Бүх зовнилоо хаяЗагвар

Бурханд найдах нь
Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.- Дуулал 20:7
Надад хоёр эм яаралтай хэрэгтэй болсон юм. Нэг нь миний ээжийн харшлын эсрэг эм, нөгөө нь миний зээгийн арьсны үрэвсэл болох экземний эм юм. Тэдний таагүй байдал улам бүр дордож байсан ч эм нь эмийн санд байхгүй байв. Цөхрөнгөө барж, арга тасарсан би, Эзэн минь, тэдэнд туслаач хэмээн дахин дахин залбирав.
Долоо хоногийн дараа тэдний нөхцөл байдал арай дээрдэв. Бурхан хэлэхдээ: “Эдгэрэхийн тулд эм хэрэглэх үе байдаг. Гэхдээ эм нь эцсийн найдвар биш, харин Би юм. Эмд биш харин Надад найд" гэв.
Дуулал 20-д Давид хаан Бурханы найдвартай байдлаар тайтгаруулагдсан. Израильчууд хүчирхэг армитай байсан ч тэдний хамгийн том хүч чадал нь “Эзэний нэр”-ээс (эш 7) ирдэг гэдгийг мэддэг байв. Тэд Бурханы нэрд, Тэр хэн бэ гэдэгт, Түүний хувиршгүй зан чанарт, хүчингүй болгогдохгүй амлалтуудад найдсан юм. Тэд бүх нөхцөл байдалд бүрэн эрхт бөгөөд хүчирхэг Нэгэн тэдний залбирлыг сонсож, дайснуудаас нь аврах болно гэсэн үнэнээс зуурсан юм (эш 6).
Бурхан бидэнд туслахын тулд энэ дэлхийн нөөцийг ашиглаж болох ч эцсийн эцэст бидний бэрхшээлийг даван туулах ялалт Түүнээс ирдэг. Тэр бидэнд гарах гарцыг өгсөн ч бай, тэвчих нигүүлслийг өгсөн ч бай, Тэрээр өөрийгөө хэн бэ гэж хэлсэн Тэр л бидэнд хэрэгтэй гэдэгт бид итгэж болно. Бид зовлон бэрхшээлдээ дарагдах шаардлагагүй, гэхдээ бид Түүний найдвар, амар амгалангаар асуудалтайгаа тулж чадна.
Карен Хуан
Тэнгэрлэг Эцэг минь, Танд итгэх зоригийг надад өгөөч. Та миний бүх зүйл байх болно гэдэгт итгэхэд минь туслаач.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Та Бурханыг нигүүлслийнх нь төлөө магтаж байгаа эсвэл Түүнтэй тэмцэлдэж байгаагийн аль нь ч бай Бурхан тантай үргэлж өөрчлөгдөшгүй хайр, үнэн, хүч чадлаараа уулзах болно. Бурхан байдаг бөгөөд үргэлж хангалттай байх болно гэдэгт итгэдэг, Бурханд болон бие биедээ улам ойртохыг эрмэлздэг эмэгтэйчүүдийн бүлэгт нэгдээрэй.
More
Холбоотой төлөвлөгөө унших

BibleProject | Topa

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

ГЭРЛЭЛТ

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт

Миний бизнес Бурханых

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
