YouVersion-ий Тухай

Хамаарал

Өнгөрсөн цаг үеүүдэд хүмүүс Библитэй байх боломж маш хязгаарлагдмал байсан. Харин өнөө үед бол энэ асуудал байхаа больсон. Гэсэн хэдий ч, Библитэй олон хүмүүс библид бичигдсэн үгс өөрсдийнх нь амьдралд тусан хэрэгжих боломжгүй гэж боддог. Үүний зэрэгцээ, Библи болон өдөр тутмынх нь амьдралын үйл ажиллагаа хоёр хоорондоо холбоо хамааралтай гэж итгэдэг хүмүүс бас бий.

Мэдээлэлийн Хувьсгал

Өнгөрсөн арван жилд, өмнө нь хэзээ ч байгаагүй хүмүүсийг хүчирхэгжүүлсэн шинэчлэлтийг интернет авчирсан. Энэ нь хуваалцах, тэмдэглэх, бий болгох, нэвтрүүлэх болон харилцах боломжуудтай хамт өөрийгөө хэн гэдэг мөн юунд итгэдэг гэдгээ дэлхийн үлдсэн хэсэгт илэрхийлэхэд амар хялбар болсон юм.

YouVersion

Life.Church нь 1996 онд байгуулагдсанаасаа хойш хүмүүсийг өөрсдийгөө Христийг дагахад бүрэн зориулахад чиглүүлэхийг зорилгоо болгосон. Ингэснээрээ, бид хүмүүст өдөр тутмынхаа амьдралыг Библитэй холбоход нь туслах шинэ арга замыг хайж олсон. Жил ирэх тусам төрөл бүрийн технологи болон стратегийг хамруулах замаар бидний арга барил өөрчилөгдсөн. Гэвч мөн чанартаа, амьдралын ямар үед байгаагаас үл хамааран Бурханы Үг хэрхэн бүх хүмүүст хамааралтай болохыг хүмүүст заах ба үзүүлэхийг хичээхэд анхаарлаа хандуулсаар ирсэн.

YouVersion нь Life.Church-ийн амжилтад шинэ хил хязгаарыг тогтоож байна. Бид шинэчлэгдсэн технологийг ашиглахад дэлхий нийтэд нөлөө үзүүлэх багаж хэрэгслийг бүтээгээд зогсохгүй, илүү чухалаар, Библи тэдний амьдралд ямар хамааралтай болохыг олж нээх замаар хүмүүсийг Бурхантай харилцах харилцаанд оруулж байна.