Бүх зовнилоо хаяЗагвар

Cast Your Cares

10-с 6 дахь өдөр

Бурханаар дуудагдаж, бэлтгэгдсэн

Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн. - Гэтлэл 31:3

“Чи олон улсын номын үзэсгэлэн дээр газар дээрээс нь радио нэвтрүүлэг зохион байгуулна шүү” гэж дарга надад хэлэв. Энэ бол миний хувьд шинэ талбар байсан тул би айж байлаа. Бурхан минь, би хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй, надад туслаач хэмээн би залбирав.

Бурхан надад хэрэгтэй нөөц, удирдан чиглүүлэх хүмүүсийг хангаж өгсөн. Үүнд: туршлагатай техникчид, нэвтрүүлэгчид, мөн үзэсгэлэнгийн үеэр миний анзаараагүй жижиг зүйлсийг сануулах хүмүүс. Эргээд бодоход, надад Тэр юу хэрэгтэйг мэдэж, надад өгсөн ур чадвараа ашиглахад тусалсан учраас нэвтрүүлэг сайн болсон юм.

Бурхан бидэнд ямар нэг үүрэг даалгавар өгөхдөө биднийг түүнд бэлтгэдэг. Тэрээр асар дээр ажиллуулахаар Безалелыг дуудах үед Безалел аль хэдийн чадварлаг дархан байсан. Бурхан түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн (Гэтлэл 31:3). Бурхан түүнд туслуулахаар чадварлаг ажилтан Охолиабыг өгсөн (эш 6). Бурханы нээж өгсөн боломжоор баг бүрдэж, майхныг босгож, үүн доторх бүх хэрэгсэл, мөн тахилч нарын өмсөх сүлжмэл хувцас хийгдсэн. Эдгээр нь Израильчуудад Бурханыг зохих ёсоор хүндлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн (эш 7–11).

Безалел гэдэг нь "Бурханы [хамгаалалтын] сүүдэрт" гэсэн утгатай. Дархан насан туршдаа Бурханы хамгаалалт, хүч чадал, хангамж дор ажилласан. Бүгдээрээ даалгавраа биелүүлэхийн тулд Бурханы өдөөлтийг зоригтойгоор дагацгаая. Тэр бидэнд юу хэрэгтэйг, хэрхэн, хэзээ өгөхөө мэддэг.

Карен Хуан

Аав аа, намайг хэрэгтэй бүх зүйлээр минь тоноглосонд баярлалаа.

Энэ төлөвлөгөөний тухай

Cast Your Cares

Та Бурханыг нигүүлслийнх нь төлөө магтаж байгаа эсвэл Түүнтэй тэмцэлдэж байгаагийн аль нь ч бай Бурхан тантай үргэлж өөрчлөгдөшгүй хайр, үнэн, хүч чадлаараа уулзах болно. Бурхан байдаг бөгөөд үргэлж хангалттай байх болно гэдэгт итгэдэг, Бурханд болон бие биедээ улам ойртохыг эрмэлздэг эмэгтэйчүүдийн бүлэгт нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Our Daily Bread үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://ourdailybread.org/youversion