Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 20 дахь өдөр

Итгэл ба үйлдэл

Бялхам дүүрэн байх гэж ер бусын байдал дотор итгэлээр үйлдэхийг хэлдэг. Энэ нь боломжгүй байсан зүйлийг боломжтой болгон хувиргадаг. Бурханд итгэж, ер бусын байдал дотор алхах үед энэ нь биелдэг аж.

Бидэнд итгэл үгүй бол бид Бурханд таалагдаж чаддаггүй. Бурхантай харилцах харилцаа маань итгэлд үндэслэгдсэн байдаг. Бид дахин төрөх үед бидэнд өгч чадах ямар нэгэн зүйлээр авралыг маань баталж чадах хүн гэж нэг ч байхгүй. Биднийг аврагдсан хэмээн гэрчилгээг тэд өгсөн ч гэсэн энэ нь ямар ч утга учиргүй аж. Гэмийг маань уучилж, зөвт бус байдлаас маань биднийг ариусгана гэдэгт Эзэн Есүс Христэд өгсөн итгэлээр маань дамжуулан аврал батлагддаг. Дахин төрөхдөө итгэсэн шиг итгэлээрээ дамжуулан Бурханы төлөө бид үргэлжлүүлэн амьдарсаар байдаг. Есүс Христтэй өдөр бүр харилцах харилцаатай байх нь итгэл шаарддаг зүйл мөн. Залбирах, гэрчлэх, өгөх мөн үйлчлэхэд итгэл шаардагддаг. Бурхантай харилцах харилцаа маань тэр чигээрээ итгэл дээр үндэслэгдсэн аж. Ийм ч учраас итгэлгүйгээр Түүнд таалагдах ямар ч боломжгүй.

Итгэлгүйгээр Бурханд таалагдах боломжгүй гэж хэлж байгаад минь та итгэхгүй байна уу? Еврей 11:6-г л уншаад үз. Итгэл бол Түүнд таалагдах гол орц мөн!

Еврей 11-р бүлэг Бурханы Үг даяарх итгэлийн талаар мөн итгэл гэж үнэхээр юуг хэлдэг талаар өгүүлэх гайхалтай эшлэлүүдийг агуулжээ. Ноа, Абрахамын итгэлээс Мосе ба Иаковын итгэл хүртэл библийн дагуух түүхүүдийг нэг бүрчлэн дурдаж, бас Эзэнд итгэх итгэлээ тэд хэрхэн харуулсан болохыг өгүүлсэн байна.

Сайнмэдээ гэвэл, хүн бүрд итгэл аль хэдийнээ байдаг! Ром 12:3 энэ талаар өгүүлдэг. Бурханд итгэх итгэл болоод Түүний хийж буй бүхэнд найдах тал дээрээ хүн бүр өсөх хэрэгтэй аж.

Итгэл дутагдах тохиолдол бүрд нь Есүс шавь нараа зэмлэдэг байлаа. Бурхан ингэж л итгэлийг хардаг. Энэ нь дутагдах үед Тэр биднийг зэмлэдэг. Бид итгэлийн дагуу амьдрах ёстой бөгөөд энэ нь үргэлж өсөж байх ёстой. Ийм ч учраас сорилт, зовлон бэрхшээл амьдралд маань ирдэг. Энэ нь зөвхөн Түүний засаж залруулах чадвартай зүйлийг бидэн рүү ирэхийг нь Бурхан зөвшөөрөх зорилгыг агуулдаг. Энэ бүхэн нь итгэлийг маань өсгөдөг. Энэ нь Бурханы ер бусын хүч чадлыг бидний дотор агуу арга замаар ил болох боломжтой болгодог.

Тантай нүүр тулах дайралтуудын ихэнх нь дайралтад өртөж буй зүйлтэй тийм ч их холбоотой байдаггүй. Энэ нь таны хэн болохтой ч тийм их холбоотой биш. Энэ нь таны хэн болон хувирч буйтай асар ихээр холбоотой. Ийм учраас Сатан таны яг одоо руу дайралт хийдэг, тэгснээрээ тэр таны ирээдүй рүү дайрах боломжтой болдог. Хувь тавилангаас тан таныг хол байлгах нь итгэлийн тан эсрэг довтлох довтлолт мөн. Итгэлдээ идэвхжин, барьж босгогдох боломжийг олгох юм бол дайралтыг бид зогсоон, ирээдүйгээр аюулгүй болгох болно.

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/