Бүх зовнилоо хаяЗагвар

Cast Your Cares

10-с 1 дахь өдөр

Тэнгэрийн шувууд

Амийнхаа төлөө санаа бүү зов. - Матай 6:25

Нар мандсан зуны нэг өглөө гэрийнхээ урд зогсож буй намайг хөрш маань хараад инээмсэглэсээр, ирээд хардаа гэж шивнэв. "Юуг?” гэж би сонирхон хариу шивнэв. Тэр үүднийхээ салхин хонхны гол төмөр дээр байгаа жижигхэн, өвсөөр хийсэн аяганы хэмжээтэй дугуй руу заалаа. “Хулин шувууны үүр" гэж тэр шивнэв. “Дэгдээхэйнүүдийг нь харж байна уу?" Хатгуур шиг харагдахгүй шахам жижигхэн хоёр хошуу нь дээш чиглэн харагдав. "Тэд эхийгээ хүлээж байна". Бид гайхан шагшин тэнд зогсож байлаа. Би зураг авах гэж гар утсаа дээш өргөв. "Тийм ойрхноос биш" гэж хөрш маань хэлэв. "Эхийг нь үргээхийг хүсэхгүй байна”. Ингээд бид алсын зайнаас хулин шувууны гэр бүлийг үрчилж авсан юм.

Гэхдээ тийм ч удаагүй. Долоо хоногийн дараа эх шувуу, дэгдээхэйнүүдийнхээ хамт чимээгүйхэн ирсэн шигээ явсан байв. Гэхдээ хэн тэдэнд санаа тавих вэ?

Библид гайхалтай боловч танил хариулт бий. Энэ нь маш танил тул Библи дээрх энэ бүх амлалтыг бүгдийг нь бид мартаж магадгүй юм: "Амийнхаа төлөө санаа бүү зов" гэж Есүс хэлсэн (Матай 6:25). Энгийн боловч үзэсгэлэнтэй заавар. "Тэнгэрийн шувуудыг хараач" гэж Тэр нэмж хэлэв. “Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг” (эшлэл 26).

Бурхан бяцхан шувуудад санаа тавьдаг шигээ Тэр биднийг оюун ухаан, бие махбод, сэтгэл зүрх, сүнсээр тэжээдэг. Энэ бол гайхалтай амлалт юм. Бид өдөр бүр санаа зоволтгүйгээр Түүн рүү харж, халин нисэх болтугай.

Патрисия Рэйбон

Хайртай Бурхан минь, Та миний амьдралын хэрэгцээнд санаа тавьдаг гэдгийг би мэдэх тусам даруусдаг. Өдөр бүр Танд улам илүү найдаж, Таны хангах болно гэсэн амлалтыг хүндлэхэд минь туслаач.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Cast Your Cares

Та Бурханыг нигүүлслийнх нь төлөө магтаж байгаа эсвэл Түүнтэй тэмцэлдэж байгаагийн аль нь ч бай Бурхан тантай үргэлж өөрчлөгдөшгүй хайр, үнэн, хүч чадлаараа уулзах болно. Бурхан байдаг бөгөөд үргэлж хангалттай байх болно гэдэгт итгэдэг, Бурханд болон бие биедээ улам ойртохыг эрмэлздэг эмэгтэйчүүдийн бүлэгт нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Our Daily Bread үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://ourdailybread.org/youversion