Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

Зүүд ба Үзэгдэл
Бид Бурханы дуу хоолойг хэрхэн ялгаж салгах боломжтой вэ? Юуны түрүүнд, Библи болох Өөрийнхөө Үгээр Тэр дамжуулан ярьдаг. Өөр ямар нэгэн арга замаар Тэр ярих бүрд, энэ нь үргэлж Түүний Үгтэй нийцэх болно.
Залбирлаар дамжуулан Тэр бидэнтэй ярьдаг.
Бусад итгэгчдээр, ахлагчдаар минь мөн эш үзүүлэгчдээр дамжуулан Тэр бидэнтэй ярьдаг.
Үзэгдэл ба зүүдээр дамжуулан Тэр бидэнтэй ярьдаг.
Иоел 2:28-29-д Эзэний өдрийн талаарх эш үзүүллэгийнхээ эд дунд эцсийн өдрүүдэд Ариун Сүнсний цутгалт ирэх талаар тэр бичжээ. Энд, "Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Хөгшчүүл чинь зүүд зүүдэлж, Залуус чинь үзэгдэл үзнэ." гэж хэлдэг.
Эцсийн өдөр хэзээ ирэхийг бид мэдэхгүй байж болох хэдий ч энэ эш үзүүллэгийг мэдсэнээр бид эдгээр зүүд ба үзэгдлийг зүүдэлж, үзэхэд бэлэн байж – тэд ирэх үед тэдгээрийг сонсох боломжтой аж.
Тооллого 12:6-аас, Өөрийнхөө илгээдэг эш үзүүлэгчдээр дамжуулан зүүд ба үзэгдлүүдийг харуулдаг үнэнийг Эзэн баталж буйг бид хардаг.
Зүүд зүүдлэх эсвэл үзэгдэл үзэх үедээ "Энэ Танаас ирж байна уу?" гэдгийг хамгийн түрүүнд бид асуух ёстой. Түүний Үг болон илчлэгдэх оршихуйгаар энэ нь Түүнээс ирж буйг тодорхой болгох үедээ дараа нь бид, "Үүгээр би юу хийх вэ?" гэдгийг асуух ёстой. Тэр үүнийг бидэнд ямар нэгэн шалтгааны улмаас өгсөн тиймээс бид үүний шалтгааныг олж мэдэх ёстой.
Эцсийн өдрүүдэд бид амьдарч буйд би итгэдэг бөгөөд эцсийн өдрүүдэд зүүд, үзэгдлээр дамжуулан Тэр бидэнтэй ярих болно гэж Бурхан амласан. Ийм арга замаар Тэр бидэнтэй ярих болно гэж бид хүсэн хүлээж, Тэр бидэнтэй ярих үед нь бид Түүнд бүрэн чихээ хандуулан сонсох хэрэгтэй.
Энэ төлөвлөгөөний тухай

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!
More
Холбоотой төлөвлөгөө

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

ГЭРЛЭЛТ

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний бизнес Бурханых

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Хүлээлт

BibleProject | Topa
