Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

Дэлхийнх болох
Өөрсдөөсөө өөрсдийгөө хоослохоос бид энэ аянаа эхэлж байна. Есүсийн цусаар худалдан авагдсан, Сүнсээр дүүрэгдсэн Христийн дагалдагчид болохынхоо хувьд бид энэ хорвоогийн зүйлсийг хайрлах ёсгүй. Өнөө үед бидэнд заах олон зүйлтэй энэ нь эрс тэсээр харшилдаж буйг би мэдэж байна гэхдээ Христийн дагалдагчид болохынхоо хувьд бид өөрсдийгөө үгүйсгэн, загалмайгаа авч, Есүсийг дагах ёстой гэдгээ мэдэх ёстой.
Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэж Ром 12-р бүлэгт элч Паул хэлдэг. Энэ шинэтгэхгэдэг үг нь anakainosisгэдэг Грек үгнээс гаралтай бөгөөд сэргээн босгох гэсэн утгатай. Энэ өгүүлбэрт, энэ нь хорвоогийн арга замаар бодож, үйлдэж, амьдрахаа больж, эдгээрээ Бурханы зүйлсээр орлуулж эхлэх гэсэн утгатай.
1 Иохан 2:15-20 хорвоог хайрлагчдын талаарх, энэ нь яваандаа юунд хүргэх, энэ нь үнэхээр ямар утга учиртай болох талаарх хатуу сануулгыг бидэнд өгдөг. Хорвоог хайрлагчдын дотор Эцэгийн хайр үгүй гэж энд хэлдэг. Мөн хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрөх талаар энд өгүүлдэг. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршмуй.
Энэ 21 өдрийн төлөвлөгөөг эхлэх үедээ бид хорвоог хайрлахаа болихыг хүсэн тэмүүлэх ёстой. Бид хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй – бид Бурхан эсвэл хорвоогийн аль нэгийг нь сонгох ёстой. Бурханыг нэгэнтээ сонгосон бол зүрхэнд минь байсаар байж болзошгүй бурханлаг бус зүйлд дурлахаас өөрсдийгөө хоослох ёстой.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!
More
Холбоотой төлөвлөгөө унших

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

ГЭРЛЭЛТ

Миний бизнес Бурханых

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

BibleProject | Topa

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч
