YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 342 OF 365

ААВ ЧИНЬ ХААНА БАЙНА?

Дэйв Ваугин


Өнчдийн эцэг, бэлэвсний өмгөөлөгч нь
Өөрийн ариун газарт оршигч Бурхан юм.
- Дуулал 68: 5


Дэйв Барнес бол Вашингтоны Спокэйн хэмээх газар, томоохон улсын сургуульд
дасгалжуулагч хийдэг. Түүний баг сүүлийн 20 жил мужийн аварга шалгаруулах тэмцээнд
тогтмол шалгарсан ажээ. Гэвч түүний хамгийн гайхалтай амжилт нь маш олон сурагч болон
тамирчдынхаа эцэг нь болсон юм. Дэйвийг хоёр настай байхад эцэг нь шинэ гэр бүлтэй
болж өөр муж руу нүүжээ. Гурван жилийн дараа ээж нь мөн гэрлэж, Дэйв өөр эцэгтэй
болжээ. Харамсалтай нь Дэйвийг 10 настай байхад хойд эцэг нь цахилгаанд цохиулж нас
барсан юм. Эх нь хэдэн жилийн дараа гуравдахиа гэрлэсэн ч тэр нь архичин байв. Ийнхүү
Дэйв «эцэггүй» өссөн ажээ.
Дэйв ахлах сургуульдаа маш сайн шиддэг болсон юм. Бид хоёр их өрсөлддөг байлаа.
Бурхан дараа нь бид хоёрыг бэйсбол хамт тоглуулахаар нэг коллежид дуудсан бөгөөд Дэйв
тэнд Есүс Христэд амьдралаа даатгаж, өөрт байгаагүй тийм гайхалтай Аавтай болсон.
Бурхан бүх талаараа Дэйвийн жинхэнэ эцэг болж, 50 жилийн өмнө орхин явсан тэр нэгнийг
уучлахад тусласан. Дэйвийн туулсан энэхүү зүйл нь түүнийг эхнэр болон гурван хүүхдэдээ
бүхнээ зориулах хөшүүрэг болж, тэрээр Есүс Христэд түшиглэн гэр бүлээ бий болгожээ.
Өнөөдөр Дэйв зөвхөн хүүхдүүдийнхээ төдийгүй олон тамирчны эцэг нь болсон юм.


1.Та нарын төрсөн аав Тэнгэрт буй Эцэгээс ямар ялгаатай вэ?
2.Та төрсөн аавдаа талархдаг уу? Эсвэл түүнийг уучилсан уу? Дэйв эхэндээ аавдаа ихэд
хорсож байсан боловч яваандаа уучилж, уучилсан даруйдаа баяр хөөрөөр бялхсан
гэж хэлсэн.
3.Нэмэлтээр унших: Еврей 13: 5


Эзэн минь, дасгалжуулагчдын хувьд бусдад нөлөөлөх боломж их бий. Хүүхдүүд үргэлж
урам зориг, чиглүүлэг, анхаарал, зөвшөөрлийг хүсэж байдаг. Тэднийг Таны нүдээр харж,
Таны чихээр сонсож, мөн Таны Хүүгийн амьдралыг хуваалцахад туслаач. Амен.

Scripture

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More