Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 19 дахь өдөр

Бурханы хараагаар харах нь

Үүнийг бид олж харж чадахгүй л бол юу ч болохгүй байгаа гэж таамаглах нь бидэнд элбэг байдаг хэдий ч энэ нь үнэндээ огт ийм биш аж. Энэ талаас нь бодоод үз. Таны байгаа газрын гадаа хийгдэж байгаа ажил байгаа ч та үүнийг харж чадахгүй байгаа нь үүнийг та харж чадахгүй байгаа учраас ажил үнэндээ хийгдэхгүй байгаа гэсэн үг гэж үү? Эсвэл хотын нөгөө захад байх дэлгүүрийн дотор талыг та харж чадахгүй байгаа нь тэр дэлгүүрээс худалдан авалт хийж буй нэг ч хүн үгүй гэсэн үг гэж үү? Мэдээж үгүй. Гэсэн хэдий ч, бидний ихэнх маань ийнхүү амьдрахыг сонгодог аж. Бид аврагдсан, Ариун Сүнсээр дүүрсэн, Бурханд болоод Түүний чуулганд итгэмжтэй хэдий ч энэ орчинд маань Сатан мөн Ариун Сүнс байнга ажиллаж буйг мартсан байдаг.

Ойлголтын маань нүд нээгдэх ёстой тэгснээрээ бид Түүний дуудлагын найдварыг мэдэх боломжтой болох болно. Ингэснээр Түүний дуудлага юу болох талаарх зүгээр л өнгөцхөн төдий ойлголт эсвэл мэдлэгтэй байхгүй байх болно. Үүнийхээ оронд, Түүний дуудлагын ямар гүн гүнзгий болохыг бид мэдэх боломжтой аж. Дуудлагаар маань дамжуулан Тэр юу хийхийг хүсэж буйг нь бид мэдэх боломжтой.

Ефес 1:17-21-д энэ мэдээллийн талаар өгүүлдэг. Паул, "зүрхний чинь мэлмийг гийгүүлээсэй! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай." гэж залбирч буйгаа хэлдэг.

Дараа нь Ефес 6:12-17-д, Бурханы өвч зэвсгийн талаар Паул өгүүлдэг. Энэ өвч зэвсэг – болох хэсэг бүр нь өөр өөр бөгөөд – Бурхан, Түүний үнэн, Түүний Үг, аврал, Есүсийн зөвт байдлын – хуягийг өмсөх байдлаар эдгээрийг илүүтэйгээр ойлгохоос үндэслэдэг. Эдгээр өвч зэвсэг нь дайсны дайралтаас өөрсдийгөө хамгаалах мөн түүний "бүхий л" галт сумыг унтраах боломжийг бидэнд олгодог.

Гэвч бид өөрсдийгөө хамгаалахад бэлэн байхад л хангалттай биш! Бидний сэлэм буюу Паулын нэрлэсэнчлэн "Сүнсний сэлэм" дайсны эзлэн авсан газар нутгийг эргүүлэн олж авах боломжийг бидэнд олгодог.

Таны мэдэрсэн энэ дүүргэлт ердөө л гадаргууг маажих төдий аж. Ойлголтын нүд маань нээгдэх үед урьд өмнө хэзээ ч үзэгдээгүй Бурханы дүүргэлт дотор та алхах болно. Бурхан үүнийг хийх бүрэн чадвартай бөгөөд цаг хугацаа, газар зүй, эсвэл хүний чадвар чадамжид баригдахааргүй орчныг танд нээхийг хүсдэг.

Ѳдѳр 18Ѳдѳр 20

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/