Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 14 дахь өдөр

Бурханы илэрхий оршихуйг мэдрэх нь

Энэ төлөвлөгөөний хоёрдох долоо хоногийг дуусгах явцдаа, Бурханы илэрхий оршихуйг мэдрэх дээр анхаарлаа төвлөрүүлцгээе.

Шинэ хаус, тушаал дэвших, хүндлэл эсвэл шинэ машин зэрэг өөр бусад юунаас ч илүүтэйгээр Бурханы оршихуйг бид хүсэх үед Түүнийг хайх газар бүрд Тэр харагдах болно.

Бурханы оршихуйг дадлагажуулахад бид дуудагдсан хүмүүс. Өнөөгийн чуулганд энэ нь алдагдахад хүрч буй сахилга бат болжээ. Энэ нь ямар утга учиртай зүйл болохыг ихэнх хүмүүс мэддэггүй учраас Бурханы илэрхий оршихуйг хэрхэн мэдрэхийг тэд мэддэггүй аж. Нийтээрээ магтан хүндлэх байдалдаа тодорхой цагт чуулганд орох гарах байдалдаа хэт баригдсанаасаа болоод бидний дунд Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх ямар ч орон зайг бид үлдээдэггүй. Бидний нөхцөлд Бурхан баригдан ирдэггүй.

Иохан 14:21 рүү эргэн очицгооё. Намайг хайрлагч нь Эцэгт минь мөн Надад ч бас (Есүст) хайрлагдана мөн Өөрийгөө түүнд илчилнэ гэж энэ эшлэлд хэлжээ!

Гэтлэл 33:1-3 ба 12-16-д Израилчуудыг удирдах зааварчилгааг Бурхан Мосед өгдөг. Энэ сорилтод өөрийгөө бэлэн биш гэж Мосе бодож, Бурханаас асуух үед тэднийг удирдахаар Өөрийнхөө оршихуйг илгээх болно гэж Бурхан хэлдэг. Хуучин гэрээнд Бурханы оршихуй өдөр нь үүл мэт, шөнө нь гал мэт харагддаг байсан бол одоо Тэр Өөрийгөө огт өөрөөр харуулдаг болжээ. Христийн золиосоор дамжуулан, бидний дотор Ариун Сүнс оршдогийн улмаас Тэр одоо биднээр дамжуулан Өөрийгөө илчлэх болсон.

Бурханы илчлэгдэх оршихуй бидэнд юунаас ч илүү хэрэгтэй. Хэрэв бидэнд байгаа зүйл бол ердөө л Түүний амлалтууд юм бол хамгийн чухал зүйлийг бид анзааралгүй өнгөрсөн аж. Бурханы илчлэгдэх оршихуй үгүйгээр нэг ч өдрийг бид өнгөрүүлэхдээ сэтгэл хангалуун байх ёсгүй. Чуулганы сургаал, залбирлын цаг, эсвэл өөр ямар ч төрлийн үйлчлэлийг Бурханы илчлэгдэх оршихуй үгүйгээр сэтгэл хангалуун байж болохгүй. Түүний оршихуй л өөрчлөлтийг авч ирэх болно. Хэрэв бид Түүнийг хайрлан, тушаалуудыг нь сахих юм бол Тэр Өөрийгөө бидэнд илчлэх болно гэж Есүс хэлсэн. Бид үүний төлөө л бүтээгдсэн хүмүүс.

Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/