Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

Бурхан руу ойртох нь
Бурхан руу ойртох гэдэг нь Бурханы араас бүхий л зүрхээрээ хөөцөлдөн эрж хайх гэсэн утгатай. Үүнд л залбирал, мацаг барилтын утга учир оршдог. Бид Бурханаар ямар нэгэн зүйлийг хийлгэхэд хүчлэн өлсгөлөн зарлаж байгаа юм биш. Бурханаар ямар нэгэн зүйлийг хийлгэх чадвартай хэмээн өөрсдийгөө таамаглах нь үнэхээр мулгуу зүйл. Үүнийхээ оронд, Бурхан биднийг өөрчилж, Түүний төгс хүслийн дотор алхахад байршуулаасай хэмээн залбирал болоо мацаг барилтаар өөрсдийгөө даруу болговол зохино. Залбирал маань Бурханы сонорт хүрэхэд саад болох саад тотгорыг зайлуулдаг. Байгаа бүхнээрээ Бурханыг эрж хайхыг энэ нь хэлж буй аж.
Энэ төлөвлөгөөний эхэнд бид Иаков 4:1-10-аас уншсан хэдий ч ахин нэг харцгаая. Энд бардамнал ба бууж өгөх талаар өгүүлдэг. Түүн рүү улам илүү ойртох бас бууж өгөх шийдвэрийн хамт дагалдан ирэх бүхий л сайн сайхан зүйлийг хүртэхийн тулд Бурханд бууж өгөхөд энэ нь биднийг уриалдаг.
2 Шастир 15:1-2-с, Бурханы Сүнс, Одедын хүү Азариа дээр ирсэн болохыг хардаг. Энэ нь Азариад тэр Түүнийг хайж, Түүнээс ирэх зүйлсийг хайх юм бол Бурхан бидэнтэй хамт байх болно гэж хэлдэг. Гэвч Азариа Түүнийг түлхэн, Түүнээс холдох юм бол Бурхан түүнийг түлхэн хаях болно гэдэг.
Зүрх маань булингартсан үедээ Бурханаас ирэх зүйлсийг бид түлхэж эхэлдэг. Бурханаас ирэх зүйлсэд зүрх маань хатуурах үедээ бид Бурхан руу ойртож чаддаггүй. Бурхан руу ойртохын тулд би өөрийгөө ариусгах (өөрөөсөө өөрийгөө хоосруулах), Ариун Сүнсний хүчээр дамжуулан үнэнд дуулгавартай байх, цэвэр зүрхтэйгээр халуунаар ба чин сэтгэлээсээ хайрлах ёстой аж.
Энэ төлөвлөгөөний тухай

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!
More
Холбоотой төлөвлөгөө унших

Хүлээлт

BibleProject | Topa

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

ГЭРЛЭЛТ

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Миний бизнес Бурханых

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч
