Бүх зовнилоо хаяЗагвар

Стрессээс амар тайван руу
Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. - Филиппой 4:6
Нүүх нь амьдрал дахь стресс үүсгэдэг хамгийн том зүйлсийн нэг юм. Бид өмнөх байрандаа хорин гаруй жил амьдарсны дараа одоогийн шинэ гэр рүүгээ нүүсэн. Би анхны байрандаа гэрлэхээсээ өмнө найман жил ганцаараа амьдарсан. Тэгээд манай нөхөр юмаа аваад нүүж ирсэн. Хожим нь бид хүүхэдтэй болж, гэртээ бүр ч олон зүйлтэй болсон юм.
Биднийг шинэ байшин руу нүүх өдөр ямар ч асуудалгүй байлаа. Нүүлгэгчдийг ирэхээс таван минутын өмнө ч би номын гар бичмэлээ дуусгах гэж бичсээр байв. Мөн шинэ байшин хэд хэдэн шаттай байсан тул төлөвлөснөөс хоёр дахин их цаг, хоёр дахин олон нүүлгэгч шаардлагатай байв.
Гэхдээ би тэр өдрийн явдлаас болж стресст орсонгүй. Би Бичээс болон Библийн ухагдахуунаар дүүрэн номоо бичиж дуусгахад олон цаг зарцуулсан юм. Бурханы нигүүлслээр би хугацаандаа амжихын тулд Библиэ уншиж, залбирч, бичиж байсан. Тэгээд би Бичээс болон залбиралд умбасан нь надад тус болсныг ухаарав.
Паул, “Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл” гэж бичжээ (Филиппой 4:6). Залбирч, мөн Бурханд “баярлах” үедээ (эш 4) бид оюун санаагаа асуудлаас хөндийрүүлж, Хангагч руу хандуулдаг. Стресс үүсгэгчийг даван туулахад туслахыг бид Бурханаас гуйж болох ч, бид Түүнтэй холбогдсоноор “бүх оюун ухааныг давах” Бурханы амар тайванд (эш 7) хүрч чадна.
Катара Паттон
Хангагч ба Хамгаалагч минь, би Танд санаа зовнилоо өргөж байна. Таны амар тайван миний оюун ухаан, зүрх сэтгэлийг хамгаалах болтугай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Та Бурханыг нигүүлслийнх нь төлөө магтаж байгаа эсвэл Түүнтэй тэмцэлдэж байгаагийн аль нь ч бай Бурхан тантай үргэлж өөрчлөгдөшгүй хайр, үнэн, хүч чадлаараа уулзах болно. Бурхан байдаг бөгөөд үргэлж хангалттай байх болно гэдэгт итгэдэг, Бурханд болон бие биедээ улам ойртохыг эрмэлздэг эмэгтэйчүүдийн бүлэгт нэгдээрэй.
More
Холбоотой төлөвлөгөө унших

BibleProject | Topa

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

ГЭРЛЭЛТ

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт

Миний бизнес Бурханых

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
