FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХУВЬ ХҮНИЙ ЭСРЭГ БҮХЭЛ ЗҮЙЛ
Оол Шиербаум
Дараа нь Саул түүний хөвгүүн Ионатан нарын төлөө Давид энэхүү гашуудлын дууг
дуулж, (тэрээр энэхүү нумын дууг Иудагийн хөвгүүдэд сургахыг тэдэнд тушаав.
Харагтун, энэ нь Иашарын номд бичигдсэн ажээ.)
- 2 Самуел 1: 17-18
Саулыг нас барахад Давид багахан ч баярлаагүй гэдэгт итгэхэд бэрх. Саул 20 жилийн
турш түүнийг хөөж зовоосон шүү дээ. Хамгийн харамсалтай нь Саулын амьдрал
төдийгүй үхэл нь ч Бурханыг алдаршуулаагүй юм. Энэ нь Давидад маш гунигтай байсан
бөгөөд Саулын амжилтыг сануулахын тулд энэхүү нумын дууг бичжээ. Давид Саулын
харгислалыг голчилж болох байсан ч түүний үхлийг хувийн бус улс орны өнцгөөс харан
гашууджээ. “Хаанчлал” хэмээх олон түмнийг хамарсан багийн тоглолтын сэтгэлгээнийхээ
ачаар Давид Бурхан болон Израилийг өөрөөсөө илүү чухал хэмээн харсан юм.
Давид үнэхээр хаант улсдаа анхаардаг байсан тул хэн ч Саулын үхэлд баярлаж болохгүй
хэмээн тушаав. Саулын үхэлд холбоотой байсан нэгэн элчийг хүртэл цаазаар авсан юм.
Энэ хоёрын харилцаанд нэг сайн тал байсан нь Саултай хамт байхдаа Давид амьдралын
тухай ихийг сурсан бөгөөд энэ нь түүний цаашдын хаанчлалд их тус болжээ. Саултай
байхдаа Давид дайн тулаан, улс төр, шудрага ёсны талаар болон эрх мэдлийг хүндэлж
сурсан юм. Хамгийн гол нь Давид ямар ч нөхцөлд Бурханд найдаж сурсан ажээ. Давидад
тохиолдсон хүнд хэцүү явдлууд нь түүний хүн чанарыг улам хурцалж, зэрлэг байгалд амь
зогоож сурсан нь хожим өөрт нь хэрэг болдог.
Давидын амьдралд үйлдсэнийхээ адилаар Бурхан биднийг ч хүчтэй, зоригтой болгохын
тулд амьдралд маань нууцаар ажиллаж, олон төрлийн нөхцөл байдлыг бий болгож байдаг.
1.Хувиа бодох үзлийн үндэс нь юу вэ? Энэ үзэл танай багт хэрхэн нөлөөлөх вэ?
2.Та нар багтаа хэрхэн “хаанчлал”-ын сэтгэхүйг суулгаж чадах вэ?
3.Сөрөг харилцаагаар дамжуулж багтаа нэгдмэл байдлыг хэрхэн суулгаж болох вэ?
4.Нэмэлтээр унших: 2 Самуел 1: 17-27
Эзэн минь, багийн ажиллагааг бий болгох хаанчлалын сэтгэхүйг надад өгөөч. Амен
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Wild Faith Devotional for Kids

Another Gospel? Student Edition: 5 Days to a Firm Faith

Be Fruitful

Hearing From God's Word

Living LifeWise: The Good Samaritan

Only You Can Be You

Written in Heaven: His Story, Our Lives

The Promise of Heaven by Dr. David Jeremiah

Isaiah: Light Breaking Through Darkness | Video Devotional
