Бүх зовнилоо хаяЗагвар

Cast Your Cares

10-с 8 дахь өдөр

Бяцхан сайхан сэтгэл

Та нар өрөвч зүрх, энэрэл, даруу, дөлгөөн зан, тэвчээрийг өмс.- Колоссай 3:12

Аманда хэд хэдэн ахмадын асрамжийн газарт ээлжийн сувилагчаар ажилладаг бөгөөд ихэвчлэн арван нэгэн настай охин Рубигээ дагуулан явдаг. Руби ямар нэг зүйл хийхийн тулд асруулагч ахмадаас “Хэрэв та гурван зүйл авах боломжтой болбол юу хүсэх вэ?” гэж асуугаад, тэдний хариултыг дэвтэртээ тэмдэглэв. Гайхалтай нь тэдний хүслийн ихэнх нь Венийн хиам, шоколадтай бялуу, бяслаг, авокадо зэрэг жижиг зүйлс байсан. Тиймээс Руби тэднийг энгийн хүслээ биелүүлэхэд нь туслахын тулд GoFundMe-д хүсэлт байршуулжээ. Тэгээд тэр хүлээн авсан эд зүйлсээ тэдэнд өгөхдөө тэврээд, "Энэ нь таныг хөнгөн болгох болно. Үнэхээр тэгдэг" гэж хэлэв.

Бид Рубигийнх шиг өрөвч зүрх, энэрэх сэтгэлийг харуулахдаа "нигүүлсэнгүй, өршөөнгүй,..мөн хайр энэрлээр аугаа их” Бурханы тусгал болдог. (Дуулал 145:8). Тийм ч учраас элч Паул Бурханы ард түмэн болсон биднийг “өрөвч зүрх, энэрэл, даруу, дөлгөөн зан, тэвчээрийг өмсөхийг” уриалсан (Колоссай 3:12). Бурхан бидэнд асар их өршөөнгүй ханддаг учраас бид Түүний өршөөн нигүүлсэх сэтгэлийг бусадтай аяндаа хуваалцаж эхэлдэг. Бид зориудаар үүнийг үйлдэхдээ уг сэтгэлийг “өмсдөг”.

Паул цааш нь: “Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс төгөлдрийн хэлхээ холбоос юм.” (эш 14). Мөн тэрээр бүх сайн зүйл Бурханаас ирдэг гэдгийг санаж, бид “бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн” (эш 17) хэмээн сануулдаг. Бусдад эелдэг хандвал бидний сэтгэл санаа баяр хөөртэй болдог.

Алисон Киеда

Есүс ээ, бидэнд бялхам дүүрэн, хязгааргүй сайхан сэтгэл гаргасанд баярлалаа. Бусдын төлөө сайн үйлс хийж, баяр баясгаланг олж авахад бидэнд туслаач.

Энэ төлөвлөгөөний тухай

Cast Your Cares

Та Бурханыг нигүүлслийнх нь төлөө магтаж байгаа эсвэл Түүнтэй тэмцэлдэж байгаагийн аль нь ч бай Бурхан тантай үргэлж өөрчлөгдөшгүй хайр, үнэн, хүч чадлаараа уулзах болно. Бурхан байдаг бөгөөд үргэлж хангалттай байх болно гэдэгт итгэдэг, Бурханд болон бие биедээ улам ойртохыг эрмэлздэг эмэгтэйчүүдийн бүлэгт нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Our Daily Bread үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://ourdailybread.org/youversion