FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЧИ ЯМАР СПОРТОД ДУРТАЙ ВЭ?
Тоом Векессэр
Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла.
Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.
- Ром 12: 10
Чамд ямар нэг дуртай спорт бий юу? Бид ямар ч спортод дуртай байсан, бүх спортыг
хүндэлж, өөрсдөдөө болон өрсөлдөгчдөдөө ч хүндлэлтэй хандах хэрэгтэй. Мөн шудрага
хандах ёстой. Би үүнийг гольфоос хамгийн их олж хардаг. Миний хувьд гольфийн гол
чанар нь нэгдүгээр байрт орох биш санагддаг.
Өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй хандах олон арга зам бий. Үүнд: тэмцээний өмнө бас дараа
нь гар барих, унасан өрсөлдөгчөө татаж босгох, тоглолтын дараа өрсөлдөгч нартаа баяр
хүргэх гэх мэт. Тамирчин хүн өрсөлдөгчдөө элэг доог хийж, хүндэтгэлгүй харьцах нь
бардам, хямсгар зангийн илрэл бөгөөд энэ нь биеэ зөв авч яваа байдал биш юм. Мэдээж
хүндлэхэд хэцүү тамирчид байдаг бөгөөд тэр нөхцөлд бид сайн тамирчны үлгэр дууриалал
үзүүлэх хэрэгтэй. Бусдыг хүндэлье гэвэл даруу байх хэрэгтэй. Дасгалжуулагч, тамирчин,
албаныхан болон хөгжөөн дэмжигчид өрсөлдөгчөө хүндлэхийн ач холбогдлын талаар ярих
хэрэгтэй бөгөөд үг, үйлсээрээ үүнийгээ батлах хэрэгтэй.
Бүгдээрээ өрсөлдөгчдөө хүндлэхийн тулд хичээцгээе. Энэ бол спортын амин сүнс
юм. Элч Паул “Уралдааны замд гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар
мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд гүйцгээ.” гэж хэлжээ (1 Коринт 9:24). Жинхэнэ шагнал
бол Есүс Христээр дамжин ирэх мөнх амь билээ.
1.Та ямар спортод хамгийн их дуртай вэ? Яагаад?
2.Тамирчин эсвэл дасгалжуулагч хүн өөрийн өрсөлдөгчдөө хэрхэн жинхэнэ тамирчин
хүний ёсоор хандах вэ?
3.Сайн тамирчин байх нь Бурханыг хэрхэн алдаршуулдаг вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 15:33; Матай 15:8; Колосай 3:23
Эзэн минь, спортод хөл тавих боломж өгсөнд баярлалаа. Өөрийгөө бүрэн дайчлан,
Танд болон бусдад хүндэтгэлтэй хандахыг хичээх үед Та надад Өөрийн замыг харуулж,
үнэнээрээ хөтлөөч. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Journey Through Esther

Believing God Even When It's Hard

When Tithing Feels Impossible: 3 Truths That Free You From Financial Guilt

The Creator's Battle: Winning the Inner War for Your Art

The Holy Spirit: God Through Us

Fatherless No More: Discovering God’s Father-Heart

Read the Bible Effectively

When You Are the Problem: The Courage to Look in the Mirror When Your Church Is in Crisis

What Is "The Way of Christ?"
