Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

Ариун Сүнстэй ярилцан нэгдэх нь
Өөрсдийгөө өөрсдөөсөө хоослоход бид долоо хоногийг зарцуулсан. Ариун Сүнсээр дүүргэгдэхэд бид долоо хоногийг зарцуулсан. Өөрсдийн минь дотор юу болж буйг авч үзэхээс дүүргэлтийн гүн гүнзгий дотор алхах руу одоо бид шилжиж байна. Бурханаас гайхалтай дүүргэлтийг мэдэрч эхэлсэн гэдэгт би итгэж байна.
Дүүргэлт дотор алхахын тулд бид Ариун Сүнс амьдралд минь хөдөлж байгаа гэдэг бол үйл явдал гэж харахаас давж үүнийхээ оронд амьдралын хэв маяг болон хувирах ёстой. Сүнс хийж буй, хэлж буй, бодож буй, мэдэрч буй, бүхнийг минь зоригжуулдаг гэдгээс Ариун Сүнстэй бид нэгдэх эсвэл нөхөрлөх дотор алхаж байгаа гэдэг болж хувирдаг.
Коринт хотын чуулганд хандаж бичсэн хоёрдох захидлаа төгсгөхдөө Паул энэ л талаар өгүүлжээ (2 Коринт). 2 Коринт 13:14-с, Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл тэдэнтэй байх болтугай гэж хүсэж буйг бид хардаг. Энд тэр Сүнстэй нөхөрлөх хором мөчийн талаар биш – харин амьдралын хэв маягийн талаар ярьж буй аж.
Иохан 14:16-д үйл явдал гэдгээс илүүтэйгээр Ариун Сүнс бол амьдралын хэв маяг гэдгээр харж буйг бид ахин харж байна. Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай "үүрд" хамт байна гэж энд Есүс хэлдэг.
Өглөө бүр сэрэхдээ нэн тэргүүний зорилго маань Ариун Сүнстэй ярилцах байдаг бол яах бол? Бидэнд өгсөн өдөрт Тэр биднээр юу хийлгэхээр бэлтгэсэн болохыг Түүнээс асуух байдлаар өдрөө эхэлбэл амьдрал маань ямар өөр байх байсан бол? Ариун Сүнсний зүг чиг нь очих болов уу гэж мөрөөдөж ч байгаагүй газарт маань биднийг хөтөлж мөн гүйцэлдүүлэх болов уу гэж бодож ч байгаагүй зүйлийг маань гүйцэлдүүлэх боломжийг бидэнд олгох болно. Ариун Сүнс бидэнтэй өдөр бүр нөхөрлөл, ярилцан нэгдэлт, харилцан яриа, илчлэл дотор байхыг хүсдэг. Тэр бидэнд Үг, эш үзүүллэг мөн зүүдээр дамжуулан аливаа зүйлийг илчлэн харуулахыг хүсдэг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!
More
Холбоотой төлөвлөгөө унших

Миний бизнес Бурханых

ГЭРЛЭЛТ

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах
