YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 343 OF 365

САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ

Майк Дусвалт

.. Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй ...
- Еврей 13: 5


Эмнэлэгт дадлагажигч хийж байсан охин ингэж ярьсан юм.Нэг хөгшин оёдлоо
авахуулахаар ирж. Эхнэртэйгээ өглөөний цай уухаар тохирсон тул нилээн яарч байна
гэсэн ч завтай эмч байгаагүй тул өнөөх охин оёдлыг нь авахаар болжээ. Тэгээд тэр хоёр
хэсэг зуур ярилцсан бөгөөд эхнэр нь мартах өвчнөөсөө болоод сүүлийн таван жил түүнийг
танихаа байсан талаар өвгөн хэлэв. Дадлагын сувилагч түүнээс яагаад одоо болтол эхнэр
дээрээ очдог юм бэ? гэж асуухад өвгөн “Тэр намайг мэдэхгүй ч би түүнийг мэднэ шүү дээ”
гэж хариулсан гэдэг.
Христ биднийг яг ингэж хайрладаг юм. Тэр бидний хандлага ямар байхаас үл хамааран,
биднийг зүгээр л хүлээн авдаг. Бидний дотроос ундарч буй Христийг бусад хүн хүлээн
зөвшөөрөхгүй байсан ч бид тэднийг үргэлжлүүлэн хайрлах хэрэгтэй. Болзолгүй хайр
хамгийн үр нөлөөтэй байдаг. Христ биднийг хайрласны адил бид тамирчдаа хайрлаж
чадахгүй бол Бурханы сайн үрийг тарих боломжгүй.
Бурхан биднийг үргэлж хайрладаг. Мөн хайрла хэмээн бидэнд тушаасан. Библид хайрыг
ямар олон төрлөөр тайлбарласныг бодоорой. Ирэх шинэ улиралд бүхнийг Бүтээгчид зүрхээ
зориулж, зөвхөн талбай дээр биш, биднийг удирдагчаа хэмээн дагадаг хүн бүрийн зүрхэнд
ялалт байгуулахыг зорьцгооё.


1.Та тамирчдадаа хайраа хэрхэн харуулдаг вэ?
2.Та болзолгүй хайрыг хэрхэн мэдэрч байсан бэ?
3.Нэмэлтээр унших: 1 Самуел 20:9-23; Матай 5:43-48


Эзэн минь, ирэх улирлыг Танд өргөн залбирч байна. Бусдын сөрөг нөлөөг даван туулах
хүч чадлыг бидэнд өгөөч. Бусдын өмнө ариун амьдрах мэргэн ухааныг өгөөч. Таны бидэнд
илгээсэн залуусын өмнө нээлттэй байхад туслаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More