YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 339 OF 365

БОЛСОН ЗҮЙЛСИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ

Жиер Жонсон

Христийн сайнмэдээнд л зохистой амьдар ...
- Филиппой 1: 27


Дасгалжуулагч, тамирчдын хандлага болон байр суурьт нөлөөлөх нөхцөл байдал олон
тохиолддог. Ямар ч зүйл тохиолдсон бид өөрсдөөсөө “миний амьдралд Бурхан байдгийг
хандлага маань харуулж байна уу?” хэмээн асуух хэрэгтэй.
Филиппойчуудад илгээсэн захидалдаа Паул итгэгчдийг Христэд итгэх итгэлдээ бат
зогсоорой гэжээ. Бурханы эрх мэдэл бидний дээр байдаг бөгөөд ямар ч нөхцөл байдалд
Түүний хүслийн дагуу байвал зохино. Паулын хувьд тэрээр хүн бүрийг Христ рүү анхаарлаа
хандуулаасай гэж хүссэн юм. Бид буруутгагдаж шийтгүүлсэн ч Бурхан бидэнд ялалтыг өгөх
болно. Иймд бид Түүний дотор бат зогсох нь чухал.
Спорт төдийгүгй амьдралд олон зүйл тохиолдох болно. Харин бидний хандлага бусдад
нөлөөлөхүйц байж чадаж байна уу? Бусад хүмүүс бидний дотроос Христийг харж чадах уу?
Алив нөхцөл байдалд хэрхэн хандах нь бидний зүрх сэтгэлд байгаа зүйлсийг бусдад тод
харуулах болно.
Бүх хүнийг хүндэл, бүү ай. Энэ бол Бурханы бидэнд өгсөн дуудлага бөгөөд Христ бидний
амьдралыг удирддаг болохыг бусдад харуулах нь бидний зорилго юм.


1.Таны хандлага Түүний хүсэлтэй нийцэж байна уу?
2.Таны дээр томилсон Бурханы хүмүүст та захирагддаг уу?
3.Таны дээр томилсон Бурханы хүмүүсийг та өнөөдрөөс эхлэн хэрхэн хүндлэх вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 51; Филиппой 1:20-30; Иохан 1:2-6


Эзэн минь, өнөөдөр би Таны төлөө өрсөлдөж, алдрыг тань бусдад харуулахыг хичээхэд
туслаач. Миний хэл яриа, бодол санаа, зүрх сэтгэл Танд захирагдаасай. Намайг
буруутгасан хүмүүсийг хүндэлж, хүлээцтэй хандах хүч өгөөч. Өнөөдөр би Танд өчигдрөөс
илүү үйлчлэхийн төлөө залбирч байна. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More