хэрэв та Үйл явдлыг ашиглахыг болон байршлынхаа мэдээллийг хуваалцахыг сонгосон бол, YouVersion таны оролцохоор сонирхож болох үйл явдлын жагсаалтыг таньд олгохын тулд байршлын тань мэдээллийг ашиглах болно.

Зөвлөмжүүд

Тодорхой агуулга, функц болон нэмэлт бүтээгдэхүүнүүд, үйлчилгээнүүдийг санал болгохын тулд бид таны талаарх мэдээлэл болон дүгнэлтүүдийг ашигладаг. Жишээлбэл, таны уншиж дуусгасан Библи Уншлагын Төлөвлөгөөн дээр үндэслэн нэмэлт төлөвлөгөөнүүдийг бид танд санал болгож болно. Бид танд зөвлөмж, и-мэйл эсвэл апп-доторх мессежээр дамжуулан эдгээр зөвлөмжүүдийн талаар, YouVersion-ыг хэрхэн ашиглах болон YouVersion-ийн бусад мэдээллийн тухай мессэжүүдийн талаар харилцан ярилцахын тулд тантай холбогдож болзошгүй. Та эдгээр мессежээр илгээдэг имэйл дэхь бүртгэлээс хасагдахын тулд өгөгдсөн линкийг ашиглаж болно. Та мөн YouVersion аппликешнд мэдэгдлийн тохиргоогоо тохируулах боломжтой эсвэл bible.com/notification- settings-д зочилно уу.

Үйлчилгээтэй холбоотой мессэжүүд

Бид таны бүртгэл бүхий данс, аюулгүй байдал, эрх зүйн болон бусад үйлчилгээтэй холбоотой асуудлуудын талаарх мэдээллийг таньд өгөхийн тулд мэдээллүүдийг тань ашиглаж болно. Бид үүнийг апп доторх мессэж, мэдэгдлүүд болон/эсвэл и-мэйлээр явуулах болно. Биднээс аюулгүй байдлын болон хууль эрх зүйн мэдэгдэл зэрэг үйлчилгээний мессэжүүдийг хүлээн авахаас татгалзах боломжгүй гэдгийг анхаарна уу.

Анализүүд ба Гүйцэтгэл

Бид дэлхий даяарх Библийн хэрэглээ нэмэгдэхийг харахыг хүсдэг. Бид Библийн сургаал ба Библийн тодорхой эшлэлүүдэд хамааралтай нийгэм, эдийн засаг, газарзүйн чиг хандлагыг ажиглахын тулд бидэнд өгч буй таны хувийн мэдээллийг ашигладаг. Зарим тохиолдолд, энэхүү судалгааг гүйцэтгэхийн тулд таны нууцлалыг хамгаалахад чиглэсэн хяналтын дагуу бид итгэмжлэгдсэн гуравдагч талуудтай хамтран ажилладаг. Бид үзэл бодлыг хэвлэн нийтэлж эсвэл бусдад бидний үзэл бодлыг хэвлэн нийтлэхийг зөвшөөрдөг, гэхдээ таны хувийн мэдээллийг олж авах боломжгүй зөвхөн нэгтгэсэн хэлбэрээр бид хэвлэн нийтлэх буюу хэвлэн нийтлэхийг зөвшөөрдөг. Жишээ нь, бид дэлхий даяарх YouVersion болон тухайн улс, газарзүйн бүсийн нийт хэрэглээний талаарх статистик мэдээллийг боловсруулахын тулд таны мэдээллийг ашиглаж болно.

Бид YouVersion-ыг олон нийтийн хүртээл болгохын тулд хэрэглэгчдэд зориулсан нийтлэг, нэгдсэн мэдээллийн өгөгдлийг ашигладаг бөгөөд YouVersion-ыг хөдөлгөөнт хэрэгслэлүүд дээрх нийт суулгалтын тоог тэмдэглэх гэх мэтээр YouVersion-ын гишүүнчлэл болон сүлжээний өсөлтийг дэмжих харилцаа холбоо үүнд хамаардаг. Бидэнд өгсөн таны хувийн мэдээлэл, хэрэглэгчийн өгөгдлийн нэгтгэлүүд, YouVersion-ыг ашиглалтын тусламжтайгаар цуглуулсан мэдээллүүд (хайлтын түүх, уншлагын төлөвлөгөө дуусгалтууд, Библи уншлагын үйл ажиллагаа гэх мэт), олон нийтийн санал бодол, танд илүү дээр YouVersion-ын мэдрэмжийг олгохын тулд дотоод судалгаа болон сайжруулалтыг гүйцэтгэх, YouVersion-ийн ашиглалтыг хэмжихийн тулд мөн YouVersion болон түүний функцуудын ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд ашиглагддаг. Үүнийг YouVersion-д ерөнхийдөө ашиглах боломжтой өөрчлөлтүүдийг хийх, YouVersion-ийн функц болон агуулгуудыг санал болгох замаар хэрэглэгчидэд мессеж илгээх аргаар хийдэг.

Санал асуулгууд болон судалгаанууд

Бид санал асуулга болон судалгаануудыг заримдаа YouVersion-р дамжуулан явуулдаг. Та санал асуулга эсвэл судалгаанд хариулт өгөх шаардлагагүй бөгөөд танд ямар мэдээллээ өгөх сонголт байдаг.

Аюулгүй байдал ба техникийн асуудлууд

Бид YouVersion-тай холбоотой гомдол, эрх зүй, аюулгүй байдал болон техникийн асуудлуудыг судалж, хариу өгөх, шийдвэрлэхийн тулд өгөгдлүүдийг (таны харилцаа холбоог хамааруулан) ашиглах боломжтой. Бид үүнийг аюулгүй байдлын зорилгоор эсвэл залилангийн хэрэг байж болзошгүй эсвэл хууль зөрчсөн эсвэл манай Ашиглах нөхцөлэсвэл энэ Нууцлалын бодлогыг зөрчсөн ба/эсвэл бусдад хор хөнөөл учруулах оролдлого байж болзошгүй гэж бид үзсэн тохиолдолд таны өгөгдлүүд болон харилцаа холбоонуудыг ашигладаг.

Бидний цуглуулдаг мэдээлэл болон бид хэрхэн үүнийг цуглуулдаг вэ

Таны  бидэнд өгдөг мэдээлэл

Та YouVersion-ыг ашиглахын тулд YouVersion-ийн гишүүн болох шаардлагагүй. Гэсэн хэдий ч, гишүүнчлэл нь YouVersion-ыг илүү хувийн мэдрэмж болгон өөртөө тохируулах боломжийг бидэнд олгодог. Гишүүн болохын тулд та өөрийн Гишүүний данстай холбоотой нэр, и-мэйл хаяг зэрэг тодорхой мэдээллүүдийг агуулсан данс үүсгэх шаардлагатай.

Энэхүү шаардлагатай мэдээллээс гадна Гишүүний данстай холбоотой нэмэлт мэдээллээр хангах эсэх талаар сонголт нь таньд байгаа болно. Та YouVersion-д өгөх, оруулах эсвэл байршуулах үед л бид хувийн мэдээллийг тань таниас цуглуулж авдаг. Та ийм мэдээллийг өгөх шаардлагагүй; гэсэн хэдий ч, хэрэв та эдгээр мэдээллийг бидэнд өгөхгүй бол, YouVersion-г таньд тохируулах бидний боломжийг болон YouVersion-ыг бүрэн хэмжээгээр ашиглах боломжийг тань хязгаарлах болно.

Хэрэв та YouVersion-ыг гуравдагч этгээдийн програмуудтай хамт байх бусад вэбсайтууд, аппликешнүүд болон үйлчилгээнүүд эсвэл профайлуудтай холбохыг хүсвэл, Та эдгээр аппликешнд хадгалагдсан хувийн датаг YouVersion болон Life.Church- д өгөх болно. Жишээ нь, Facebook-ийн бүртгэлийг YouVersion-тэй холбох замаар YouVersion-ны Гишүүний бүртгэлийг үүсгэж байгаа бол Life.Church руу Facebook-ээр дамжуулан хувийн мэдээллээ хуваалцах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг. Та эдгээр тохиргоог өөрчлөх замаар ийм бүртгэл болон гуравдагч талын аппликешн холбоосыг хүчингүй болгох боломжтой. Үүнээс гадна, та найзын санал болголт, тухайн хүн нэгдэх үеийн мэдэгдэл эсвэл YouVersion руу урилга илгээсэн тухай мэдээллийг хөдөлгөөнт төхөөрөмж дээрх харилцагчиддаа харагдах боломжийг олгосноор танд энэ функцуудыг санал болгох зорилгоор бидний сервер дээр тэдгээр мэдээллүүд хадгалагддаг.

Мэдрэмтгий өгөгдөл

YouVersion-г татан авч ашиглаж байгаа л бол бид таныг тодорхой шашны урсгалд хамаарагддаг эсвэл ямар нэг шашин шүтлэгтэй холбоотой итгэлээ бидэнд илэрхийлж байна гэж бид үздэггүй; та Библийг сонирхож байгаа л гэж бид үздэг. Хэрэглэгчид ийм итгэл үнэмшил үзүүлэх эсвэл YouVersion-ны гишүүний данс үүсгэх эсвэл хадгалахын тулд арьсны өнгө, үндэс угсаа, философийн итгэл үнэмшил, бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд гэх мэт бусад мэдрэмтгий өгөгдөл өгөхийг бид шаарддаггүй. Иймэрхүү эмзэг мэдээллийг өгөх эсэх нь таны сонголт бөгөөд зөвхөн хүсвэл эдгээр мэдээллийг өгөх боломжтой. Хэрэв та ямар нэгэн эмзэг мэдээллийг өгөхийг хүсч байвал Life.Church нь таны өгсөн бусад мэдрэмтгий бус мэдээллүүдийн нэгэн адилаар YouVersion-ын илүү хувийн мэдрэмжийг үүсгэхийн тулд ашиглах боломжтой. Ямар ч тохиолдолд Life.Church-ийн албан ёсны үйл ажиллагаануудад таны нэрийн өмнөөс таны бидэнд өгсөн мэдрэмтгий өгөгдлийг л Life.Church боловсруулах бөгөөд эдгээр мэдээллийг зөвшөөрөхгүйгээр задруулахгүй. Бид энэ бодлогын хүрээнд авч үзсэнчлэн мөн Life.Church-с өгөгдсөнчөн мэдээллийн нууцыг тань хадгалах болно. Хэрэв танд асуух зүйл байвал help@youversion.com-р бидэнд хандана уу.

Бусад үйлчилгээнүүдэд ашиглах

Бид таны бүртгэлд оруулсан мэдээллийг өөр бусад Life.Church-ын үйлчилгээнүүд болон бүтээгдэхүүнээр дамжуулан олж авсан мэдээлэлтэй хослуулж улмаар таньд улам илүү мэдрэмжийг төрүүлэхийн тулд мөн Life.Church-с таньд зориулах бүхий л үйлчилгээнүүд болон бүтээгдэхүүнүүдийн чанарыг дээшлүүлэхийн тулд эдгээр мэдээллээс бид дүгнэлтийг гаргаж болно.

Таны Мэдэгдлүүд ба хувь нэмэр.

YouVersion нь хэвлэн нийтлэх, түгээх, үзүүлэх зэрэг мэдээллээр хангах боломжийг таньд олгож байгааг бид "Оруулсан" гэж нэрлэдэг бөгөөд, энэ нь YouVersion-ын олон нийтийн хэсэгт, YouVersion-р дамжуулан нэвтэрч буй вэбсайтууд, эсвэл YouVersion-ын бусад хэрэглэгчид рүү эсвэл гуравдагч тал руу дамжуулсан аливаа зүйлс байж болох ба эдгээрийг нийтэд нь бид "Хэрэглэгчийн хувь нэмэр" гэж нэрлэнэ. Жишээ нь, үүнд Тэмдэглэл үүсгэх, найзынхаа оруулсан зүйл дээр сэтгэгдэл бичих, эсвэл Эшлэлийн зураг үүсгэх зэрэг үйл ажиллагаанууд орно.

Хэрэв та хувийн мэдээллээ олон нийтэд хүргэх, хамтарч оруулсан зүйлс, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мессежний самбар, эсвэл бусад олон нийтийн онлайн форумаар дамжуулвал энэ мэдээллийг бусад хүмүүс цуглуулж, ашиглах боломжтой гэдгийг санаарай. Хэрэглэгчийн оруулсан хувь нэмрийг та өөрийн эрсдэлээр оруулж, дамжуулдаг болно. Бид таны Хэрэглэгчийн оруулсан хувь нэмрийг хуваалцахаар сонгосон бусад хэрэглэгч эсвэл гуравдагч этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй. Тиймээс бид таны Хэрэглэгчийн оруулсан хувь нэмрийг зөвшөөрөлгүй этгээд үзэхгүй байх болно гэж бид амладаггүй эсвэл бид хэрэглэгчийн хувь нэмэрт тань хамаарах аливаа хариуцлагыг хүлээхгүй болно.

Автомат өгөгдөл цуглуулах технологиуд.

Үйлчилгээний хэрэглээ. Та YouVersion-ыг ашиглах үед агуулгыг үзэх эсвэл агуулга дээр дарах, хөтчийн төрөл, хөтчийн хэл, хайлт хийх эсвэл хүсэлт гаргах, хүсэлт гаргасан он сар өдөр, шинэчлэлт суулгах, шинэ функц эрж хайх, эсвэл YouVersion-ны санал болгодог нэг эсвэл түүнээс олон хэрэгслэлүүдийг ашиглах гэх мэтийг хамааруулан хэрэглээний мэдээллийг тань бид хадгалдаг. Бид таны хэн болохыг тодорхойлох бас таны  хэрэглээний бүртгэлийг хөтлөхийн тулд нэвтрэх мэдээллүүд, төхөөрөмжийн мэдээлэл интернет протокол ("IP") хаягууд, күүки болон үүнтэй төстэй технологиудыг ашигладаг.

Күүки болон ижил төстэй бусад технологиуд. Күүки болон үүнтэй ижил төстэй технологиуд (жишээлбэл, вэб дохио, пикселүүд, шошгууд болон төхөөрөмжийн таних тэмдгийг)-ыг ашиглан YouVersion-ны өөр бусад аппликейшн болон хөдөлгөөнт хэрэгслэлүүдээс таныг болон/эсвэл таны төхөөрөмжийг (үүдийг) таних, асаах, унтраах боломжтой. Күүки болон үүнтэй ижил төстэй технологи нь бидэнд таныг танихыг зөвшөөрч, хэрэглэгчийн хувьд эрхэмлэдэг зүйлсээ горимоос горимд хадгалсан хэвээр байх, таны дансыг аюулгүй байлгахад бидэнд туслах, болон YouVersion-оос санал болгож буй бүтээгдэхүүнүүд ба үйлчилгээнүүдийг функцын хувьд ерөнхийд нь сайжруулахад туслах замаар YouVersion-ын хамгийн сайн боломжит хэрэглэгчийн туршлагыг олгоход тусалдаг. Мөн тэдгээр нь Гишүүний мэдээллийг зөвхөн гишүүний зөв данстай холбох тохиолдолд л ашиглах боломжтой болно гэдэгт итгэлтэй байхад бидэнд тусалдаг. Хамгийн гол нь бид күүки буюу үүнтэй төстэй технологийг гуравдагч этгээдийн сонирхолд тулгуурласан зар сурталчилгааг дэмжихэд ашигладаггүй.

Хэдийгээр ихэнх интернетийн хөтчүүд күүкиг хүлээн зөвшөөрч улмаар үүнийг ашиглахдаа дуртай байдаг боловч эдгээр төрлийн технологийг таны хөтчийн тохиргоо болон үүнтэй төстэй хэрэгслүүдээр дамжуулан хянах боломжгүй бөгөөд бүх күүкинээс бүгдээс нь татгалзахаар тохиролцох ямар ч боломжгүй. Хэрэв та хөтөч эсвэл ухаалаг гар утасны тохиргоон дахь зохих тохиргоог идэвхжүүлснээр күүки болон үүнтэй ижил төстэй технологийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал, YouVersion-ын тодорхой хэсгүүдэд хандах боломжгүй, YouVersion-ын зарим хэсэгт нэвтэрч чадахгүй болох бөгөөд, YouVersion-ыг бүрэн утгаар нь ашиглах боломжийг таньд олгоход хориг тавьж улмаар эдгээр технологиудыг зайлшгүй шаарддаг тодорхой онцлогууд болон үйлчилгээнүүдийг ашиглахад саад болдог.

Бидний Нууцлалын Бодлогыг хүлээн зөвшөөрснөөр та энэ бодлогод тусгагдсан күүки болон үүнтэй төстэй технологийг ашиглахыг зөвшөөрч байна гэсэн үг. Хэрэв та күүкийг идэвхгүй болгохын тулд хөтөч эсвэл төхөөрөмжийн тохиргоог өөрчлөхгүйгээр YouVersion-ыг ашиглавал YouVersion-ээр дамжуулсан бүх күүкийг хүлээн авахыг зөвшөөрч байна гэж бид үзэх болно.

Төхөөрөмжийг тодорхойлох ба Байршил. Хэрэв та YouVersion руу нэвтрэх юмуу үүнээс гарах юм бол бид таны ирсэн сайтын болон дараагийн очих сайтын URL-ийг хоёуланг нь хүлээн авдаг. Бид мөн таны IP хаяг, прокси сервер, үйлдлийн систем, вэб хөтөч болон нэмэлт хэрэгсэл, төхөөрөмжийг тодорхойлогч ба функцууд болон/эсвэл ISP эсвэл таны гар утасны компаны тухай мэдээллүүдийг хүлээн авдаг. Бид мөн таны байршлын датаг оролцуулан төхөөрөмжүүдээс болон сүлжээнүүдээс мэдээллүүдийг хүлээн авдаг. Хэрэв та хөдөлгөөнт төхөөрөмжөөс YouVersion-ыг ашигладаг бол тухайн төхөөрөмж нь таны төхөөрөмжийн тохиргоо, таны YouVersion-д өгөхөөр зөвшөөрсөн хандалт дээр тулгуурлан төхөөрөмжийн талаар болон GPS-ийн байршлын талаарх мэдээллийг бидэнд илгээх болно.

Бид YouVersion-ын өөртөө тохируулсан туршлагыг таньд өгөх болон таньтай илүү үр нөлөөтэйгээр харилцахын тулд эдгээр мэдээллийг ашигладаг. Мэдээлэл нь YouVersion болон/эсвэл YouVersion-ын зарим хэсгүүдийг ашигладаг нийтлэг өвөрмөц төхөөрөмжүүдийн тоог тогтоох, нийт хэрэглээг хянах болон бүх гишүүд, зочдын хувьд YouVersion-ын функцийг сайжруулахын тулд ашиглалтын датанд дүн шинжилгээ хийхээр цуглуулагддаг. Бид танд илүү туршлагыг мэдрүүлэх ба үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд энэ мэдээллийг гуравдагч этгээдийн хангах мэдээлэлтэй нэгтгэж болно.

Таны хэн болохыг тодорхойлох ямар ч мэдээллийг таны төхөөрөмжийн тодорхойлолт эсвэл байршлын алиныг нь ч таны тодорхой зөвшөөрөлгүйгээр хуваалцдаггүй. Таны төхөөрөмжийн үйлдлийн систем эсвэл интернетийн хөтөч шаардах үед бид таны нарийн байршлыг тогтоохын тулд GPS эсвэл бусад хэрэгслийг ашиглахаасаа өмнө бид танаас нэгдэх эсэхийг тань асуух болно. Гэсэн хэдий ч бид YouVersion-ын ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг замын хөдөлгөөний өгөгдөл, байршлын мэдээлэл, бүртгэл хөтлөлт болон YouVersion-аар дамжуулан эсвэл YouVersion-д нэвтэрсэн үедээ ашиглах бусад харилцаа холбооны өгөгдөл ба эх үүсвэрүүд зэрэг мэдээллийг оролцуулан бид автоматаар цуглуулах боломжтой. Бид таны компьютер, хөдөлгөөнт төхөөрөмж, интернетийн холболт, мобайл төхөөрөмжийн өвөрмөц төхөөрөмжийн ялгуур, IP хаяг, үйлдлийн систем, хөтчийн төрөл, хөдөлгөөнт сүлжээний талаархи мэдээллийг цуглуулж болно. Хэрэв бид энэ мэдээллийг цуглуулахыг та хүсэхгүй байгаа бол YouVersion-ыг ашиглахаа болих хэрэгтэй.

Таны бидэнтэй харилцах шууд харилцаанууд. Та и-мэйлээр хувийн мэдээлэл явуулах эсвэл хүсэлт гаргахыг оролцуулан бидэнд мессеж илгээх, биднээс мессэж хүлээн авах, эсвэл мессэжээр бидэнтэй холбогдох үед цахим хуудсаар дамжуулан таны тухай мэдээллийг бид цуглуулдаг help@youversion.com help.youversion.com. Бид эдгээр харилцаа холбоог таны асуултанд хариулж, хүсэлтэнд тань хариу өгч улмаар үйлчилгээгээ сайжруулахын тулд хадгалдаг.

Хувийн мэдээлэл.Бид YouVersion-ыг таньд зориулж тохируулах болон дээр дурьдсан YouVersion-ны үйлчилгээнүүд болон функцуудын талаархи зөвлөмжүүдийг таньд санал болгохын тулд дээр тайлбарласны дагуу автоматаар цуглуулж буй мэдээллийг таны бидэнд өгсөн хувийн мэдээллүүдтэй холбох болно. Life.Church нь YouVersion-ыг санал болгох болон Библитэй холбогдох шинэ бас сайжруулсан арга замыг тогтмол эрэлхийлж байдаг. Бид YouVersion-г сайжруулснаар шинэ өгөгдөл цуглуулах эсвэл өгөгдлийг ашиглах шинэ арга замууд хэрэгтэй болно гэсэн үг. YouVersion нь байнга хөгжиж сайжирч байдаг бөгөөд бид байнга шинэ боломжуудыг санал болгохыг эрж хайж байдаг учраас бид шинэ мэдээлэл цуглуулахаар таниас шаардаж болох юм. Хэрэв бид бодитоор хувийн өөр мэдээллүүдийг цуглуулах эсвэл бид өгөгдлийг хэрхэн ашигладагт бодит өөрчлөлт орох юм бол бид танд мэдэгдэх болно, мөн энэ Нууцлалын Бодлогыг түүнд тохируулан өөрчлөх болно.

Гуравдагч талын мэдээллийн цуглуулалт

Энэхүү Нууцлалын Бодлого нь зөвхөн Life.Church-ын эзэмшиж бас ажиллуулж байгаа сайт, аппликейшнд хамаарна. YouVersion нь бусад вэбсайтууд эсвэл апп-уудын холбоосуудыг агуулж болохыг анхаарна уу. Та YouVersion-тэй эсвэл үүнтэй холбохоор таны сонгосон бусад вэбсайтын нууцлалын мэдэгдлүүд болон бодлогуудыг уншиж танилцах үүрэгтэй бөгөөд ингэснээр та эдгээр вэбсайтууд хэрхэн таны мэдээллийг цуглуулдаг, ашигладаг болон хадгалдаг талаар ойлголттой болох болно. Бид YouVersion-аас болон YouVersion-руу таны холбох вэбсайтуудыг оролцуулан бусад вэбсайтууд эсвэл аппликешнүүдийн хувийн нууцлалын мэдэгдлүүд, бодлогууд эсвэл агуулгын төлөөх хариуцлагыг хүлээхгүй. Хамтран брэндлэх (бидний нэр, гуравдагч этгээдийн нэрийг хамааруулсан) вэбсайтуудын агуулгууд нь биднээс бус харин гуравдагч этгээдийн хүргэсэн агуулгыг агуулдаг.

Life.Church нь YouVersion-ны хүрээн дэхь болон бидний төрөл бүрийн вэбсайт, үйлчилгээнүүдээс хангагдсан эсвэл холбогдсон бусад сайт, агуулга эсвэл ашиглалтыг зохицуулах боломжгүй. Зарим агуулга эсвэл ашиглалтууд нь YouVersion дээрх эсвэл YouVersion доторх түнш санал болголт нь гуравдагч этгээдээс өгөгддөг дараах үйлчилгээнүүдийг хамаарна, тухайлбал агуулгын үйлчилгээ үзүүлэгч, аппликешн үйлчилгээ үзүүлэгч, анализийн компани, мобайл төхөөрөмж үйлдвэрлэгч, мобайл үйлчилгээ үзүүлэгч зэрэг болно. Эдгээр бусад сайтууд таны компьютер дээр өөрийн күүки эсвэл бусад файлыг байрлуулж, өгөгдөл цуглуулж эсвэл хувийн мэдээллийг авах боломжтой. Цуглуулсан мэдээлэл нь таны хувийн мэдээлэлтэй холбоотой байж болох бөгөөд эсвэл тэд хувийн мэдээллийг оролцуулан мэдээлэл, түүний дотор тодорхой хугацааны турш дахь онлайн үйл ажиллагааны тань талаар болон янз бүрийн вэбсайт, апп, бусад онлайн үйлчилгээнүүдийг хамруулан эдгээрийн талаарх мэдээллүүдийг цуглуулж болно. Тэдгээрийг ашиглан таны сонирхолд суурилсан (зан төлөв) зорилтот агуулгаар хангах боломжтой. Бид эдгээр гуравдагч этгээдийн ажиглах технологи эсвэл тэдгээрийг хэрхэн ашиглах дээр хяналт тавьдаггүй. Хэрэв танд зорилтот агуулгын талаар асуух зүйл байвал тухайн үйлчилгээг үзүүлэгч байгууллагад шууд хандах хэрэгтэй.

Таны мэдээллийг задруулах

Таны нэрийн өмнөөс мэдээллийг задлах

Бидний цуглуулсан буюу бидний дор дурьдсан хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Нууцлалын бодлогод заасны дагуу таны өгсөн хувийн мэдээллийгАшиглах нөхцөл,д заасан, та мэдээллээ өгч байх үед хүсэлт гаргасан өөр бусад зорилгын дагуу эсвэл бид таны зөвшөөрсөн өөр бусад зорилгоор задруулах боломжтой.

Та мэдээллийг задруулсан

Хэрэв та YouVersion-ээр дамжуулан мэдээлэл хуваалцах юм бол энэ мэдээллийг та болон таны хуваалцахаар сонгосон ямар ч хүмүүс харах боломжтой. Хэрэв та YourVersion дансандаа нэвтрэх эрхийг бусад аппликешнүүд болон үйлчилгээнд өгөхөөр зөвшөөрсөн бол, таны зөвшөөрөлд тулгуурлан эдгээр үйлчилгээнүүд таны хуваалцсан мэдээлэлд нэвтрэх боломжтой болно. Энэ төрлийн гуравдагч этгээдийн үйлчилгээгээр дамжих таны өгөгдлийн ашиглалт, цуглуулалт, хамгаалалт зэрэг нь тэдгээр гуравдагч талын бодлогод хамаарах болно.

Дотооддоо мэдээллийг задруулах

Бид танд болон бусад хүмүүст ашиглахад нь туслахуйц хувийн болгосон үйлчилгээг таньд хүргэхэд нь бидний бусад бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээнүүдэд туслахын тулд болон YouVersion-ны янз бүрийн талуудыг хамарсан хувийн мэдээллийг нэгтгэхийн тулд Life.Church-тэй хувийн мэдээллээ дотооддоо хуваалцах болно. Жишээлбэл, бид ямар функцуудыг та аль хэдийнээ хүлээн авахаар зөвшөөрөл өгсөн болохыг хянадаг күүки эсвэл үүнтэй төстэй технологийг ашиглах замаар ямар төрлийн үйлчилгээг таньд санал болгохыг зөвхөн таньд зориулан тохируулах боломжтой.

Үйлчилгээг хангагчдад мэдээллийг задруулах

Энэ Нууцлалын журамд тодорхойлсончлон бид өөрсдийн цуглуулсан эсвэл таны бидэнд өгсөн мэдээллийг гагцхүү үйлчлэлийг маань дэмжихэд бидний ашигладаг гэрээт талууд, үйлчилгээг үзүүлэгчид болон бусад гуравдагч талуудад (Cloud-ийг байршуулагч, техникийн үйлчилгээг үзүүлэгч, дүн шинжилгээг хийгч, хөндлөнгийн хянагч, төлбөр тооцоонууд, залиланг илрүүлэлт, харилцаа холбоо болон хөгжил дэвшил гэх мэт) задруулж болно. Жишээ нь зарим YouVersion-ны и-мэйл болон мэдэгдлүүдийг илгээхэд хэрэглэгддэг платформууд нь гуравдагч талаар үүсгэгдсэн бөгөөд удирдагдаж байдаг тул тэдгээр функцуудыг таниар ашиглуулах боломжтой болгохын тулд таны зарим мэдээллийг ийм үйлчилгээнүүдэд бид найдвартай байдлаар илгээдэг болно. Таны өмнөөс эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд шаардлагатай үед л тэд таны мэдээллийг олж авах боломжтой бөгөөд бусад зорилгоор задруулах эсвэл ашиглахгүй байх үүрэгтэй.

Хуулийн үйл явц

Мэдээлэл хууль, зарга, бусад хууль, журмаар шаардсан тохиолдолд таны тухай мэдээллийг задруулах шаардлага гарвал бид задруулах болно, дараах үед мэдээллийг задруулах зайлшгүй шаардлагатай гэдэгт бид бүрэн итгэлтэй байна (1) сэжигтэй буюу сэжигтэй эсэх талаар арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, бодит хууль бус үйл ажиллагаа эсвэл засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад туслах; (2) бидний тантай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх; (3) гуравдагч этгээдийн нэхэмжлэл буюу мэдүүлгийг мөрдөн шалгах болон өөрсдийгөө хамгаалах; (4) YouVersion-ийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалах; эсхүл (5) Life.Church, манай гишүүд болон/эсвэл зочдыг, ажилтнууд болон бусдын эрх болон аюулгүй байдлыг хангах эсвэл хамгаалах. Хуулиар эсвэл шүүхийн шийдвэрээр хориглосноос бусад тохиолдолд эсвэл хүсэлт нь нэн онцгой тохиолдолд бид тохиромжтой гэж үзсэн үед тэдний хувийн мэдээлэл хуулиар шаардагдсан талаар гишүүддээ мэдэгдэхийг хичээдэг. Бид энэ төрлийн хүсэлтүүд нь хэт өргөн, тодорхойгүй эсвэл эрх мэдлийн хувьд учир дутагдалтай гэдэгт итгэх үед ийм шаардлагатай маргах болно.

YouVersion Агуулгыг хангагчид

Библийн өөр өөр хувилбаруудыг янз бүрийн хэлээр таньд боломжтой болгох чадвар нь бидний хооронд болон Библийн тодорхой зарим нэг нийгэмлэг, хэвлэн нийтлэгчдийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагддаг бөгөөд эдгээр гэрээнүүдийн үр дүн мөн. Тэдгээр талуудыг бид "YouVersion Агуулгыг нийлүүлэгчид" гэж нэрлэнэ. YouVersion агуулгыг нийлүүлэгчидтэй байгуулсан гэрээ нь YouVersion Агуулгыг нийлүүлэгчдэд хэрэглэгчидтэй ирээдүйд холбогдоход нь зориулж хэрэглэгчийн нэр, имэйл хаяг, улс орныг бид өгөх нөхцөлтэйгээр сүлжээнээс гадуурх байдлаар ашиглахын тулд тодорхой Библийг татаж авах боломжийг YouVersion-ны хэрэглэгчидэд олгох боломжоор биднийг хангадаг. Үүний үр дүнд, энэхүү нэмэлт функцээр таныг хангахын тулд бид таны нэр, и-мэйл хаяг, улсыг YouVersion-ны зохих агуулгыг нийлүүлэгчид өгөх үүрэгтэй бөгөөд, тэд өөр бусад зорилгоор тантай холбоо барих боломжтой. Бид энэ мэдээллийг зөвхөн таны хүссэн сүлжээнээс гадуурх хувилбарыг ашиглах тохиолдолд л YouVersion-ны Агуулга нийлүүлэгчидтэй хуваалцдаг, бөгөөд зөвхөн YouVersion Агуулгыг нийлүүлэгч нь таны мэдээллийн нууцыг хадгалахаар бидэнтэй санал нийлсэн үед л нууцыг тань хадгалах арга замаар мэдээллийг тань тэдэнтэй хуваалцдаг. Таны хувийн өөр ямар ч мэдээллийг YouVersion-ны Агуулгыг нийлүүлэгчидтэй бид хуваалцдаггүй. Та сүлжээнээс гадуурх байдлаар ашиглахаар үүнийг татаж авах сонголтыг хийх үед эдгээр нөхцлийн сануулгыг хүлээж авах болно. Татаж авахаа үргэлжлүүлэхийн тулд тэр цаг мөчид та үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвшөөрлийг та олгох хүртэл бид ямар ч мэдээллийг хуваалцахгүй бөгөөд энэ нь танд сүлжээнээс гадуурх хувилбарыг татан авах боломжийг олгоно. YouVersion Агуулгыг нийлүүлэгчидтэй харилцах ямарваа харилцаа нь зөвхөн та болон тухайн YouVersion агуулгыг нийлүүлэгчийн хооронд байх болно.

Таны мэдээллийг устгах, нэвтрэх болон залруулах эрх

Таны талаарх бидэнд байгаа хувийн мэдээллийн хувьд та дараах эрхтэй байна:

  • Устгалт. Та бүх эсвэл зарим нэг хувийн мэдээллээ арилгах эсвэл устгахыг биднээс хүсч болно. Ингэснээр YouVersion-ын тодорхой функцийг хэрэглэх боломжийг хязгаарлах болно гэдгийг анхаарна уу. И-мэйл хаяг нь гишүүний данстай байхад шаардлагатай гэдгийг анхаарна уу.
  • Залруулга/Өөрчлөлт: Та өөрийн хувийн зарим мэдээллийг дансаараа дамжуулан засах эсвэл зарим тохиолдолд алдаатай мэдээлэл оруулсныг солих, шинэчлэх эсвэл засч өөрчлөхийг биднээс хүсч болно.
  • Мэдээлэл ашиглалтаас татгалзах, эсвэл хязгаарлах, эсвэл хориглох: Та биднээс бүх эсвэл зарим нэг хувийн мэдээллийг тань ашиглахаа болихыг (жишээ нь, хэрэв бид үүнийг ашигласаар байх эрх зүйн ямар ч эрх байхгүй болсон бол) эсвэл үүний ашиглалтад хязгаар тогтоохыг (жишээ нь таны хувийн мэдээлэл буруу эсвэл хууль бусаар бидний эзэмшилд орсон тохиолдолд) хүсч болно.
  • Мэдээлэлдээ нэвтрэх ба/эсвэл мэдээллээ авах эрх: Та бидэнд өгсөн хувийн мэдээллээ хуулбарлан авах хүсэлтийг гаргах боломжтой.

Эдгээр болон аливаа бусад таны хувийн мэдээлэлтэй хамааралтай хүсэлтийг бидэнд дараах и-мэйл хаягаар явуулж болно help@youversion.com. Та мөн бидэнтэй дараах хаягаар холбоо барих боломжтой: Life Covenant Church, Inc., attn.: YouVersion Support, 4600 E. 2 St., Edmond, Oklahoma 73034. Бид хүсэлтийг боловсруулахаасаа өмнө хүсэлт гаргаж буй хүмүүсээс өөрсдийгөө тодорхойлохыг бас олж авахыг, засахыг эсвэл хасахыг хүсч буй мэдээллийг тодорхойлохыг тэднээс хүсдэг. Хэрэв бид хүсэлт нь бусдын хувийн нууцыг алдагдуулж болзошгүй, өөрчлөлт нь аливаа хууль, эрх зүйн шаардлагыг зөрчих эсвэл мэдээллийг буруу болгох, эсвэл үүний адил үндэслэлтэй зорилгын дагуу юм гэдэгт итгэлтэй байвал бид хүсэлтийг боловсруулахаас татгалзаж болно. Үүнийг ийнхүү хийх нь хэмжээ алдсан хүч чармайлтыг шаардсанаас бусад ямар ч тохиолдолд мэдээлэл олж авах, устгалт эсвэл залруулгыг хийхдээ бид үнэ төлбөргүйгээр хийдэг.

Хэрэв та дансаа хаах эсвэл бүх эсвэл зарим хувийн мэдээллээ өөрчлөх буюу устгахыг хүсвэл бидний хууль ёсны үүргүүдэд (хууль сахиулах байгууллагын хүсэлтүүдийг оролцуулан), зохицуулах шаардлагуудад нийцэж байгаа, маргааныг шийдвэрлэх, аюулгүй байдлыг хангах, залилан болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, манай Ашиглах нөхцөлийг хэрэгжүүлэх, эсвэл таньд буй ямар нэгэн бусад хүсэлтүүдийг биелүүлэх (жишээ нь, цаашид мессеж авахаас татгалзах, эсвэл өгөгдлийнхөө хуулбарыг авахын тулд) -ийн тулд зайлшгүй шаардлагатай тохиолдолд хувийн мэдээллийг тань бид хадгалж үлдэх болно.

YouVersion-ийн хэрэглээ нь Библийн уншлагын төлөвлөгөөг сонгох, эшлэлийн хавчуургуудыг үүсгэх, бичээсийн тодорхой хэсгүүдийг тодруулах, тэмдэглэл, судартай холбоотой хоромыг үүсгэх, Emoji эсвэл түлхүүр үгсээр Библи хайлтыг хийх, зарим тодорхой эшлэлүүдийг хадгалж бас хуваалцах, тодорхой Библийн текстээс эшлэлийн зургийг үүсгэх зэрэг олон функцуудыг багтаадаг. Хэрэв та эдгээр функцууд дотроо хэн болох нь танигдахуйц хувийн мэдээллүүдийг (хувийн зураг, хаяг, эсвэл овог, нэр гэх мэт) оруулсан бол энэхүү функцээр үүсгэсэн агуулгууд нь Life.Church-ын хувьд хувийн мэдээлэл гэж үзэгдэхгүй бөгөөд энэ нь ерөнхийдөө Библийн текст болон агуулгуудыг илэрхийлдэг болохоос хэн нэгэн хэрэглэгчдэд тусгайлсан агуулга биш. Үүний үр дүнд Life.Church энэ мэдээллийг хадгалах эрхтэй бөгөөд үүнд данс бүртгэлээс хасагдсаны дараа энэ мэдээлэлд хийсэн дүгнэлт багтдаг. Жишээ нь, хэрэв таны данс устгагдсан бол бид таны и-мэйл хаягийг устгах бөгөөд ямар Библийн эшлэлүүдийг хуваалцсан, тодруулсан гэх мэт таныг хувийн байдлаар танигдахгүй байдлаар ашиглах мөн ийнхүү ашиглах эрхийг хадгалах болно. Бид мөн YouVersion аппликешн татаж авагдсан нийт тоог гаргахын тулд тухайн данстай холбоотой хувийн мэдээллийг ашиглахгүйгээр YouVersion-г татаж авсан таны баримтыг оруулан ашиглах болно.

Бид таны бүртгэлийг хаасны дараа эсвэл мэдээллээ устгах хүсэлтийг та бидэнд гаргасны дараа эсвэл та өөрөө мэдээллээ устгахыг оролдсоны дараа YouVersion-ээр дамжуулан бусадтай хуваалцсан мэдээлэлд хяналт тавих ямар ч боломжгүй. Таны оруулсан мэдээлэл, агуулга нь бусдын үйлчилгээнүүд (жишээ нь, хайлтын системийн үр дүн) дээр тэд хайлтын нөөцөө дахин ачааллах хүртэл харагдсан хэвээр байх болно.

Калифорнийн оршин суугчидад хандах анхааруулга - Калифорнийн нууцын эрх

Хэрэв та Калифорнийн оршин суугч бөгөөд хувийн мэдээллээ бидэнд өгсөн бол Калифорни мужийн хууль нь биднээс танд Калифорнийн Онлайн Нууцлалыг Хамгаалах Хууль ("Хууль") болон Калифорнийн Бизнесийн болон Мэргэшлийн Кодын дагуу нууцлалын эрхийнхээ хураангуйг гаргаж өгөхийг шаарддаг. Энэ хуулиар шаардсаны дагуу бид YouVersion-р дамжуулан бидний цуглуулах хувийн мэдээллүүдийн жагсаалт болон шууд маркетингийн зорилгоор эдгээр хувийн мэдээллүүдийг хуваалцаж болохуйц гуравдагч этгээд эсвэл хуулийн этгээдүүдийн жагсаалтыг таны хүссэнчлэн таньд олгох болно. Калифорнийн хуулинд таны хүссэнээр (1) бидний олж авах боломжтой хувийн мэдээллүүд болон тэдгээр мэдээллүүдийг хуваалцах гуравдагч талууд; (2) тэдгээр гуравдагч этгээдийн нэр, хаяг; (3) эдгээр компаниудын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний жишээ зэргийн талаар танд мэдэгдэхийг биднээс шаарддаг. Эдгээр мэдээллүүдийг олж авахын тулд help@youversion.com рүү хүсэлт илгээхдээ, "Калифорнийн Нууцлалын хүсэлт" гэсэн хэллэгийг субьект мөрөнд бичнэ үү. Бидэнтэй холбоо барьж байхдаа нэр, хаяг, имэйл хаягаа болон биднийг гуравдагч этгээдтэй хуваалцахыг хүсэхгүй байгаа хувийн мэдээллийнхээ талаар бидэнд мэдээлнэ үү. Хариу өгөхөд гучин (30) өдөр олгоно уу. Түүнчлэн, таны хувийн мэдээллийг олж авах, энэ мэдэгдэлийг авахыг хянах эсвэл энэхүү мэдэгдлийн хүсэлтийг гаргах нь үнэ төлбөргүй болохыг анхаарна уу.

Аюулгүй байдал ба хамгаалалт

Бид таны өгөгдлийг хамгаалахад чиглэсэн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хамгааллын стандартыг хэрэгжүүлдэг. Эдгээрт таны төхөөрөмж, хөтөч болон сервер хооронд дамжуулагдаж байх үед таны өгөгдлийг шифрлэлтийн байдлаар ашиглахыг хамааруулдаг. YouVersion-ээр дамжуулан бидэнд өгсөн өгөгдөл нь ISO 27017-д баталгаажсан дэд бүтцийн менежментийн системд хадгалагдаж байгаа бөгөөд энэ нь аудит хийгдсэн, удирдлагын тогтолцооны стандартуудын ISO 270178 мэдээллийн аюулгүй байдлын хяналтуудад зориулсан олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн жишиг код Cloud үйлчилгээнүүдийн шаардлагуудад нийцэж буйг харуулж байна гэсэн үг.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мөн чанар болон интернетийн хэрэглээний уламжлалт эрсдэл зэргээс хамааран боломжит эрсдлүүд, халдлагад бид байнга хяналт тавьж байдаг хэдий ч, YouVersion-ээр дамжуулан бидэнд өгөгдсөн мэдээлэл, эсвэл манай системд хадгалагдаж буй мэдээллийн аюулгүйн баталгааг хангах ямар ч боломжгүй юм өөрөөр хэлбэл бусдын хууль бус халдлагын төлөөх хариуцлагыг бид хүлээхгүй болно, бидний физик, техникийн, эсвэл удирдлагын хамгаалалтыг зөрчсөн ийм өгөгдөлд нэвтрэх, задлах, өөрчлөх эсвэл устгах боломжгүй гэдгийг бид баталж эсвэл баталгаажуулах боломжгүй болно.

Өгөгдөл боловсруулах

Бид зөвхөн хуулийн дагуу байх тохиолдолд л таны талаархи хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулах болно. Хуулийн дагуу байх гэдэг нь зөвшөөрөл (та зөвшөөрөл олгосон), гэрээ (таньтай байгуулсан YouVersion болон таны хүсэлт гаргасан YouVersion-ны функцуудын болон энэхүү Хувийн мэдээллийн талаарх Баримтлал болон бидний Ашиглах нөхцлүүдэд тусгагдсанчлан гэрээний гүйцэтгэлийг хангахын тулд мэдээллийг боловсруулах зайлшгүй шаардлагатай байх үед) болон нь бусад хууль ёсны ашиг сонирхлуудыг багтаадаг. Ийм хууль ёсны ашиг сонирхол гэдэгт таныг, биднийг болон бусад Гишүүд болон гуравдагч этгээдийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх, бидний бизнесийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, корпорацийн гүйлгээнүүдийг удирдах, бидний бизнес болон хэрэглэгчийн харилцааг ерөнхийд нь ойлгож бас сайжруулах, мөн бидэнтэй болон YouVersion-ийн бусад хэрэглэгчдийг мэдээлэл солилцохын тулд таньтай харилцах боломжоор хангах, дээр дурьдсан эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг багтана.

Хувийн мэдээллийг боловсруулах таны зөвшөөрөлд бид бүрэн түшиглэдэг хэдий ч хүссэн үедээ өгсөн зөвшөөрлөө зогсоох эсвэл татгалзах эрх нь таньд бий бөгөөд бид хууль ёсны ашиг сонирхолд түшиглэдэг хэдий ч татгалзах эрх нь таньд бий. Хэрвээ хувийн мэдээллийг тань цуглуулж, ашиглах хууль ёсны үндэслэлийн талаар асуух зүйл таньд байвал бидэнд хандана уу help@youversion.com.

АНУ-аас гадуурх хэрэглэгчид

YouVersion нь Ану дахь Оклахомагаас санал болгож буй, YouVersion-ийн таны хэрэглээ юм, Энэхүү Нууцлалын Бодлого нь Ану-ын Оклахомагийн хуулиар зохицуулагддаг. Хэрэв та Ану-аас гадна YouVersion-г ашиглаж байгаа бол таны мэдээллийг манай серверүүд байрлаж буй Ану-д шилжүүлж, хадгалж, боловсруулж болох бөгөөд бидний төв мэдээллийн санд хадгалагддаг болохыг анхаарна уу. Бид Ану-ын доторх болон гаднах мэдээллийг боловсруулж, хил дамнуулан хууль бусаар шилжүүлэх хуулийн дагуу олгосон механизм дээр тулгуурладаг. Үүнд биднийг болон компаниудын хооронд ийм өгөгдлийн хамгаалалт, аюулгүй байдлыг шаарддаг хувийн мэдээллийг шилжүүлнэ гэх мэт гэрээний үүрэг амлалтууд орно. Оклахома, Ану болон бусад улсуудын мэдээллийн хамгаалалт болон бусад хуулиуд танай орныхтой адилгүй байж болох юм. Та YouVersion-ыг ашигласнаараа, таны мэдээллийг гуравдагч этгээдийн байгуулага руу, эсвэл өөрийнхөө салбар нэгжрүү шилжүүлэхийг зөвшөөрч, энэхүү Нууцлалын журамд тодорхойлсон ёсоор бидний мэдээлэл хуваалцах эрхтэй байгуулагууд руу таны мэдээлэлийг өгөхийг та зөвшөөрсөн гэсэн үг юм.

Манай Нууцлалын бодлогын өөрчлөлтүүд

Бид үйл ажиллагаандаа өөрчлөлтийг тусгахын тулд нууцлалын бодлогоо үе үе шинэчлэх болно. Бид энэ хуудсан дээр Нууцлалын Бодлогод орсон ямар нэгэн өөрчлөлтийг оруулах болно. Хэрэв бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлд хэрхэн ханддаг талаар материаллаг өөрчлөлтүүдийг хийвэл, бид Нууцлалын Бодлогыг шинэчилсэн мэдэгдлийг таньд өгөх болно. Хуудасны дээд хэсэгт Нууцлалын Бодлого хамгийн сүүлд өөрчлөгдсөн он сар өдөр байх болно. Та хамгийн сүүлийн үеийн идэвхтэй, ашиглагддаг имэйл хаягийг бидэнд өгөх үүрэгтэй бөгөөд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэхийг шалгахын тулд энэхүү Нууцлалын Бодлогыг үе үе шалгаж байна уу.

 16 нас хүрээгүй хүүхдүүд

Бид насанд хүрээгүй хүүхдийн эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр 16-аас доош насны хүнээс хувийн мэдээллийг цуглуулахгүй. Эцэг эх эсвэл асран хамгаалагч нь YouVersion-ыг насанд хүрээгүй хүн ашиглахыг зөвшөөрч болох бөгөөд таны эцэг эх эсвэл асран хамгаалагч нь зөвхөн YouVersion-ын хэрэглээг хянан зохицуулах үүрэг хүлээсэн бөгөөд YouVersion-ээр дамжуулсан аливаа мэдээлэл, зөвлөмжийг тайлбарлах, ашиглах бүрэн хариуцлагыг хүлээдэг. Хэрэв 16-аас доош насны хүүхдийн талаар мэдээлэл бидэнд байж болзошгүй гэдэгт та итгэлтэй байвал бидэнтэй help@youversion.com-р холбоо барина уу. Хэрэв эцэг эхийн зөвшөөрлийг баталгаажуулалгүйгээр 16-аас доош насны хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулж, авсан бол бид тухайн мэдээллийг устгах болно.

Холбоо барих мэдээлэл

Энэ Нууцлалын Бодлого болон нууцлалын хэрэглээний талаарх асуултууд эсвэл сэтгэгдлүүдээ та дараах хаягаар бидэнтэй холбогдон хуваалцах боломжтой: Life Covenant Church, Inc., attn.: YouVersion Support, 4600 E. 2nd St., Edmond, Oklahoma 73034,help@youversion.com.