ИОХАН 1
1
Үг нь махбод болов
1Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан, Үг Өөрөө Бурхан байсан. 2Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. 3Бүх юм Түүгээр бий болсон бөгөөд бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юм гэж нэг ч үгүй. 4Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл#1:4 эсвэл Түүн дотор буй болсон нь амь байв эсвэл Үг амийн эх булаг байв эсвэл Үгтэй нэгдсэн нэгдэл дотор амь байв. байв. 5Гэрэл харанхуйг гийгүүлэхэд харанхуй нь гэрлийг дийлээгүй#1:5 эсвэл ухаарсангүй юм.
6Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ.#Мт 3:1; Мк 1:4; Лк 3:1–2 7Тэрээр гэрч болон ирсэн нь мөнөөх гэрлийн тухай гэрчилж, түүгээр дамжуулан хүн бүр итгээсэй гэснийх ажээ. 8Тэр өөрөө өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн юм.
9Хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл ертөнц рүү ирж байв. 10Тэрээр ертөнцөд байсан, ертөнц Түүгээр буй болсон боловч ертөнц Түүнийг таниагүй юм. 11Тэрээр Өөрийнхөндөө ирсэн боловч, Өөрийнхөн нь Түүнийг хүлээн аваагүй юм. 12Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. 13Тэд бол цусаар биш, махбодын хүслээр биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.
14Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм. 15Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч
—“Миний араас Ирэгч нь надаас дээгүүр. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн хүн бол Тэр юм гэжээ. 16Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. 17Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ. 18Хэн ч Бурханыг хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь л Түүнийг таниулсан юм.
Баптисч Иоханы гэрчлэл
(Мт 3:1–12; Мк 1:1–8; Лк 3:1–18)
19Иудейчүүд “Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар тахилч нар болон левичүүдийг Йерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа. 20Тэрээр үгүйсгэлгүйгээр хүлээн зөвшөөрч
—Би Христ биш гэж хүлээн зөвшөөрөв. 21Тэд түүнээс
—Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу?#Дх 18:15,18; Мал 4:5 гэж асуухад тэр
—Би биш гэсэнд
—Та өнөөх Эш үзүүлэгч үү?#1:21 өнөөх Эш үзүүлэгч: Мессиа ирэхийг тунхаглаж, уриалах учиртай хүн. гэхэд тэр
—Үгүй гэлээ. 22Тэгтэл тэд түүнд
—Та хэн бэ? Биднийг явуулагсдад бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. 23Иохан
—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун хэмээн цөлд хашхирах дуу” бол би билээ гэж хэлэв.#Иса 40:3 (LXX) 24Фарисайчуудын илгээсэн хүмүүс#1:24 эсвэл фарисайчуудын илгээсэн элч нар эсвэл илгээгдсэн фарисай элч нар бас байлаа. 25Тэд түүнээс
—Та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд 26Иохан
—Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. 27Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв. 28Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Йордан голын чанад Бетанд болсон юм.
Бурханы Хурга
29Дараа өдөр нь Иохан, өөр лүү нь ирж яваа Есүсийг хараад,
—Ертөнцийн нүглийг зайлуулах Бурханы Хургыг харагтун! 30Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн надаас дээгүүр юм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. 31Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израилд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. 32Иохан гэрчилж
—Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. 33Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Ариун Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. 34Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв.
Анхны шавь нар
35Дараа өдөр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад зогсож байлаа. 36Есүсийн явж байхыг тэр хараад
—Бурханы Хургыг харагтун! гэсэнд 37хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав. 38Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд
—Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд
—Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв. 39Есүс тэдэнд
—Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар#1:39 16:00 цаг. цаг болж байлаа. 40Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. 41Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд
—Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, 42түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд
—Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ.
Филип Натанаел хоёрыг дуудав
43Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд
—Намайг дага гэв. 44Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ. 45Филип Натанаелыг олоод
—Мосе Хуулийн [номдоо] бичсэн, бас эш үзүүлэгчийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэв. 46Натанаел түүнд
—Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэсэнд Филип
—Ирж, хар л даа гэв. 47Есүс Өөр лүү нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай
—Харагтун, жинхэнэ израил, заль мэх гэж түүнд үгүй гэв. 48Натанаел Есүсээс
—Та намайг яаж мэднэ вэ? гэхэд Тэр
—Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны доор байхад чинь Би чамайг харсан гэлээ. 49Натанаел
—Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилын Хаан гэж Түүнд хэлэв. 50Есүс түүнд хариулан
—Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агууг үзэх болно гээд, 51Тэр
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэрэлч нар Хүний Хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.#Эх 28:12
Одоогоор Сонгогдсон:
ИОХАН 1: АБ2019
Тодруулга
Хувилах
Харьцуулах
Хуваалцах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible, Mongolian, 2019 Revision © Mongolian Union Bible Society, 2019