Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 17 дахь өдөр

Цоо шинэ гал

Урсгалаас үл хамааран Ариун Сүнсний баптисм бол бүхий л итгэгчдэд өгөгдсөн боломж мөн.

Мөн үүнээс ч цаашлаад, Ариун Сүнс доторх баптисм бол танд яг одоо өгөгдсөн шүү. Тэр таныг Түүний галаар дүүргэгдсэн байгаасай гэж хүсдэг. Таны дотор мөн танаар дамжуулан ажиллах Түүний оршихуйгаар Тэр таныг дэмжихийг хүсдэг.

Өөрийнхөө Сүнсээр Тэр таныг дүүргэхийг хүсдэг гэдэгт та итгэдэг үү? Цоо шинэ галаар Тэр таныг дүүргэхийг хүсдэг гэдэгт та итгэдэг үү?

Үйлс 2:1-4-с, харь хэлээр тэд ярьж эхлэх үед чуулганы бие махбодид Ариун Сүнс ирсэн болохыг бид хардаг.

Үйлс 4:1-8-с Петр, Иохан нар шоронд хоригдсон байсан ба тэргүүн тахилч Аннас ба түүний гэр бүлийн өмнө авч ирэн тэднийг байцаасан. Энэ амаргүй нөхцөл байдалтай нүүр тулах үедээ Петр Ариун Сүнсээр дүүрчээ гэж хэлсэн байдаг!

Хүнд хэцүү нөхцөл байдлын минь ид дунд Өөрийнхөө алдрын төлөө Бурхан биднийг Ариун Сүнсээр дүүргэхийг хүсэж байх хэдий ч бид үүнд нээлттэй биш байгаа бол яах вэ? Ариун Сүнсний цоо шинэ галд зориулан хаалгаа нээхийн тулд амьдралд тан бас зүрхэнд тан ямар өөрчлөлт орох хэрэгтэй байна вэ?

Матай 3:11-17-д, Баптисч Иоханаар Есүс баптисм хийлгэсэн түүхийг хэлэхээс өмнөхөн үүнээс хамаагүй хүчирхэг баптисмийн талаар Иохан өгүүлжээ. Усаар биш харин галаар хийгдэх баптисм. Өөрөөр нь биш харин Ариун Сүнсээр хийгдэх баптисмийн талаар тэр хэлсэн.

Дахин төрөхөд шаардагдсан тэр л итгэл бол Ариун Сүнсээр дүүргэгдэхэд шаардагдах итгэл аж. Ариун Сүнсээр бас галаар танд баптисм хүртээхийг Эзэн хүсдэг!

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/