Бүх зовнилоо хаяЗагвар

Cast Your Cares

10-с 5 дахь өдөр

"Бяцхан" гайхамшгууд

Эдгээр жижиг эхлэлийг бүү үл тоомсорло. -Зехариа 4:10

Бидний хуримын бэлэг өгөх цаг болоход манай ичимхий найз Дэйв гонзгой, салфетканд ороосон зүйлийг тэврэн буланд зогсов. Түүний бэлэг өгөх ээлж ирэхэд тэр бэлгээ урагш авчирлаа. Эван бид хоёр түүнийг задлаад, үелсэн тойрог хээтэй модны хавтгай тайрдсан дээр "Бурханы гайхамшгуудын зарим нь өчүүхэн байдаг" гэсэн өгүүлбэрийг гараар сийлсэн бэлэг болохыг олж мэдэв. Энэхүү самбар манай гэрт дөчин таван жилийн турш өлгөөтэй байгаа нь жижиг зүйлд ч гэсэн Бурхан ажилладаг гэдгийг дахин дахин бидэнд сануулсаар байна. Төлбөр төлөх. Хоолоор хангах. Ханиадыг эдгээх. Энэ бүгд бүгдээрээ Бурханы хангамжийн тухай гайхалтай тэмдэглэл болсоор байна.

Иудагийн захирагч Зеруббабел нь эш үзүүлэгч Зехариагаар дамжуулан Бурханаас Иерусалим болон сүмийг сэргээн босгохтой холбоотой ижил төстэй захиас хүлээн авсан. Вавилоны боолчлолоос чөлөөлөгдсөний дараа ахиц удаан улирал эхэлж, Израильчууд урам хугарах болсон. "Эдгээр жижиг эхлэлийг бүү үл тоомсорло" гэж Бурхан тунхагласан (Зехариа 4:10). Тэр биднээр дамжуулан, заримдаа биднээс үл хамааран Өөрийн хүслийг биелүүлдэг. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. (эш 6).

Бурхан бидний дотор болон эргэн тойронд ажиллаж байгаа нь дэндүү өчүүхэн санагдах үед Түүний гайхамшгуудын зарим нь “жижиг” байж магадгүй гэдгийг санаж явцгаая. Тэрээр Өөрийн агуу зорилгод хүрэхийн тулд жижиг зүйлийг ашигладаг.

Элиза Морган

Бурхан минь ээ, миний амьдралд Өөрийн бяцхан гайхамшгийг үзүүлсэнд баярлалаа. Таны бүх ажлыг анзаарахад надад туслаач!

Энэ төлөвлөгөөний тухай

Cast Your Cares

Та Бурханыг нигүүлслийнх нь төлөө магтаж байгаа эсвэл Түүнтэй тэмцэлдэж байгаагийн аль нь ч бай Бурхан тантай үргэлж өөрчлөгдөшгүй хайр, үнэн, хүч чадлаараа уулзах болно. Бурхан байдаг бөгөөд үргэлж хангалттай байх болно гэдэгт итгэдэг, Бурханд болон бие биедээ улам ойртохыг эрмэлздэг эмэгтэйчүүдийн бүлэгт нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Our Daily Bread үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://ourdailybread.org/youversion