Төлөвлөгөөний мэдээлэл

Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 21 дахь өдөр

Бурханы дүүрэн байдал

Бурхан бидэнд зориулан гайхалтай зүйлсийг бэлтгэсэн бөгөөд бид үүнийг гуйн залбирах хүсэлтэй гэдэгт итгэхүйц байдалд итгэл маань хүрэх ёстой. Ийм байр сууринд хүрэхийн тулд өчүүхэн бодлынхоо төлөө бид гэмших ёстой. Бид бүгд л ингэж байсан буруутай шүү дээ. Бурханы хэв маягийг урьдаас олж мэдэхийг хичээснээрээ бид бүгд л буруутай. Бидний гуйх зүйлсийг Тэр ийм арга замаар хийх болов уу гэж тооцоолохыг бид бүгд л хичээж байсан. Ихэнхдээ, бидний төсөөлсөн хэв маягийг Тэр дагадаггүй. Учир нь бид өчүүхнээр бодсоных аж.


Ефес 3:20 үүнийг төгс тодорхойлдог. "Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялахлаар үйлдэх чадвартай Түүнд..." Бурхан бол хангалттай Нэгэн. Нөхцөл байдал, хүчингүй байдал, дутагдах зүйлээс маань үл хамааран Тэр л хангалттай Нэгэн. Мөн Тэр бол бидэнд хэрэгтэй зүйлсээс маань ч хамаагүй давсан Нэгэн.


Таван талх, хоёр загас хэдэн мянган хүмүүсийг хооллоход хангалттай гэдгийг бид мэдэх ёстой. Завины нөгөө талд тороо хаях нь эцэж цуцалтгүйгээр ажилласаар ирсэн асар их загасыг бидэнд бариулах болно гэдгийг бид мэдэх ёстой. Нөхцөл байдал маань агуугаар ирэх болно гэдгийг Бурханаас гуйхуйцаар агуугаар бид сэтгэх ёстой мөн өөрсдийнхөө чадвар чадамжид бид Түүнийг хязгаарлах ёсгүй. Аливаа зүйл тодорхой хэлбэрт байх ёстой гэсэн сэтгэлгээнээсээ бид салах ёстой. Түүний зам бид нарын замаас, Түүний бодол бид нарын бодлоос өндөр билээ. Бялхам дүүрнээр алхахын тулд Бурханы бялхам дүүрнийг хүлээн авах байр сууринд бид өөрсдийгөө байршуулах ёстой. Энэ нь таны төсөөлснөөс хамаагүй агуу байх болно гэдгийг би танд амлаж байна.


Колоссай 2:8-10 хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн биднийг сэрэмжлүүлдэг. Бид бүхий л хүч чадлыг агуулах, бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршигч Ертөнцийн Эзэнд үйлчилдэг болохоо бид мартаж болохгүй. Өчүүхэн бодолтой байхаас бид татгалзан, бидний дотор бас биднээр дамжуулан асар том, гайхалтай, ер бусын зүйлсийг Бурхан хийхийг хүсдэг гэсэн үзэл баримтлалд нээлттэй байх ёстой!


Үүнийг л бялхам дүүрэн байдал гэж байгаа аж. Хэрхэн, хэзээ, хаана эсвэл хэнтэй энэ нь биелэхийг бид мэдэх шаардлагагүй. Бидний сайн сайхны төлөө бас Түүний алдрын төлөө Бурхан үүнийг хийх болно гэдэгт бид итгэх л хэрэгтэй. Өөрсдийнхөө төлөвлөгөөг хойш нь тавих цаг ирээд байна. Ингэх үед гайхамшгуудыг бид харах болно.


Таны аян үүгээр төгсгөл болохгүй. Эдгээр нь бялхан дүүрэх аяны тан эхний 21 өдөр нь л ердөө энэ. Энэ төлөвлөгөөнд бичигдсэн зарчмуудыг одоо та авч, өдөр тутмын амьдралдаа тэдгээрийг хэрэгжүүл.


Улам илүүг өлсөн хүсэж байна уу? Иеремиа Хасфордын Бялхан дүүрэх 21 өдрийг үзнэ үү. Энэ номд энэ төлөвлөгөөний 21 өдрийг улам илүү дэлгэрүүлэн авч үзэж, мөн 22 ба үүнээс цааших өдрүүдэд зориулсан ирээдүйн зааврыг өгдөг.


Ѳдѳр 20

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар ун...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна