FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

БАГИЙНХАН ТАНЬ
ТАНЫ ТАЛААР ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ?
Майк Киллам
Эрдэм номгүй, эгэл хүн атлаа Петр, Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад
гайхацгаан, Есүстэй хамт байсныг нь мэдэв. Эдгэрсэн хүн тэдэнтэй зогсож буйг
хараад, тэдэнд няцаан хэлэх юу ч байсангүй.
- Үйлс 4: 13-14
Библийн энэхүү түүхээс Петр, Иохан хоёрын эр зоригийг харж болно. Тэднийг гайхамшиг
үйлдэж, үнэнийг ярьсных нь төлөө шоронд хорьсон бөгөөд тэдний үйлчлэлийн талаар
асуухад Петр шулуухнаар Есүст бүх алдрыг өргөсөн бөгөөд аврал бол зөвхөн Христээр
дамжин олдохыг тайлбарлажээ. Энэхүү зоригтой үйлдэл нь Эзэнтэй үргэлж харилцдаг
байсантай нь холбоотой.
Би янз бүрийн зан ааш, арга барилтай дасгалжуулагчдын удирдлага дор тоглож байсан
бөгөөд тэд бүгд надад ямар нэг байдлаар нөлөөлсөн. Би болон багийнхан маань тэднээс
сурсан зүйлсээ мартахгүй гэж би итгэлтэйгээр хэлж чадна.Дасгалжуулагчдын арга
барилын талаар ойлгож, ялах сэдэлтэй болохын тулд олон удаа давтах хэрэгтэй. Зарим
дасгалжуулагч сүрдүүлж айлгадаг бол зарим нь зоригжуулдаг. Энэ хоёр арга нь хоёул үр
дүнтэй байдаг ч зарим нөхцөлд аль нь байхаас хамаарч давуу тал үүсдэг. Аль аль нь багийн
ажиллагааг голчилдог.
Есүс бол бидний мөнхийн дасгалжуулагч тул бид амьдралаа Петр, Иохан хоёр шиг
зоригтойгоор туулж, өөрсдийн зүрх сэтгэл болон дасгалжуулах арга барилаа дүгнэж байх
хэрэгтэй. Тамирчид, эсрэг багууд, хөгжөөн дэмжигчид бидний талаар юу гэж ярьж байна
вэ?
1.Та өөрийн дасгалжуулах арга барилаа хэрхэн сайжруулж болох вэ?
2.Багийнхан тань таны талаар юу гэж ярьдаг вэ?
3.Та багийнхан болон хөгжөөн дэмжигчдэдээ эерэг нөлөө үзүүлж чаддаг уу?
4.Нэмэлтээр унших: 2 Коринт 3:12; 2 Тимот 2:1-2; Тит 2: 1-8
Эзэн минь, миний зүрхийг үнэлж дүгнэн, Өөрийн арга замыг таниулаач. Багаа удирдан
дагуулж буй арга Таны хүсэлд нийцэх болтугай. Над руу илгээсэн Таны хүмүүст би
зөвөөр нөлөөлөхөд туслаач. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

The Creator's Battle: Winning the Inner War for Your Art

The Holy Spirit: God Through Us

What Is "The Way of Christ?"

HomeFirst: Finding Balance, Embracing Ease, and Living a Christ-Centered Life

BE a PILLAR

Read the Bible Effectively

Journey Through Esther

When Tithing Feels Impossible: 3 Truths That Free You From Financial Guilt

When You Are the Problem: The Courage to Look in the Mirror When Your Church Is in Crisis
