YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 344 OF 365

БИ ХЭН БЭ?

Марк Ходж

Гэвч Мосе, Бурханд
—Фараон руу очиж, Израилын хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ?
гэж хэлэв.
- Гэтлэл 3: 11


Бидний ихэнхи нь Мосегийн тухай гайхалтай түүх болон түүний удирдагч байх үеийн үйл
явдлуудыг мэднэ. Танд хамгийн түрүүнд шатаж буй бут, Улаан тэнгисийг хуваасан түүх,
мөн арван хуулийн гайхамшиг зэрэг нь бодогдох байх. Гэхдээ эдгээрийн эхэнд Бурхан Мосе
дээр ирж, израилчуудыг удирд хэмээн түүнд тушаасныг мартаж болохгүй. Дуудлага ирэхэд
Мосе нэг биш таван удаа өөртөө эргэлзсэн бөгөөд Бурхан түүнийг дахин зоригжуулсны
дараа Мосе дээрх зүйлсийг үйлдэж чадсан.
Бид дуудлага хүлээн авах үедээ Мосегийн адил эргэлзэж, үнэ цэнгүй мэт санагдах нь бий.
Харин Бурхан бидэнд тушаал өгөх бүрдээ Мосетэй хамт байсны адил бидэнтэй ч хамт байх
болно. “Би чамтай заавал хамт байна.” гэж Бурхан Гэтлэл 3: 12 дээр хэлжээ.
Дасгалжуулагчийн хамгийн гол зорилго нь ялалт байдаг. Харин Христ зүрхэнд нь байдаг
дасгалжуулагчдын хувьд талбай дээрх ялалт нь жинхэнэ ялалтын жижиг хэсэг бөгөөд
тэдний хувьд хүмүүсийн зүрх сэтгэл Бурхан уруу эргэх нь илүү чухал. Аваргын шагналыг
авахын тулд биеийн болон оюуны маш их бэлтгэл хийх шаардлагатай. Гэвч эдгээрийг
Бурханы алдрын төлөө хийхгүй бол тухайн шагналын жинхэнэ үнэ цэн үгүй болно. Хэрвээ
Бурхан биднийг дасгалжуулагч болгохоор дуудсан бол Тэрээр бидэнтэй хамт байх болно.


1.Та ямар талбарт Бурханы алдрыг өргөхөөр дуудагдсан гэж бодож байна вэ?
2.Хүмүүсийн зүрх сэтгэл Христ рүү эргэх нь таны төлөвлөгөөнд багтдаг уу?
3.Та өмнөө тавьсан зорилго, төлөвлөгөөнүүдээ Бурханы Үгийн жишгээр шалгадаг уу?
4.Нэмэлтээр унших: Матай 28: 18-20; Марк 10: 29-30, 16:15, Ром 8: 31; 1 Коринт 9: 19-23


Эзэн минь, Таны тушаалыг сонсох үедээ айж эргэлзэлгүйгээр дагах хүч чадлыг өгөөч. Та
надтай хамт байж, бат зогсох хүчийг өгөөч. Мөн энгийн зүйлсээр ч дамжуулан Танд
алдрыг өргөхөд туслаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More