Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 16 дахь өдөр

Ариун Сүнсний тосолгоо

Амьдралыг маань болоод Бурхантай алхах алхааг маань бохирдуулах зүйлсийг хоослохоос бид эхэлсэн. Тэгээд, тэдгээр хоосон газруудыг Ариун Сүнс болох Нэгэн болоод Ариун Сүнсний оршихуйгаар дүүргэсэн. Одоо, бид Ариун Сүнс доторх үргэлж бялхам дүүрэн, асгам цутгам амьдралын хэв маяг дотор алхахад суралцаж байна. Ариун Сүнс үргэлж бидэнтэй нөхөрлөхийг хүсэж байдаг гэдгийг мэдэж авах эсвэл ахин олж мэдэхээс энэ нь эхэлсэн. Өнөөдөр бид хамаагүй гүн шумбах болно.

Хуучин гэрээнд ихэнхдээ ус Ариун Сүнсний оршихуй ба ажлыг илэрхийлдэг. Энэ илчлэлийн бэлгэ тэмдгийг амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа үүний дагуу ажиллахаар сонголтыг хийх Ариун Сүнсний тосолгооны өөр өөр төвшин болохыг бид харах боломжтой аж. Бидний зарим нь, зөвхөн шагайн төвшний гүн, зарим нь бэлхүүс, заримн хүзүү гээд өөр өөрсдийн төвшиндөө зогсохын оронд Бурханы урсгалыг даган хөдлөх хэрэгтэй.

1 Иохан 2:27 дээрээс Ариун Сүнсний тосолгооны талаар бид харх боломжтой.

Мөн Исаиа 10:27 дээр эш үзүүллэгээр дамжуулан Израилчуудад өгөгдөж байгаа Ариун Сүнсний тосолгоог харж болно. Энэхүү хэсэг дээр Ариун Сүнсний тослогоо маш хүчирхэг бөгөөд дарамтыг зайлуулж, буулгыг эвдэх болно гэдгийг хэлсэн.

Бэлхүүс, шагайгаар татсан гүнээс гарахын тулд Бурхан өмнө гэмшиж Түүнд ажиллах орон зайг гаргаж өг. Ариун Сүнсний бүрэн дүүрэн тосолгоонд умбахыг Бурханаас гуй.

Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/